x

Д.Трамп “Алтан карт” хөтөлбөрийг танилцуулж, 5 сая доллараар борлуулахаар төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт шинэ төрлийн “Алтан карт” хөтөлбөрийг танилцуулж, 5 сая долларын үнэтэй оршин суух зөвшөөрлийг худалдахаар төлөвлөж буйгаа мэдэгдэв. Энэхүү карт нь уламжлалт ногоон картын өндөр үнэтэй хувилбар байх бөгөөд ажил эрхлэлт нэмэгдүүлэх, улсын төсвийн алдагдлыг бууруулахад чиглэж буйг тэрбээр онцолсон байна.

Д.Трамп сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Бид алтан карт зарах гэж байна. Энэ бол ногоон картын шинэ шатлал. Бид түүний үнийг 5 сая доллараар тогтооно” гэж хэлжээ.

Шинэ картын онцлог, боломж

  • АНУ-д оршин суух болон иргэншил авах боломж олгоно.
  • Ажил эрхлэх, компани байгуулах эрх эдлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Нэг сая ширхэг ийм карт борлуулах төлөвлөгөөтэй.
  • Өргөдөл гаргагчдыг нарийн шалгаж сонгон шалгаруулна.

Трампын мэдэгдсэнээр, энэ хөтөлбөр АНУ-д амьдрахыг хүссэн чинээлэг хүмүүст хамаарах бөгөөд тэд ажлын байр бий болгож, бизнес эрхлэх боломжтой байх ажээ. “Олон хүн манай улсад амьдрахыг хүсэж байна. Тэд ажил олгож, хөрөнгө оруулалт хийх чадвартай” хэмээн тэр дурджээ.

Оросын олигархиудад боломжтой эсэх

Трамп Оросын чинээлэг хүмүүс “Алтан карт” авах боломжтой эсэхийг асуухад боломжтой гэж хариулжээ. “Би Оросын зарим олигархийг сайхан хүмүүс гэж мэднэ. Тэд өмнөх шигээ баян биш ч таван сая доллар төлөх чадвартай гэж бодож байна” хэмээн тэр хэлсэн байна.

Төсвийн алдагдлыг бууруулах боломж

АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник энэхүү картын орлогоор улсын төсвийн алдагдлыг бууруулах боломжтойг онцолсон бол Д.Трамп уг картыг өөрийнхөө нэрээр нэрлэх хувилбар ч байж болохыг дурдсан байна.

Трамп сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Оросын эсрэг хоригийг цуцлах асуудлыг одоогоор хэлэлцээгүй гэдгийг тодотгожээ.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 55 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 56 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 57 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 57 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 58 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 59 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 59 мин Монгол, Бутан өндөрлөг нутгийн мал аж ахуйн хамтын ажиллагаагаа өргөжүүлэв 1 цаг 0 мин Мухартын голын ундарга элсэнд дарагдах аюул нүүрлэжээ 1 цаг 1 мин Армани Миланд 16 мянган хүнээс сүүлчийн хүндэтгэл хүртэв 4 цаг 28 мин НҮБ-ын нэр хүндийн уналт дэлхийн хамтын нийгэмлэгийг сөргөөр хөдөлгөж байна 4 цаг 31 мин Уран бүтээлчдийн шинэ үзэсгэлэнгүүд музей, галерейд нээлтээ хийж байна 4 цаг 33 мин Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдлаа 4 цаг 35 мин Уулархаг нутгаар бага зэргийн бороо, ялимгүй цас орно 4 цаг 40 мин Сондгой дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно 4 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан 4 цаг 52 мин Соломон хааны бөгж 6 цаг 5 мин МАН-аас хүчтэй өөрчлөлт, сөрөг хүчинтэй дүйцэхүйц тоглолт хүлээж байна 6 цаг 13 мин М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 19 цаг 24 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 19 цаг 26 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина... Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц...
Top