x

Зеленський: "Украины оролцоогүйгээр ямар ч энхийн хэлэлцээ хийгдэхгүй"

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар лхагва гарагт утсаар ярьж, Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээг нэн даруй эхлүүлэхээр тохиролцсон талаар Цагаан ордон болон Кремль мэдээлэв. Харин энэ хэлэлцээний талаарх мэдээлэл олон улсад тарсны дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський хатуу байр сууриа илэрхийлж, өөрийн орны оролцоогүйгээр ямар ч энхийн хэлэлцээ хэрэгжихгүй гэдгийг анхаарууллаа.

"Бид тусгаар тогтносон улсын хувьд үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Украиныг оролцуулахгүйгээр ямар ч энхийн тохиролцоо бодитой хэрэгжихгүй" хэмээн тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа илэрхийлсэн байна.

Лхагва гарагт болсон Трамп, Путин нарын утасны ярианы дараа АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Зеленськийтэй ч мөн утсаар холбогдож, энхийн хэлэлцээний талаар мэдээлэл өгсөн гэж Украины төрийн тэргүүн мэдэгдсэн.

Трамп сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, энхийн хэлэлцээнд Украиныг оролцуулах ёстой гэдгийг баталгаажуулж, "Энэ үйл явцад Украин голлох үүрэгтэй байх ёстой" гэж мэдэгджээ. Түүнчлэн Кремлиэс гаргасан мэдэгдэлд ч Украиныг хэлэлцээнд оролцуулах талаар дурдсан байна.

Украины Ерөнхийлөгч Зеленський өнөөдөр Германы Мюнхен хотноо АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жэй Ди Вэнстэй уулзахаар төлөвлөсөн бөгөөд уг уулзалт нь Украины байр суурийг бататгах, АНУ-ын шинэ засаг захиргааны байр суурийг тодруулах чухал боломж гэж ажиглагчид харж байна.

Харин Трампын хувьд энхийн хэлэлцээг дэмжиж байгаа бөгөөд энэ үйл явцад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин итгэл үнэмшилтэй оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. "Би түүнийг сайн мэднэ. Хэрэв тэр энхийг хүсээгүй бол надад шууд хэлэх байсан" гэж АНУ-ын Ерөнхийлөгч онцолсон байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.189.193)
    овоон цаана цөг гэгчээр трамптай утсаар ярих үедээ үүнийгээ хэлж байхгүй яасан юм болдоо тэгээд ч зеленский албан ёсны ерөнхийлэгч биш
    2025 оны 02 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 9 цаг 5 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 9 цаг 7 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 9 цаг 8 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 9 цаг 10 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 9 цаг 14 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 9 цаг 16 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 17 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 40 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 48 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 49 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 52 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 54 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 11 цаг 0 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 11 цаг 1 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 11 цаг 3 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 13 цаг 1 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 13 цаг 2 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 13 цаг 3 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 13 цаг 5 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top