x

Хойд Солонгосын цэрэг Оросын Курск мужид байсаар байна

Оросын арми бүтэн хагас жилийн турш Хойд Солонгосын цэргийн тусламжтайгаар Курск мужаа эргүүлэн авч чадахгүй байна. Хойд Солонгосын цэрэг Оросын Курск мужид Оросын талд байлдсаар байгаа боловч их хохирол үзэж дайны санаачлагыг гартаа авч чадахгүй байна.

Шинжээчдийн судалгаагаар  одоогоор Хойд Солонгосын 8000 гаруй цэрэг Оросын Курск мужид байрласаар байна. Анх Орос улсад Хойд Солонгосын 12 000 цэрэг Орост нууц байдлаар хагас жилийн өмнө орж ирсэн юм. Хойд Солонгосын цэргийг Оросын армийн формоор хувцаслаж Оросын Буриад, Тува улсын иргэний хуурамч үнэмлэхээр хангаж байлаа.

Эдүгээ хэд хэдэн том тулааны дараа Орост байрласан Хойд Солонгосынармийн 4000 гаруй цэрэг алагдаж шархаджээ. 1000 гаруй солонгос цэрэг алагдаж, 3000 гаруй солонгос цэрэг шархаджээ. Дэлхийн зарим мэдээллийн агентлагууд Хойд Солонгосын цэргийг Курскээс татсан хэмээн мэдээлсэн нь худал мэдээлэл юм байна. Тэнд одоо болтол Хойд Солонгосын арми байрласаар байгаа юм байна. 

ОХУ болон Хойд Солонгос улс аман дээрээ Орост Хойд солонгосын нэг ч цэрэг байхгүй хэмээн мэдээлж багаа боловч ачир дээрээ хойд Солонгосын 12 000 цэрэг орж ирсэн бөгөөд одооны байдлаар Хойд Солонгосын 2 цэрэг Украинд олзлогдож тэдний эмнэлэгт байгаа байдлыг дэлхий даяар харуулаад байна. 

Тэрхүү хоёр хойд солонгос цэрэг Украинд олзлогдсоноо ч мэдэхгүй, хаана ирснээ ч мэдэхгүй, Оросын Тува улсын иргэн Ооржак гэх мэтийн хуурамч нэртэй бичиг баримттай байна. Олзлогдсон 2 цэрэг өөрсдийгөө Орос улсад цэргийн сургуулилт хийхээр ирсэн гэж мэдэгдэж байлаа. Харин тэднийг Украины ерөнхийлөгч Оросын талд олзлогдсон украин цэргүүдээр солино гэж байсан. Энэ бол буруу шийдвэр байх шүү. Учир нь олзлогдсон хойд солонгосын 2 цэргийн ар гэр, ах дүү, аав ээжийг нь хойд солонгосын коммунистууд шууд л барьцаалж шоронд хорьж цаазлах ял тулгадаг гэнэ лээ. Тэднийг ингэж зовоохын оронд олзлогдсон хойд солонгос цэргийг маш нууцаар Өмнөд Солонгост аваачиж эрх чөлөөтэй солонгос хүн болгох нь зөв байх шүү.

2024 онд Оросын Ерөнхийлөгч В.Путин Хойд Солонгост айлчилж хэрэв аль нэг улс Орос болон Хойд Солонгосыг эзлэн түрэмгийлэхийг завдвал харилцан цэргийн тусламж үзүүлэх гэрээ байгуулжээ. Дэлхийд эдүгээ ганц хүний дарангуйлалтай Орос орон, улаантан коммунист Хойд Солонгосыг эзлэн түрэмгийлэх гэсэн нэг ч улс байхгүй бөгөөд орчин үед дайн хийдэг улс гэж тэднээс өөр байх ч үгүй юм. 

Оросын арми Украины Луганск, Донецк, Херсон, Запорож зэрэг мужуудыг 2022 оноос эхэлж дайрч эзлэн авсны хариу болгож Украины арми 2024 оны 8-р сарын 6-ны өдөр Оросын Курск муж руу гэнэтийн довтолгоо хийж Курскийн 1000 квадрат км газар нутгийг эзлэн авч 6 сарын турш Курск мужийн их хэмжээний газар нутагт хяналтаа тогтоогоод байсан билээ. Энэ бол Оросын түрэмгийллийн эсрэг Украины хийсэн хариу үйлдэл юм. Энэ явдал бол дэлхийн 2-р дайнаас хойш Орос улс анх удаа нутаг дэвсгэрээ алдсан тохиолдол юм. 

Одооны байдлаар Украины арми Курскийн эзэлсэн газар нутгийн 40 хувийг Оросын армид буцаан  алдаж,  үлдсэн  600 квадрат км газар хяналтаа тогтоосон хэвээр байна.

Хойд Солонгосын цэрэг Украины эсрэг хэрхэн тулалдаж байгааг тодруулахад Хойд солонгосын цэрэг биеийн хүчний болон буудлагын тактик, үзэл суртлын хувьд өндөр түвшинд бэлтгэгдсэн нь харагдаж байна. Харин тэд орчин үеийн дайны туршлага огтхон ч байхгүй байна. Тэд яг л 75 жилийн өмнөх шигээ улаан тугаа мандуулж ура хашгиран урагшаа дайрч хүний олноор Өмнөд Солонгосын эсрэг дайн хийсэн тактикаа яг хэвээр нь хэрэгжүүлж байна. Гэвч тэдний бөөнөөрөө эгнээ эгнээгээр долгион маягаар дайрдаг тактик нь орчин үед бөөнөөрөө их буу, пуужин, дроны махан зууш болдог гэдгийг тэд хараахан ойлгоогүй байна. Хойд Солонгосын цэргүүдийн орос хэл ойлгох чадвар муу, цэргийн хоол хүнс нь таардаггүй, цаг агаарын хүйтэн нөхцөлд байлдаж байгаа зэрэг нь тэдний байлдааны чадварыг бууруулж байна. 

Зарим шинжээчдийн үзэж байгаагаар сүүлийн үед Хойд солонгосын цэргүүд Украины дроны эсрэг өөрсдийн аргаар тулалдаж байгаа ажээ. 3 солонгос цэрэг дроны эсрэг байлдлаа гэж бодоходтэд нэгийгээ амьд бай болгож дроны анхаарлыг татаж ойртуулаад нөгөө 2 солонгос цэрэг нь автомат буугаар дроныг мэргэн буудаж устгаж байгаа ажээ. Солонгос цэргүүд амьдаараа бууж өгдөггүй, хэрэв бууж өгөх байдалд орвол шууд амиа егүүтгэдэг ажээ. Солонгос цэрэг буудахдаа мэргэн байдаг хэмээн ажиглагчид үзэж байна. Солонгос цэрэг зугтахдаа ямарч эмх замбараагүй бөөнөөрөө эргэж харалгүй зугтдаг гэнэ. Орос цэргүүд дроноос зугтахдаа модноос мод руу, ил газраас нуувч руу зугтдаг бол солонгос цэрэг ямар ч нуувч байсан хайхрахгүй тэр чигээрээ эргэж харалгүй бөөнөөрөө тархан зугтдаг ажээ.

Оросын армийн хувьд өөрсдөө хүн хүчний дутагдалд орсон үед гадаадын цэргүүд тэдний өмнөөс байлдаж байгаа нь тэдэнд ашигтай, оросууд өөрсдөө өөрийн хүчээ гамнасан, цаг хожсон зүйл болж байна. Хамгийн гол нь хойд солонгосын цэргүүд юуны төлөө, яах гэж Украины дайнд орж байгаагаа огт ойлгохгүй байна. 

“Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэгчээр Хойд Солонгосын цэргүүд европт  Оросын бууны нохой болж дайтаж байгаа нь үнэхээр харамсалтай тэнэг явдал болж байна. Хэдхэн мөнгө өгөөд харийн армийг байлдуулж байгаа нь Орост л ашигтай байна. 

Харин Украины зэвсэгт хүчин тэдэнтэй яаж байлдахаа сайн мэдэж байна. Украины арми цөөн бүлгийн хүчээр тэдний бөөн хүчийг тарамдуулан цохиж байна. Ямар ч байсан Хойд Солонгосын арми Украины эсрэг дайнд орсон нь оросын арми Бага Покня голын баруун талыг эзлэхэд гол нөхцөл болж хэсэг хугацаанд хүн хүчний давуу байдлыг олж байлаа. 

Харин Хойд Солонгосын удирдагч Ким өөрийн 4000 гаруй цэргээ алуулж шархдуулчихаад одоо дахин 100 000 солонгос цэрэг Орост нэмж илгээх, эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв дайн удаан үргэлжилвэл хүн хүчний дутагдалд орсон Оросын арми Хойд Солонгосын цэргийн хүчийг их хэмжээгээр ашиглах нь тодорхой юм. Оросын арми Хойд Солонгосоос их хэмжээний буу зэвсэг, их бууны сум, пуужин авсаар л байна. 

Украины Армийн Жанжин штабын мэдээлснээр сүүлийн 6 сарын турш Курскт болсон тулалдааны үеэр Оросын арми 40 000 орос цэргээ алдаж, 909 орос цэргээ олзлуулсан байна. Оросын арми 7 хоногт дунджаар 1500 орос цэргээ алдаж байна.

Хамгийн сүүлийн Украины Жанжин штабын мэдээлснээр дайн эхэлснээс хойш 1082 хоногийн  дотор Оросын арми нийтдээ  849 320 орос цэргээ алдаад байна.

Украины арми  Оросын Курск мужийн 600 квадрат км газрыг эдүгээ  хяналтандаа авсан хэвээр байна.

Украины арми удаан хугацаагаар хамгаалан байлдаж байгаад одоо Сужи нутгийн өмнөд талаар сөрөг довтолгоо хийж эхлээд байна.

Хамгийн сүүлд Украины ерөнхийлөгч В. Зеленский: “ Хойд Солонгосын цэргүүд дахин Оросын Курск мужид фронтын тэргүүн шугам дээр буцаж ирээд байна. Украины цэргүүд сүүлийн 3 долоо хоног Хойд Солонгосын цэргүүдтэй тулалдаагүй юм. Учир нь амьд хүчнийхээ 30.0 хувийг алдаж хохирсон Хойд Солонгосын цэргүүдийг оросууд фронтоос түр татан аваад байлаа. Харин саяхан оросын арми Курскт том довтолгоо явуулахдаа Хойд Солонгосын цэргийг ашигласан” хэмээн мэдэгдлээ. 

Ийнхүү Хойд Солонгосын цэргүүд Оросын Курск мужид ялалт байгуулах, эсэх нь нь бүрхэг хэвээр хагас жил болоод байна.

                                                     Доржийн СҮХБААТАР      2025.02.10

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.79)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.55.188.92)
    фашистууд дуусаасай
    2025 оны 02 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 2 цаг 33 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 2 цаг 41 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 2 цаг 50 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 8 цаг 0 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 8 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 8 цаг 16 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 8 цаг 21 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 8 цаг 29 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 8 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 8 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 20 цаг 51 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top