x

ХАМАС барьцааны гурван хүнийг суллав

ХАМАС бүлэглэлийнхэн бямба гаригт барьцааны гурван хүнийг сулласны дараа Израилын тал 400 орчим палестин хоригдлыг суллажээ. 

Бямба гаригийн орой АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ойрх Дорнодод хийж буй анхны айлчлалаа эхлүүлэхээр Израилд ирсэн байна. Тэрбээр ням гаригт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзаж, гал зогсоох хэлэлцээр болон Ерөнхийлөгч Дональд Трампын дэвшүүлсэн Газын зурвасын асуудлаарх саналыг хэлэлцсэн юм.

Суллагдсан барьцааны гурван хүн бүгд Израилын өмнөд хэсэгт орших Нир Оз суурингийн оршин суугчид байв. Тухайлбал, 2023 оны 10 дугаар сарын 7-нд болсон террорист халдлагын үеэр ХАМАС бүлэглэлийнхэнтэй тулалдаж байгаад олзлогдсон Израилын иргэн, 36 настай Сагуй Декел Чен байжээ. Түүнийг барьцаалагдсанаас хойш хоёр сарын дараа эхнэр Авитал нь гурав дахь охиноо төрүүлжээ.

Мөн Израил-Орос гаралтай 29 настай Александр (Саша) Троуфанов мөн суллагдсан бөгөөд тэрбээр ээж Елена, эмээ Ирина Тати, найз бүсгүй Сапир Коэн нарын хамт ХАМАС-ын халдлагын үеэр олзлогджээ. Гурван эмэгтэйг нэг сарын дараа байгуулсан гэрээгээр сулласан байна. Халдлагын үеэр түүний эцэг Виталий амь үрэгджээ. Тэдний гэр бүл 25 жилийн өмнө Оросоос Израил руу цагаачилсан байна.

Гурав дахь барьцааны хүн бол Израил-Аргентины иргэн 46 настай Иэйр Хорн бөгөөд ХАМАС бүлэглэлийн халдлагын үеэр ах Эйтаны хамт барьцаалагдсан ба түүний ах одоо хэрэгжиж буй гэрээний хүрээнд суллах хүмүүсийн жагсаалтад багтаагүй байна. Эдгээр гурван хүнийг Израилын талд шилжүүлэн өгөхийн өмнө Газын зурвас дахь Олон улсын Улаан загалмай нийгэмлэгт хүлээлгэн өгсөн байна.

Үүнтэй зэрэгцэн Палестины хоригдлуудыг тээвэрлэсэн эхний автобус Палестины далбааг намируулан Рамалла хотод иржээ. Бямба гаригт 369 палестин иргэн суллагдахаар болсон гэж ХАМАС мэдэгдсэн байна. Нэгдүгээр сарын 19-нд хоёр талын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд барьцаанд байгаа израил иргэдийг палестин хоригдлуудаар зургаа дахь удаагаа солилцож буй нь энэ юм.

Зургаан долоо хоногийн хугацаанд үргэлжлэх гал зогсоох хэлэлцээрийн эхний үе шатанд ХАМАС бүлэглэлийнхэн барьцааны 33 хүнийг суллахын хариуд олон зуун палестин хоригдлуудыг шилжүүлэн өгөх ёстой. Одоогийн байдлаар ХАМАС-ын барьцаанд байсан 24 хүн, мөн Палестины 1000 гаруй хоригдлыг суллаад байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 11 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 13 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 14 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 16 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 20 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 22 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 24 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 47 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 54 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 55 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 58 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 3 цаг 1 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 3 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 6 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 3 цаг 7 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 9 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 5 цаг 8 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 9 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 9 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 11 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top