x

АНУ Орос-Украины дайныг зогсоох тухай тогтоолын төсөл танилцуулав

Оросын цэргүүд Украинд халдан довтолсноос хойш гурван жил өнгөрч байгаатай холбогдуулан АНУ дайныг зогсоох тухай өөрийн бэлтгэсэн тогтоолын төслийг танилцуулжээ.

Өмнө нь Украин болон Европын холбоо (ЕХ) өөрсдийн тогтоолын төслийг боловсруулж, даваа гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейд өргөн барихаар төлөвлөсөн байна.

АНУ-ын тогтоолын төслийн гол заалтууд

Гурван заалтаас бүрдэх уг төсөлд:

  • “Орос-Украины мөргөлдөөн”-д хүний амь эрсэдсэнд харамсаж байгааг илэрхийлэх
  • НҮБ-ын гол зорилгыг олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, маргааныг тайван замаар шийдвэрлэх явдал гэж онцлох
  • Мөргөлдөөнийг нэн даруй зогсоохыг шаардаж, Орос, Украины хооронд бат бөх энх тайван тогтоохыг уриалах

ОХУ-ын хариу санал

Оросын тал “мөргөлдөөнийг нэн даруй зогсоохыг уриалж байна” гэсэн үгийн араас “түүний үндсэн шалтгааныг арилгах замаар” гэсэн тодотголыг нэмж оруулахыг санал болгосон байна.

ОХУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгч Василий Небензя АНУ-ын төслийг "зөв алхам" гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Нэрээ нууцлахыг хүссэн Оросын дипломатчийн мэдээлснээр, хэрэв Ерөнхий Ассамблей Оросын санал болгосон нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрвөл Москва уг тогтоолыг дэмжих боломжтой гэжээ.

Украин, ЕХ-ны тогтоолын төсөл

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украин болон ЕХ-ны бэлтгэсэн тогтоолын төслийг даваа гарагт хэлэлцэж санал хураалт явуулахаар төлөвлөжээ.

Уг төсөлд:

  • Хурцадмал байдлыг намжаах
  • Байлдааны ажиллагааг нэн даруй зогсоох
  • НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомжийн дагуу тайван замаар зохицуулахыг уриалах
  • Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргийг гаргах, цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан өмнөх НҮБ-ын тогтоолуудыг хэрэгжүүлэх зэрэг заалтууд багтжээ.

ЕХ-ны улс орнууд АНУ-ын алхмыг хэлэлцэж байна

Баасан гаргийн орой НҮБ-д суугаа ЕХ-ны орнуудын төлөөлөгчид уулзаж, АНУ-ын тогтоолын талаар хэлэлцэхээр болсон гэж дипломатчид мэдээлсэн байна.

Тогтоолын улс төрийн ач холбогдол

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолууд нь улс орнуудад заавал биелүүлэх үүрэг хүлээлгэдэггүй ч олон улсын үзэл бодлыг тусгаж, улс төрийн хувьд жинтэй нөлөө үзүүлдэг гэж ажиглагчид үзэж байна.

Украин болон ЕХ тогтоолын төсөлдөө “дайныг энэ онд зогсоох нь зайлшгүй шаардлагатай” гэдгийг онцлоод, энх тайвныг тогтооход дипломат хүчин чармайлтыг хоёр дахин нэмэгдүүлэх ёстой гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 12 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 14 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 15 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 17 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 21 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 23 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 24 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 47 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 55 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 56 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 59 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 3 цаг 1 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 3 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 7 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 3 цаг 8 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 9 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 5 цаг 8 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 9 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 10 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 12 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top