x

Хөвсгөлд 10 мегаваттын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос зүүн урд зүгт 2 км-ийн зайд 10 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2023 оны долдугаар сард эхлүүлжээ. Энэхүү станц нь Алтай-Улиастайн эрчим хүчний системийн алдагдлыг бууруулах, хүчдэлийн түвшинг тогтворжуулах чухал үүрэгтэй бөгөөд ашиглалтын 25 жилийн хугацаанд 415 мянган мегаватт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолжээ. Үүний үр дүнд Хөвсгөл аймгийн 13,515 иргэн, 1,230 өрх тогтвортой эрчим хүчээр хангагдах боломжтой болж байна.

Өмнө нь тус бүс нутагт дотоодын эрчим хүчний эх үүсвэр байхгүй байсан тул Эрдэнэтээс эхлэн Алтай-Улиастай хүртэлх урт шугамаас эрчим хүч нийлүүлдэг байжээ. Энэхүү шинэ станц ашиглалтад орсноор эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах, тогтвортой хангамжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж албаныхан онцолж байна.

Тус станц ашиглалтад орсноор жилд 12 мянга орчим тонн нүүрс шаталтаас зайлсхийж, 14 мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахын зэрэгцээ 145 мянган тонн ус хэмнэх тооцоотой.

Баруун бүсийг эрчим хүчний төв болгох зорилгын хүрээнд Говь-Алтай аймагт сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв баригдаж байна. Үүнтэй төстэй Дэлгэрэх нарны цахилгаан станц Завхан аймагт 2022 онд ашиглалтад орсон бол Говь-Алтай аймагт мөн өнгөрсөн онд ижил төрлийн станц нээгдсэн.

Мөрөнгийн нарны цахилгаан станцын онцлог нь цахилгааны чанарыг сайжруулах дэвшилтэт тоноглолтой, Жи Ай Си системийн орон зайг 10 дахин багасгасан, автоматжуулсан технологи нэвтрүүлсэн зэрэг давуу талуудтай аж.

Энэхүү бүтээн байгуулалтаар тус компанийн суурилагдсан хүчин чадал 45 мегаватт хүрч, Монгол Улсын Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчийг үндэсний хэмжээнд хөгжүүлэх зорилтод томоохон хувь нэмэр оруулж буй юм. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, байгальд ээлтэй аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих зорилготой бүтээн байгуулалтын ажлууд баруун бүсэд үргэлжилсээр байна.

Эх сурвалж: Эрчим хүчний яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 16 цаг 39 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 16 цаг 46 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 16 цаг 55 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 17 цаг 37 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 20 цаг 7 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 20 цаг 29 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 20 цаг 50 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 20 цаг 56 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 21 цаг 6 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 21 цаг 15 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 21 цаг 20 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 21 цаг 22 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top