x

Монгол, Британийн XV дугуй ширээний уулзалт Лондонд боллоо

Монгол, Британийн XV дугуй ширээний уулзалт Лондонд боллоо

Британийн Парламентын гишүүн, Энэтхэг-Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Уэст энэ сарын 26-нд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг Лондон хотноо угтан авч, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой XV дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар Монгол, Британийн харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглалын хүрээнд анхны улс төрийн яриа хэлэлцээг хийв.

Шадар сайд С.Амарсайхан болон Төрийн сайд Кэтрин Уэст хоёр улсын ардчилал, нээлттэй нийгэм, эдийн засгийн харилцаанд тулгуурласан түншлэл бэхжиж буйг онцоллоо. Геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед олон улсын эрх зүйг хүндэтгэх, улс орнуудын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зарчим дээр талууд санал нэгдэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа

Талууд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж, Улаанбаатар хотод метроны систем байгуулах асуудлаар Британийн Экспортын санхүүжилтийн агентлагтай цаашид хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн худалдаанд тулгарч буй саад бэрхшээлийг багасгах, бизнесийн тогтвортой, ил тод орчин бүрдүүлэх асуудлыг чухалчиллаа.

Эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлт

Сайд нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж, Монгол Улсын уур амьсгалын зорилтыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах болсонтой холбогдуулан Британи улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр боллоо.

Хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоо

Хоёр улс парламентад эмэгтэй гишүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа нотолж, Монгол Улс 2028 оноос эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувьд хүргэх шийдвэрийг сайшаав. Мөн “Бээжингийн тунхаглал болон үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 30 жилийн ойг угтан олон улсын түвшинд хамтран ажиллахаар тохиров.

Нэн чухал эрдэс баялгийн салбар

Монгол Улсын эрдэс баялгийн олборлолтыг байгалийн өвөрмөц тогтоц, экологийн тэнцвэрт байдалд нөлөөлөхгүйгээр хөгжүүлэх нь чухал гэдэг дээр талууд санал нэгдэв. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, Монгол хүний ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлж, энэ салбарт Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиров.

Боловсрол, соёл, иргэд хоорондын харилцаа

Талууд боловсролын салбар дахь хамтын ажиллагаа өргөжин тэлж буйг онцолж, Чевенинг болон “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан солилцоог үргэлжлүүлэхээр боллоо. Британи улс Монголд англи хэлний сургалтыг дэмжихээ нотолж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов.

Мөн талууд Монгол, Британийн соёлын хамтын ажиллагааг өргөжүүлж, “Монголын ертөнцийн урлаг” үзэсгэлэнг 2027 онд Эзэн хааны урлагийн академид зохион байгуулахаар тохиролцжээ.

Дээд түвшний айлчлал, хоёр талын хамтын ажиллагааны өргөжилт

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Энэтхэг-Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Уэст нар хоёр улсын харилцааг өргөжүүлэхийн төлөө дээд түвшний айлчлал хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцлов.

Дугуй ширээний уулзалтын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан Британийн Үйлчилгээ, жижиг бизнес, экспортын сайд Гарет Томастай уулзаж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажил хэрэгч яриа өрнүүллээ.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 11 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 13 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 14 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 16 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 20 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 22 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 23 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 46 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 54 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 55 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 58 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 3 цаг 0 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 3 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 6 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 3 цаг 6 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 8 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 5 цаг 7 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 8 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 9 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 11 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top