x

Хиймэл оюун ухааны бэлэн байдлыг үнэлэх судалгааг хийж байна

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хиймэл оюун ухааны бодлогын аналист Мария Паула Мухика Камиресттай өнөөдөр уулзлаа.

Мария Паула Мухика Камирес Монгол Улсад хиймэл оюун ухааны бэлэн байдлын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх суурь судалгааг хийж байгаагаа танилцуулсан бөгөөд эхний ээлжинд төрийн албан хаагчдаас судалгаа авсан бол цаашид хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, судлаач, оюутнуудаас мэдээлэл авах ажээ. Маргааш болох “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг олон нийтээр хэлэлцүүлэх арга хэмжээнд чиглүүлэгчээр оролцож, судалгааны эхний дүнг танилцуулахаар төлөвлөжээ.

Тэрбээр Монгол Улсад хиймэл оюун ухааныг хөгжүүлэх эрх зүйн орчин харьцангуй сайн бүрдсэн ч интернетийн чанар, хурд зэрэг асуудалд анхаарах хэрэгтэйг онцолжээ. Энэхүү судалгаа нь хөгжиж буй хэд хэдэн оронд хийгдэж байгаа бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээ” (AILA)-ний арга зүйд тулгуурлан дүн шинжилгээ хийх юм байна.

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал уулзалтын үеэр Монгол Улс өргөн уудам нутагтай тул интернэтийн хурд, чанарыг сайжруулж байж хиймэл оюун ухааны хөгжлийг дэмжих шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдлыг хангахдаа хувь хүний мэдээллийг хамгаалсан байдлаар ажиллах боломжтойг дурдав. Төрийн үйлчилгээг хүртээмжтэй, хурдан шуурхай, чирэгдэлгүй болгоход хиймэл оюун ухааныг ашиглах шаардлагатай тул НҮБ-ын хийж буй судалгаанд ихээхэн ач холбогдол өгч байгаа гэдгээ илэрхийлэв.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Өчигдөр 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Өчигдөр 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Өчигдөр 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Өчигдөр 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Өчигдөр 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Өчигдөр 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Өчигдөр 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Өчигдөр 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Өчигдөр 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Өчигдөр 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Өчигдөр 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа
Top