x

Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал

2025 оны хоёрдугаар сарын 23-нд Германд парламентын доод танхим—Бундестагийн ээлжит бус сонгууль явагдлаа. Урьдчилсан мэдээгээр сөрөг хүчний Христийн ардчилсан холбоо (ХАХ)/Христийн нийгмийн холбоо (ХНХ) эвсэл бараг 30 хувийн саналаар ялалт байгуулсан бол канцлер Олаф Шольцийн тэргүүлдэг Социал демократ нам (ГСДН) түүхэндээ хамгийн муу үзүүлэлт буюу 16 хувийн санал авчээ. Өнгөрсөн гурван жилд тус нам 9 хувийн сонгогчоо алджээ.

Шольц ялагдлаа хүлээн зөвшөөрч, Христийн ардчилсан намын тэргүүн Фридрих Метцэд баяр хүргэн, шинэ засгийн газраа бүрдүүлэхэд амжилт хүссэн байна.

Германы төлөөх Альтернатив (ГтА) нам 20 хувийн санал авснаар хоёрдугаар байр эзэллээ. Хуучин Зүүн Германы бүх тойрогт тус нам ялалт байгуулсан.

Сонгогчдын оролцоо 83 хувь хүрч, дээд үзүүлэлт тогтоолоо.

  • "Холбоо 90"/"Ногоонтнууд" - 12 хувийн санал авсан (өмнөх сонгуульд 14% байсан).

  • "Зүүний нам" - 8.7 хувь санал авч, байраа бэхжүүлэв.

  • "Сара Вагенкнетийн холбоо" - 5 хувь орчим санал авч, сонгуулийн босго давсан эсэх нь тодорхойгүй байна.

  • Чөлөөт ардчилагчид - Хэрэв сонгуулийн босго давбал ГСДН-тай эвсэх боломжтой.


Шинэ эвсэл ямар байх бол?

Сонгуулиас өмнө Христийн ардчилагчид ба социал демократууд эвсэн том эвсэл байгуулах нь Берлинд ашигтай гэж үзэж байсан. Гэвч ГСДН маш бага санал авсан тул тэднийг оролцуулсан эвсэл бүрдүүлэхэд хүндрэлтэй болжээ.

Ногоонтнуудтай хамтрах хувилбар байсан ч Гадаад хэргийн сайд Анналена Бербок, Эдийн засаг, уур амьсгалын сайд Роберт Хабек нарын ажлын үнэлгээ тааруу байсан тул энэ боломж бараг үгүй болсон байна.

Өөр нэг хувилбар бол ХАХ/ХНХ эвсэл + "ГтА" хамтрах явдал. Хэрэв тэд нэгдвэл 337 суудал авч, засгийн газар байгуулах хангалттай суудалтай болох ч "ГтА"-тай хамтарсан эвслийг олон нийт хүчтэй эсэргүүцэж буй юм.


Олаф Шольцийн тухай 5 баримт

1. НАТО-гийн эсрэг зогсож, Зүүн Германд очиж байв

  • Улс төрийн карьераа ГСДН-ийн залуучуудын "Юзос" хөдөлгөөнөөс эхэлж, дэд дарга болж байв.

  • Залуу насандаа марксист үзэлтэй байсан ба НАТО-г "түрэмгий империалист эвсэл", Баруун Германыг "том капиталын түшиц газар" хэмээн шүүмжилдэг байв.

  • 1980-аад онд Зүүн Германы Социалист намын арга хэмжээнд есөн удаа оролцож, удирдлагуудтай нь уулзаж байжээ.


2. Бөөлжүүлэх үрлийг дэмжигч

  • 2001 онд Хамбургийн дотоод хэргийн сенатор (орон нутгийн ДХЯ-ны сайд) болж, хар тамхины наймаатай эрс тэмцэж байв.

  • Хар тамхи хадгалж байсан сэжигтнүүдээс нотлох баримт гаргуулахын тулд бөөлжүүлэх үрэл хэрэглэхийг дэмжиж байжээ.

  • 2001 оны арванхоёрдугаар сард Нигерийн дүрвэгч 19 настай Ачиди Жон бөөлжүүлэх үрлээс болж нас барсан бөгөөд энэ хэрэг Германд бөөлжүүлэх эм хэрэглэхийг хориглох үндэслэл болсон.


3. Хар цүнхэндээ үнэнч

  • Bree брэндийн хар цүнхийг 40 жилийн өмнө хуульчаар ажиллаж байхдаа авчээ.

  • Шольц энэ цүнхэндээ хэт дассан тул канцлер болсон ч ашигласаар ирсэн.

  • Өөрийн TikTok хуудсаараа цүнхэндээ баримт бичиг, нүдний шил, цахим таблет хадгалдаг гэдгээ харуулж байв.


4. Далайн дээрэмчний нүдний боолт зүүсэн

  • 2023 онд нүүрэндээ шархтай, хар боолт зүүсэн зургаа олон нийтэд харуулж, хүмүүсийн анхаарлыг татсан.

  • Потсдамд гүйлт хийж байхдаа унаж гэмтэл авсан ч хүнд бэртээгүй.

  • G20 уулзалтад оролцохдоо ч хар боолтоо зүүж ирсэн нь хүмүүсийн дунд ярианы сэдэв болжээ.


5. Шүтлэггүй анхны канцлер

  • Шольц бол Германы анхны шашингүй канцлер юм.

  • Өмнө нь зөвхөн 1928-1930 онд Генрих Мюллер шашингүй байсан.

  • Лютераны гэр бүлд төрж, багадаа евангелийн загалмайлагдсан ч, 2021 онд тангараг өргөхдөө "Бурхан надад туслах болтугай" гэсэн үгийг орхисон.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lillian Queen (45.12.221.14)
    FINALLY I GOT MY LOST BITCOIN BACK ALL THANKS TO // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I am out here to spread this good news to the entire world on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his terams help me in recovering my lost Bitcoin. I never thought I could get scammed of my Bitcoin , I never knew these investments were fake. I was depressed and in anger but all thanks to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for the help and professional service offered to me in my time of need. I invested $1.3 million in a cryptocurrency platform and found out it was a scam and I had no idea how to get my money back until I contacted THE HACK ANGELS RECOVERY EXPERT To anyone out there seeking to recover any lost bitcoin from cryptocurrency forms of online scams or wallet hackers , I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT they specialize in recovery of lost funds. CONTACT DETAILS; WhatsApp +1(520)200-2320 or shoot them an email at support@thehackangels.com They also have a great website at www.thehackangels.com
    2025 оны 03 сарын 01 | Хариулах
  • Lillian Queen (45.12.221.14)
    FINALLY I GOT MY LOST BITCOIN BACK ALL THANKS TO // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I am out here to spread this good news to the entire world on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his terams help me in recovering my lost Bitcoin. I never thought I could get scammed of my Bitcoin , I never knew these investments were fake. I was depressed and in anger but all thanks to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for the help and professional service offered to me in my time of need. I invested $1.3 million in a cryptocurrency platform and found out it was a scam and I had no idea how to get my money back until I contacted THE HACK ANGELS RECOVERY EXPERT To anyone out there seeking to recover any lost bitcoin from cryptocurrency forms of online scams or wallet hackers , I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT they specialize in recovery of lost funds. CONTACT DETAILS; WhatsApp +1(520)200-2320 or shoot them an email at support@thehackangels.com They also have a great website at www.thehackangels.com
    2025 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (197.211.63.104)
    Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.
    2025 оны 02 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 11 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 13 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 14 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 16 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 20 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 22 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 23 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 46 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 54 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 55 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 58 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 3 цаг 0 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 3 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 6 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 3 цаг 7 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 9 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 5 цаг 7 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 8 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 9 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 11 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top