x

Сингапур, Токио, Сөүл – бүс нутгийн хамгийн шилдэг хотууд

Канадын “Resonance” зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани Ази, Номхон далайн бүс нутагт аялахад хамгийн тохиромжтой хотуудыг анх удаа тодруулж, жагсаалтыг танилцууллаа. “Resonance” компани жил бүр гаргадаг “Дэлхийн шилдэг 100 хот” жагсаалтаараа алдартай бөгөөд энэ удаад бүс нутгийн 1 саяас дээш хүн амтай хотуудыг амьдрахад тохиромжтой байдал, сонирхол татах шинж чанар, эдийн засгийн хөгжил гэсэн үндсэн шалгууруудаар үнэлжээ.

Жагсаалтыг хэрхэн гаргасан бэ?

Жагсаалтыг гаргахдаа олон улсын судалгааны “Ipsos” компанитай хамтран хотуудын хөгжлийн түвшин, соёл, амьдрах орчин, бизнесийн орчин, аялал жуулчлалын боломжуудыг судалжээ. Хотуудыг дараах гурван шалгуураар эрэмбэлсэн байна.

  • Амьдрах орчин – Хотын түүхэн болон уран барилгын дурсгалт газруудын тоо, агаарын чанар, ногоон байгууламжийн хүртээмж
  • Сонирхол татахуйц байдал – Шөнийн амьдрал, худалдааны боломжууд, Tripadvisor-ын тойм, Google Trends дэх хотын нэр хүнд
  • Эдийн засгийн хөгжил – Fortune 500 жагсаалтад багтсан компаниуд байгаа эсэх, нэг хүнд ногдох ДНБ

Жагсаалтын тэргүүн байруудад ямар хотууд орсон бэ?

Сингапур жагсаалтыг тэргүүлсэн байна. Аялал жуулчлалын салбараа стратегийн хувьд оновчтой хөгжүүлж, өндөр зэрэглэлийн үйлчилгээ, аюулгүй байдал, цэвэр орчин, соёлын өвийг хослуулснаар жуулчдын сонирхлыг татсаар байна. “Resonance”-ийн тайланд дурдсанаар Сингапур нь технологийн хөгжлөөр тэргүүлдэг, санхүүгийн төв байхын зэрэгцээ дэлхийн хамгийн ая тухтай аяллын чиглэлүүдийн нэг болжээ.

Токио жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. Олон нийтийн орон зай, аялал жуулчлалын шинэ төслүүд хэрэгжүүлж, жуулчдыг татах боломжуудыг нэмэгдүүлж байгааг шинжээчид онцолсон. Сүүлийн жилүүдэд тус хотод соёлын өвийг хадгалах, хотын өнгө төрхийг орчин үеийн дэвшилтэт технологитой уялдуулан хөгжүүлэх бодлого хэрэгжиж байна.

Сөүл гуравдугаарт эрэмбэлэгджээ. Солонгосын соёл урлаг K-pop, K-drama, K-beauty зэрэг үзэгдлүүд дэлхий нийтийг байлдан дагуулж, Сөүлийг аялал жуулчлалын хамгийн сонирхолтой чиглэлүүдийн нэг болгож байна. Нийтийн тээврийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг энэ хот худалдаа, амралт зугаалга, хоолны соёлын олон боломжийг санал болгодог.

Хонконг жагсаалтын дөрөвдүгээр байрт оржээ. Азийн санхүүгийн төв болох тус хот аялал жуулчлалын салбарт томоохон шинэчлэл хийж, соёлын өв, орчин үеийн хөгжил хоёрыг хослуулах бодлого барьж буйг “Resonance”-ын шинжээчид онцолсон. Түүнчлэн тус хотын хоолны соёл, худалдааны төвүүд, санхүүгийн байгууллагууд дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хөгжсөн хэвээр байна.

Бээжин тавдугаар байрт бичигдсэн бөгөөд тус хот урт удаан түүхээ орчин үеийн хотжилттой уялдуулан хөгжүүлэхийг зорьж байна. Сүүлийн жилүүдэд Бээжинд өндөр барилгуудын дунд уламжлалт архитектур, түүхэн дурсгалт газруудыг хадгалж үлдэх бодлого хэрэгжиж буйг шинжээчид дурджээ.

Жагсаалтад хамгийн олон хот багтсан улс орнууд

Энэ удаагийн жагсаалтад багтсан хотуудын тоогоор Хятад улс тэргүүлсэн байна. Тус улсын 33 хот эхний 100-д багтсан бол Энэтхэг 26, Япон есөн хоттойгоор удаалжээ. Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд, Малайз, Тайланд зэрэг улс орнуудын томоохон хотууд эхний 100-д багтжээ.

Эх сурвалж: Azertag

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 11 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 13 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 14 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 16 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 20 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 22 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 23 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 46 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 54 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 55 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 58 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 3 цаг 0 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 3 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 5 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 3 цаг 6 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 8 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 5 цаг 7 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 8 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 9 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 11 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top