x

Уоррен Баффетийн жил тутмын захидал: АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр татвар төлөлт ба санхүүгийн сэрэмжлүүлэг

Домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффет өөрийн Berkshire Hathaway компанийн хөрөнгө оруулагчдад жил тутам илгээдэг захидлаа хоёрдугаар сарын 24-нд нийтэлжээ. Одоо 94 настай тэрбумтан 1965 онд тус компанийг удирдлагадаа авч байв.

Berkshire Hathaway-ийн төлсөн татвар түүхэн дээд хэмжээнд хүрэв

Баффетийн захидалд онцолсноор, 2024 онд Berkshire Hathaway АНУ-ын түүхэнд хамгийн өндөр буюу 26.8 тэрбум долларын татвар төлжээ. Энэ нь тус улсын бүх бизнесийн төлсөн орлогын албан татварын 5 орчим хувийг бүрдүүлсэн байна.

Өнгөрсөн 59 жилийн хугацаанд тус компани нийт 101 тэрбум ам.долларын татвар төлсөн нь АНУ-ын засгийн газрын томоохон орлогын нэг хэсэг болсон тухай Баффет дурджээ.

Тэрээр АНУ-ын засгийн газарт хандан дараах сэрэмжлүүлгийг өгсөн байна:

  • Татварын мөнгийг ухаалаг зарцуулах хэрэгтэй.
  • Ядуу, тарчиг амьдарч байгаа хүмүүст зориулах нь зөв.
  • Мөнгөний ханшийг тогтвортой байлгахыг хичээх ёстой.
  • Хэт их төсвийн алдагдал мөнгөний үнэгүйдэлд хүргэж болзошгүй.
  • АНУ-ын засгийн газар санхүүгийн бодлогогүй байдлын ирмэг дээр байна.

Berkshire Hathaway-ийн бэлэн мөнгөний нөөц түүхэн дээд түвшинд хүрэв

Баффетийн удирдаж буй Berkshire Hathaway компани өнгөрсөн онд өөрийн хөрөнгө оруулалтын зарим багцыг бууруулж, их хэмжээний бэлэн мөнгө хуримтлуулсан нь онцлог үйл явдал болжээ.

2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тус компанийн дансанд 334 тэрбум ам.доллар байгаа нь түүхэн дээд үзүүлэлт юм. Харин 2023 оны эцэст энэ хэмжээ 168 тэрбум байсан аж.

Баффет компанийнхаа ирээдүйн удирдагчийг сайшаав

Уг захидалдаа Баффет Berkshire Hathaway-ийн ирээдүйн удирдагчаар бэлтгэгдэж буй Грэг Абелийг онцлон магтжээ. Тэрээр Абелийг "ур чадвараа хурц тод харуулсан" гэж үнэлсэн байна.

Эх сурвалж: Business Insider

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 20 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 21 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 21 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 22 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 23 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 23 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 24 мин Монгол, Бутан өндөрлөг нутгийн мал аж ахуйн хамтын ажиллагаагаа өргөжүүлэв 24 мин Мухартын голын ундарга элсэнд дарагдах аюул нүүрлэжээ 25 мин Армани Миланд 16 мянган хүнээс сүүлчийн хүндэтгэл хүртэв 3 цаг 53 мин НҮБ-ын нэр хүндийн уналт дэлхийн хамтын нийгэмлэгийг сөргөөр хөдөлгөж байна 3 цаг 56 мин Уран бүтээлчдийн шинэ үзэсгэлэнгүүд музей, галерейд нээлтээ хийж байна 3 цаг 58 мин Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдлаа 4 цаг 0 мин Уулархаг нутгаар бага зэргийн бороо, ялимгүй цас орно 4 цаг 4 мин Сондгой дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно 4 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан 4 цаг 16 мин Соломон хааны бөгж 5 цаг 29 мин МАН-аас хүчтэй өөрчлөлт, сөрөг хүчинтэй дүйцэхүйц тоглолт хүлээж байна 5 цаг 37 мин М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 18 цаг 49 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 18 цаг 50 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина... Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц...
Top