x

М.Бадамсүрэн: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь эдийн засгийн аюулгүй байдлын хувьд маш чухал

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнтэй ярилцлаа.


-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явцын талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хороон дээр Газрын тосны үйлдвэр барих ажлын явцын мэдээллийг сонссон. Удахгүй газар дээр нь очиж танилцана. Ажлын хэсэг байгуулагдаж, Л.Мөнхбаясгалан гишүүн ахлаад, миний хувьд гишүүнээр ажиллаж байна. Байнгын хороон дээр үйлдвэр барих ажлын явц 21 орчим хувьтай байна гэж танилцуулсан.

-Та газрын тосны инженер. Монгол Улс Газрын тос боловсруулах үйлдвэртэй болчихвол бусдаас гуйхгүй байх боломж бүрдэх болов уу?

-Монголчууд бүгд л үйлдвэр байгуулахыг дэмжиж байна. Гэхдээ анхаарах том асуудлууд байгаа юм. Нэгдүгээрт, энэ үйлдвэрийг эх орныхоо түүхий эд болсон нөөцөөр бүрэн хангаж чадах уу гэдэг асуудал байна. Түүхий эдийн хараат байдалд орчих вий. Яагаад вэ гэхээр, Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээр, 20 орчим сая тонн баталгаат нөөцтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 30 орчим сая тонн нөөц байснаас 10 сая нь экспортод гарсан. 20 саяыг олборлож гаргана гэдэг технологийн хувьд боломжтой биш.

Тэгэхээр нэмж хайгуул хийж, нөөцийг өсгөх нь хамгийн чухал. Тэгэхээр нэгдүгээрт үндэсний компани байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

-Үндэсний монгол инженер, техникийн ажилтнууд өөрсдөө газрын тосоо олборлоно гэж үү?

-Тийм ээ. Тэгэхгүй бол одоо олборлож байгаа хоёр компани гадаадын хөрөнгө оруулалттай. Дорноговьд газрын тос олборлолтын 5 хувийг “Доншинг”, Дорнод аймагт “Петро Чайна Дачин Тамсаг” гээд өмнөд хөршийн ТӨК 95 хувийг олборлож байна. Гадны компани олборлолтоо бууруулбал, эсвэл зогсоочихвол үйлдвэр түүхий эдгүй болно. Тийм учраас би байнга хэлээд байгаа юм. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулаад дууслаа гэхэд жилд 1.5 сая тонн нөөцийг байнгын биелүүлдэг боломжтой болгохгүй бол “Хонх нь дуугарахаар дамар нь таг” гэдэг шиг болох гээд байгаа юм. Тэгэхгүй бол бид импортын шатахуунаас хараат байгаатай адилхан импортын түүхий эдээс хараат болно гэсэн үг. Хоёрдугаарт, энэ үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн импортоор авч байгаагаас хямдхан буюу ядаж адил үнэтэй байж чадах уу гэдэг асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ 2018 оны сүүлээр батлагдаж, 2019 оноос инженерчлэл эхэлсэн юм билээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Сүүлд өөрчилсөн юм билээ. Яагаад өөрчилсөн талаар би ажлын хэсгийн гишүүний хувьд нэлээд сайн анхаарч ажиллана. Илүү өндөр технологийн, евро стандартын шатахуун хийхээр ТЭЗҮ анхнаасаа байсан уу, өөрчилсөн үү гэдэг асуудал тодорхойгүй байна. Нууц ангилалд байдаг юм билээ. Тийм учраас одоогоор үзээгүй, ажлын шугамаар үзүүлэх байх. Ер нь энэ үйлдвэрээс өндөр үнэтэй шатахуун гарвал эдийн засгийн хувьд ашиггүй.

-Дорноговьд өмнө нь газрын тосны үйлдвэр байсан нь хаагдсан гэж сонссон. Шалтгаан нь дунд байсан юм бол?

-Дорноговьд 1969 онд нефтийн үйлдвэр байсан. Гал гарсан шалтгаанаар зогссон. Гэхдээ яг тэр үед нь Монголын хойд хил залгаа Оросын нутагт нэлээд их нөөц илэрч, олон үйлдвэр нээгдсэн юм билээ. Тухайн үед тэндээс импортлох хямдхан ч байсан байж магадгүй юм. Бид хоёр хөрштэй. Тэдэнтэйгээ газрын тос боловсруулах үйлдвэр тогтвортой ажиллах талаар ямар санал солилцсон байдаг юм бол. Бид Оросоос шатахуунаа импортоор авч байна. Өөрсдөө үйлдвэрлээд эхлэхээр бид өрсөлдөгч болно. Нөгөө талдаа өмнөд хөршийн төрийн өмчит компани газрын тосыг маань олборлоод, өөрийнхөө улсын үйлдвэр рүү зөөж байна. Энэ дээр ямар харилцан ойлголцол байгаа вэ гэдгийг анхаарах ёстой.

-Монгол Улс тээвэр ложистикийн асуудал хүндрэлтэй. Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэлтийн тухайд тээвэрлэлтийн асуудлыг эртнээс зохицуулах хэрэгтэй юу?

-Түүхий тосыг тээвэрлэдэг нийтлэг арга нь дамжуулах хоолойгоор тээвэрлэх. Дамжуулах хоолой нь газрын хөрсөн дээгүүр явахгүй, далд явах учраас байгаль орчинд нөлөөгүй, ан амьтны хөдөлгөөнд саад болохгүй давуу талтай. Сул тал нь зөвхөн нэг талдаа л тээвэр хийдэг. Төмөр замаар зөөх тохиолдол их бага. Гэхдээ ойрхон зайд төмөр замаар зөөлөө гэж бодоход давуу тал нь төмөр зам хоёр талдаа тээвэртэй. Сул тал нь хөрөнгө оруулалт их орно. Далайн тээврээр мөн тээвэрлэдэг. Богино зайд автомашинаар тээвэрлэдэг тохиолдлууд байгаа л даа.

-Өөрийн юм өргүй гэдэг. Газрын тос боловсруулах үйлдвэрээ байгуулчих юмсан. Та байгуулахыг дэмжиж байгаа биз дээ?

-Дэмжилгүй яах вэ. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь эдийн засгийн аюулгүй байдлын хувьд маш чухал. Тиймээс импортолж байгаагаас хямд, үгүй ядаж ижил үнэтэйгээр, тогтвортой ажиллуулна гэдгийг хамгийн гол нь маш сайн анхаарах ёстой. Манай Аж үйлдвэржилтийн байнгын хороо Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол гаргасан. Түүн дээр энэ бүх зүйл бий. Нэгдүгээрт, хөндлөнгийн болон Монголын үндэсний мэргэжилтнүүдээс бүрдсэн багаар төслийн санхүүгийн зарцуулалт, технологи сонголтоос эхлээд үйлдвэрлэлийн бүх үйл ажиллагаанд хяналт тавих. Хоёрдугаарт, нэмж нэг ч төгрөгийн зээл авахгүй, нэг ч төгрөгийн төсөв нэмж гаргахгүй гэсэн болзолтойгоор 2028 оны нэгдүгээр улиралд буюу 2028 оны гуравдугаар сарын 31-ний өдөрт багтааж ашиглалтад оруулах. Ашиглалтад орох үед нь түүхий тосны 1.5 сая тонны нөөцөө энэ үйлдвэртээ ханган нийлүүлэх бодлогоо бүрэн хэрэгжүүлсэн байх. Жил бүр төлөвлөгөө гаргаад, хэрвээ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, тухайн жилдээ хийх ажлаа хийж чадаагүй бол холбогдох албан тушаалтанд нь хариуцлага тооцох. Жил бүрийн оны эцэст дараа оны төсөв батлагдах үед энэ үйлдвэрийн явцын талаар УИХ-д танилцуулж байх, хангалтгүй байвал хариуцлага тооцох утгатай тогтоол гаргасан.

-Хоёулаа ярилцлагаа татварын багц хуулийн шинэчлэлийн асуудалруу чиглүүлье. УИХ-аас Татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдаж, хэлэлцүүлгүүд зохион байгууллаа. Иргэд татварыг зайлшгүй бууруулах ёстой гэсэн байр суурьтай байна. Та санал нийлж байгаа юу?

-Бид сая тойргоороо арваад хоног яваад, иргэдтэйгээ уулзаад ирлээ. Хөдөө багийн малчидтай, сумын төвийн иргэдтэй уулзлаа. Бизнес эрхлэгчид, төрийн албан агчид, ахмадуудтай уулзлаа. Бүгдээрээ л татварыг бууруулах ёстой, ялангуяа НӨАТ, НДШ-ийг бууруулах хэрэгтэй. Хувийн хэвшил, төрийн байгууллагын НДШ төлөлтийг ялгаатай байлгаж болдоггүй юм уу. Хувийн хэвшилд ажиллах хүн их ховор болчихлоо. Хүмүүс төрийн байгууллагад л ажилд ордог боллоо гэсэн саналууд хэлж байна. Татвар үнэхээр ачаалал болж байгаа нь үнэн. Дээр нь хамгийн гол нь энэ жилийн хувьд үүссэн нөхцөл байдал нь цахилгаан эрчим хүчний үнийг нэмсэнтэй холбоотойгоор айл өрхийн зарлага их хэмжээгээр нэмэгдэж байна.

-Нийслэл шиг хөдөө орон нутагт шөнийн тарифын хөнгөлөлт үйлчилдэг бил үү?

-Орон нутагт Улаанбаатар шиг шөнийн тарифын хөнгөлөлт гэж байдаггүй. Тийм учраас биднийг шөнийн тарифын хөнгөлөлтөд оруулж өгөөч ээ, шөнө тог цахилгаан зарцуулалт тэртэй тэргүй багасдаг юм чинь орон нутагт энийг мөрдүүлж өгөөч. Яагаад заавал 10 мянгаас дээш хүн амтай суурин газарт мөрдөөд, хөдөө мөрдүүлэхгүй байгаа юм бэ. Шөнийн хөнгөлөлтөд оруулж өгөөч ээ гэсэн асуудал нэлээд их ирж байна. НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх тухай асуудал тавьж байна.

-Орон нутгийн иргэдийн амьдрал ахуй ямаршуу байна вэ?

-Би зүүн бүсээс сонгогдсон гишүүн. Ноднин зүүн бүсэд гурван сая гаруй толгой мал хорогдсон. Энэ хэмжээгээрээ иргэдийн амьдралд маш их сөргөөр нөлөөлсөн. Олон хүн малгүй болж, төв суурин газар бараадсан. Малын тоо толгой нь багассан учраас тэр хүмүүст малчны зээлээ төлөх асуудал тулгарч байна. Төр нэг жилийн хугацаатай хойшлуулах арга хэмжээ авсан, энэ хавраас төлж эхэлнэ. Цаашдаа малч дыг дэмжсэн бодлого, ялангуяа орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнес эрхлэлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Улс “Мөнгө байхгүй ээ” гэхээс илүүтэй уул уурхайн өсөн нэмэгдэж буй баялаг, Үндэсний баялгийн сан, Орон нутгийн хөгжлийн санд орж байгаа орлогоос орж, хадгалж байгаа мөнгийг заавал гадаадын банкинд хадгалуулна гэхээс илүүтэй, заавал Монголбанкинд санхүүгийн хэрэгсэл болгон эргэлдүүлэхээс илүүтэй орон нутгийн жижиг, дунд үйдвэрлэгчид, малчдаа дэмжсэн, бизнес эрхлэх боломжийг нь дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн бодлогуудад зориулаач ээ гэсэн саналууд маш их ирж байна. Яагаад гэхээр эдийн засаг өсч, нүүрс 80 гаруй сая тонныг экспортоллоо. Зэс, алтны үнэ өслөө. Экспортын орлого нэмэгдэж байгаа ч энэ орлого ялангуяа орон нутагт, дундаж давхарга, айл өрх, жижиг бизнес эрхлэгчдэд энэ өгөөж очихгүй байна гэж иргэд маш их шүүмжилж санал тавьж байна.

-Бас бодох л асуудал байх?

-Тэр нь ч бас зөв байх. Яагаад вэ гэвэл, экспорт нэмэгдээд, импорт нэмэгдсэн. Тансаг хэрэглээний бараа, бүтээгдэхүүн эрс нэмэгдсэн байна. Тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт чинь “дээгүүр”-ээ яваад байгаа юм биш үү. Яг анхан шатандаа, дундаж давхаргыг тэлэх бодлогодоо хэр ирж байна вэ. Энийг ирүүлэхийн тулд хөнгөлөлттэй зээлийн, газар олголтын бодлогоор, татварын хөнгөлөлтөөр дэмжээч ээ. Дэд бүтцийн хөгжил, үйлдвэрийн байр, ажлын байртай болоход нь дэмжээч ээ. Иргэд өөрийн чаддагаа хиймээр байна. Хийх гэхээр зээл олдохгүй байна. Зээл авъя гэхэд газар байхгүй болохоор байшин барилга барьж чадахгүй байна. Газар болоод барьцаа хөрөнгө байхгүй болохоор банкны шалгуур өндөр учраас зээл авч чадахгүй байна. Би одоо юу хийх вэ. Би чаддаг юмаа эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хиймээр байна. Сургалтын төв ажиллуулмаар байна, ногоо таримаар байна. Мал малламаар байна. Энэ дээр төр дэмжээд өгөөч ээ. Эдийн засгийн өсөлтийг ингэж л айлын хаалгаар оруулах хэрэгтэй байна гэсэн саналуудыг маш их хэлж байна.

Эх сурвалж: Д.Эрдэнэтуяа /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 11 цаг 20 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 11 цаг 24 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 11 цаг 25 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 11 цаг 34 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 11 цаг 51 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 11 цаг 59 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 12 цаг 7 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 12 цаг 14 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй Өчигдөр 18 цаг 54 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Өчигдөр 18 цаг 22 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно Өчигдөр 17 цаг 54 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Өчигдөр 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Өчигдөр 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Өчигдөр 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Өчигдөр 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica) УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top