x

Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь бойжих боломжтой татварын орчинг бий болгох хэрэгтэй

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Яавал бараа бүтээгдэхүүний үнийг буулгах боломжтой вэ?

-2024 оны эцэст жилийн инфляцийн түвшин есөн хувьтай гарсныг ҮСХ мэдээлсэн. Энэ нь жилийн дунд үеэс хойш өссөн дүн бөгөөд Монголбанкны зорилтот түвшнээс давсан үзүүлэлт. Үүний ард гол нөлөөлөл нь орон сууц, ус, цахилгаан, дулааны үнийн өсөлт байгаа бол дараа нь хүнс, хувцас гэх мэт өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан. Энэ нь иргэдийн амьжиргаатай холбоотой гол суурь хэрэглээнд ихээхэн нөлөөтэй байгааг харуулж байгаа хэрэг юм. Та яавал бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах вэ гэж асууж байна. Асуудлын гол нь бид үүний шалтгааныг зөв тодорхойлох хэрэгтэй. Улс оронд үнэ тогтвортой байхад олон хүчин зүйл нөлөөлнө. Гол нөлөөллийг дурдвал бараа бүтээгдэхүүний болон мөнгөний нийлүүлэлт гэсэн хоёр хүчин зүйл байж болно. Бараа бүтээгдэхүүн хомсдвол, мөнгө ихэдвэл үнэ өснө гэсэн үг. Манай улсын хувьд эдгээр шалтгаан хоёул байгаа боловч мөнгөний нийлүүлэлттэй холбоотой үнийн өсөлт илүү давамгайлж байна гэж би хувьдаа хардаг. Эдийн засгаа төрөлжүүлэх, ялангуяа эдийн засаг дахь бүтээмжийг нэмэгдүүлээгүй байж олон сувгаар эдийн засагт мөнгөний нийлүүлэлт хийдэг. Үүний нэг гол суваг нь төсвийн тэлэлт юм. Тиймээс эдийн засгийн суурь хүчин чадал нэмэгдээгүй байхад тодорхой салбараас бий болсон орлого, эдийн засгийн өсөлтөд дулдуйдсан халамж болон бусад мөнгөний хэмжээг ихэсгэх үйлдэл нь өнөөгийн инфляцийн гол шалтгаан болж байна. Үүний эсрэг Монголбанкны зүгээс мөнгөний хатуу бодлого буюу банкны салбараар дамжиж эдийн засагт орох мөнгөний хэмжээг бууруулах арга хэмжээг авахаас өөр аргагүй байдалд орж байгаа юм.

Тиймээс бид эдийн засгийн хүчин чадал, ажлын байр, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлд бодлогоо чиглүүлэх, нөгөө талд нь макро эдийн засгийн суурь нөхцөлдөө нийцээгүй мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээгээ зогсоохгүй бол үнийн өсөлтийн энэ асуудал байсаар байна.

Энэ удаад инфляцид саяхан нэмсэн эрчим хүчний үнийн өсөлт ихээхэн нөлөөлж байна. Эргээд бусад бараа бүтээгдэхүүнд дам байдлаар нөлөөлнө. Үүний эсрэг дахиад цалин тэтгэвэр нэмнэ. Үр дүнд үнийн өсөлт буурахгүй. Ийм л нөхцөл байдалд бид байна.

-Үнийн өсөлтөд татвар нөлөөлж байгаа биз дээ?

-Монгол Улсад мөрдөгдөж буй аливаа татвар нь аж ахуйн нэгж байгууллагуудын зардлын нэг хэсэг гэдэг агуулгаараа үнэнд нөлөөлөх нөлөөлөл бол бий. Гэхдээ 2019 оны татварын багц хуулийн шинэчлэлээс хойш татвар нэмэгдээгүй. Тиймээс өнөөдрийн үнийн өсөлтийг татварын өсөлттэй шууд холбох нь тийм ч үндэслэлтэй зүйл биш. Харин одоо татварын эрх зүйн орчны шинэчлэлийг ярьж байгаа энэ үед татварын бодлогоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесүүд өргөжих, томрох боломжийг нээх чиглэлд бодитойгоор чиглүүлэх шаардлагатай.

-НДШ 27 хувь, НӨАТ 10 хувь, ХХОАТ 10 хувь байгаа нь бидний авч буй цалин хөлстэй харьцуулахад хэт өндөр байна. Тэгвэл эдгээр татварыг хэдэн хувь бууруулбал барааны үнэ хэдэн хувь хямдрах боломжтой вэ?

-Манай улсын өнөөдөр мөрдөж байгаа нийгмийн даатгал, татварын хувь хэмжээний хувьд харьцангуй асуудал юм. Таны дурдсан хувь хэмжээг дэлхийн улсуудтай харьцуулбал тийм ч их өндөр дүн биш байдаг. Тэрийг зарим төлөөллүүд дурдаад бид өндөр татвар, шимтгэлтэй улсууд биш гэж ярьдаг. Энэ нь зөвхөн тоон харьцуулалт хийж байгаа үед тийм байдлаар харагддаг. Тэгвэл яагаад өнөөдөр иргэд, ААН-үүд татвар, шимтгэл өндөр байна гэж яриад байгаа хэрэг вэ. Үүний шалтгаан нь таны асуултад байгаа юм. Таны асуултад тодорхой үнэн бий. Авч буй цалинтай харьцуулахад өндөр гэдэг нь үнэхээр өндөр юм. Статистикийн мэдээгээр дундаж цалин 2.5 сая орчим төгрөг байна. Эндээс НДШ, ХАОАТ хасахаар хоёр сая орчим төгрөг гар дээрээ авч байгаа юм. Энэ нь өнөөдрийн амьжиргааны өртөгтэй харьцуулахад иргэдийн хэрэглээнд хүрэлцээтэй байх боломжгүй. Иймээс иргэд цалингаас цалин, өрнөөс өрний хооронд амьдарч байна. Хэрвээ өнөөгийн амьжиргааны түвшинд дундаж цалин хоёр сая биш хоёр мянган ам.доллар байсан бол энэ шимтгэл татвар их дарамт болохгүй. Үлдсэн хэсэг нь амьжиргаанд хүрэлцэх боломжтой байна.

Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, НДШ нь татвар хараахан биш гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Өнөөдөр НДШ-ийг их сөргөөр харах нөхцөлийг бүрдүүлж байгаа явдал нь дээрх дарамт болж буй байдлаас гадна тэтгэврийн тогтолцоо маань өөрөө үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй явдал юм. Өнөөдрийн иргэдийн төлж байгаа шимтгэл ирээдүйд тэр иргэнийг хамгаалж чадахгүй байна гэсэн үг.

Эдгээр шимтгэл, татварыг бид өөрчилж болох юм. Гэхдээ үүнийг өөрчилснөөр бараа бүтээгдэхүүний үнийг шууд удирдах боломж бага. Татвар бууруулна гэдэг нь иргэдийн эрэлтийг дэмжинэ, мөнгө нэмэгдэнэ гэсэн үг.

-Татварын дарамт их байна гэж нийгэм бухимдалтай байгаа. Татварууд буурвал үнийн өсөлтөд төдийгүй иргэдийн амьжиргаанд ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ?

-Нийгэм бухимдалтай байгаа нь үнэн. Тэгэхээс ч өөр арга байхгүй байна. Иргэдийн гуравны нэг нь ядуу амьдарч байгаа нь гашуун боловч үнэн. Өндөр цалин орлоготой дундаж давхарга бий болж чадаагүй, үндэсний томоохон компаниуд хангалттай хэмжээнд өсч томроогүй, олшрохгүй байна. Татвар буурвал богино хугацаандаа хэрэглэгчийн орлого нэмэгдэж эрэлт өдөөгдөх магадлалтай. Хамгийн үр ашигтай арга нь эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг багасгах явдал. Мөнгөний нийлүүлэлт, төсвийн тэлэлт нь эдийн засгийн өсөлтөө даваад байвал үнийн асуудлыг шийдэх боломж бага.

Харин бидний хувьд татварын шинэчлэлийг хувийн хэвшлийг хөгжил, эдийн засгийн тэлэлт, бүтээмжийг нэмэх, ажлын байрыг бий болгож иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлтэй харах нь зүйтэй. Бид том аж ахуйн нэгжүүдээ улам томруулах, жижгийг нь бойжих боломжийг бүрдүүлсэн татварын орчин бий болгох хэрэгтэй байна. Ингэснээр иргэдийн орлого нэмэгдэж амьжиргаа сайжирна. Үүний тулд татварыг бууруулах тухай ярьж болно. Энэ нь иргэдээс гадна бизнесийн байгууллагууд руу чиглэх ёстой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Heebii (103.57.92.41)
    Undesnii uildverlegch biznesmenuud nertei uls turchid reketuudiin mungiig ugaadag hun chanar hunii musgui shulaachid l amand bagtsan unee helj jiriin irgedee guxmand gartal shjlj bna manai ulsad tsever ursulduun gej baihgui ugsen huivaldaan l bna uunii tod jishee neg sum aimagt baigaa delguuriin baraa buh shathuun tugeeguur bugd yag adilhan unetei baidag tur zasag ni zohitsuulay geheer teatr shaadag gurilan nuurt gadaadiin harhuud bugsuu zardag oyungerel gesen gajiguud hunii er huviin umchind haldlaa oroltsohgui bolhoor yumnii une usluu ogtsor gej soliorood baidagt l baigaan
    2025 оны 02 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 11 цаг 31 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 11 цаг 35 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 11 цаг 36 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 11 цаг 45 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 12 цаг 2 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 12 цаг 10 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 12 цаг 18 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 12 цаг 25 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй Өчигдөр 18 цаг 54 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Өчигдөр 18 цаг 22 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно Өчигдөр 17 цаг 54 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Өчигдөр 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Өчигдөр 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Өчигдөр 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Өчигдөр 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica) УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top