x

Хүний эрхийн дэд хороо иргэний нийгмийн байгууллагуудтай ээлжит уулзалтаа зохион байгуулав

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй сар бүр уулзалт зохион байгуулж байхаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр ээлжит уулзалт болов.

Өнөөдрийн уулзалтын эхэнд Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын IV илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хэлэлцүүлэх бэлтгэл ажил, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өглөө. Монгол Улс 2010 оноос эхлэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүний эрхийн төлөв байдлын илтгэлээ хэлэлцүүлж байгаа бөгөөд энэ оны 11 дүгээр сард IV илтгэлээ хэлэлцүүлэх юм. Өмнөх III илтгэлийг хэлэлцэхэд манай улс 190 зөвлөмжөөс 170-ыг нь хүлээн авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд эдгээр зөвлөмжийн хэрэгжилтийг хангах үүднээс “2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”-г Засгийн газраас баталсан талаар Гадаад харилцааны яамны төлөөлөл танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр Хүний эрхийн форумыг төлөөлж "Хууль судлал, хөгжлийн төв"-ийн тэргүүн, доктор (PhD), профессор В.Удвал "Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилт ба хүний эрхийн зарим асуудал" сэдвээр илтгэл тавьж, Үндсэн хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, хүний эрхийг хамгаалахад тулгарч буй асуудлуудыг хөндөн ярилаа. Тэрбээр Үндсэн хуулийн хэрэгжилтийг үнэлэх тодорхой шалгуур байхгүйгээс үр дүнг хэмжих боломжгүй байгааг онцлон тэмдэглэв.

Уулзалтад оролцогчид НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний II хөтөлбөрийг боловсруулах ажилд иргэний нийгмийн байгууллагууд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Уулзалтыг хааж Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд сар бүр зохион байгуулах уулзалтыг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хариуцан ажиллах бөгөөд цаашид төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахын зэрэгцээ бодлогын түвшинд илүү үр дүнтэй зохицуулалт хийх шаардлагатайг онцоллоо.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүсн...
Top