x

Трамп Газын зурвасыг эзлэн тэндээс палестинчуудыг нүүлгэх санал дэвшүүлэв

Фото: REUTERS/Dawoud Abu

-Трамп АНУ Газын зурваст  хяналтаа тогтоох санал дэвшүүллээ-

АНУ-ын  Ерөнхийлөгч Дональд  Трамп  Газын зурваст  Америкийн цэргийн хяналтыг тогтоож, тэндээс палестинчуудыг нүүлгэх санал гаргав. Тэрээр энэ газар нутгийг урт хугацаанд янзлан хөгжүүлэх хүсэлтэйгээ хэлжээ. Түүний санаачлагыг  Саудын Араб зөвшөөрөөгүй ба намынх нь сенаторууд ч эсэргүүцжээ. Дэлхийн сонин хэвлэлээр энэ талаар юу бичнэ вэ?

NBC: АНУ Газын зурваст хяналт тогтоох саналыг Трамп гаргалаа

Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хамтран хийлгэсэн хэвлэлийн хурал дээр  АНУ Газын зурвасыг  хяналтдаа авна гэж Трамп мэдэгдэв. Палестинчууд гэр орон нь амьдрах аргагүй болсон учир  тэд одоо нүүх хэрэгтэй гэж тэр хэлээд 1,8 сая хүнийг  арабын орнуудад нүүлгэх ёстой гэсэн байна.

NBC:

«Газын зурвасын талаар тэр хэлэхдээ, бид  тэр өмх газрыг эзэмшин  хөгжүүлж, мянга, мянгаар  ажлын байр бий болгоно.  Тэр нь бүх Ойрхи дорнодын бахархал болно» гэж хэлээд түүнийг урт хугацаагаар эзэмших нь «Ойрхи Дорнодод томоохон  тогвортой байдлыг  бий болгоно» гэж нэмэн хэлжээ.

Энэ бие даасан газар нутгийг  бараг булаан авах нь  хууль эрх зүйн талаас ямар байхыг  ерөнхийлөгч хэлсэнгүй. Нетаньяху, өөрийн ээлжид  өөрийн  зорилгуудын нэг нь Газын зурвасыг хэзээ ч Израильд аюулгүй байлгах асуудал гээд «Трамп тэр өчүүхэн газрын  ирээдүйг өөрөөр харж байна» гэжээ.

The New York Times: Трамп ер бусын санааг гаргалаа

Трампын мэдэгдэл нь өдөөн хатгасан,  таавар ихтэй,  ерөнхийлөгч хүний хувьд  баймааргүй, дүргүйцэл төрүүлмээр  болов. Хэдийгээр олон хүнд эргэлзээтэй ч Цагаан ордны эзэн  түүндээ итгэлтэй байна. Тэрээр Газыг палестинчуудад буцаахгүй гэхдээ түүнийг «тодорхой бүлэг хүмүүсийнх биш, нийтийн болгох сонирхолтой байгаа гэнэ».

The New York Times:

Одоо Цагаан ордны эзэн болсон өөрийн шинэ хугацаанд, XIX зууны  имперализмын  уламжлалын  дэлхийн  газрын зургийг  шинэчлэн  өөрчлөх хачин хачин санааг  Трамп дэвшүүлэх болов.  Эхлээд Гренландыг худалдан авах дараа нь Канадыг нэгтгэх, Панамын сувгийг эргүүлэн авах, Мексикийн булангийн нэрийг өөрчлөх саналууд гарлаа. Одоо Америкийн ямар ч  Ерөнхийлөгчийн хүсээгүй  Ойрхи  Дорнодын дайны хөлд  нэрвэгдэн хоосорсон  хэсэг газрыг тэр авна гэв..

Трампын шинэ санаа нь хоёр сая палестинчуудыг  нүүлгэхэд хүргэн  асар их логистик, санхүүгийн асуудлыг  үүсгэхээс гадна бодлого талаасаа тэсрэх аюулд хүргэн илүү аюултай  ширүүн сөргөлдөөнийг өдөөж магадгүй юм.

The Times of Israel: Израильд Трампын мэдэгдлийг дэмжиж байна

Израилийн сөрөг хүчний «Үндэсний эв нэгдэл»  намын дарга Бенни Ганц  Газын зурвасын талаарх Трампын мэдэгдлийг дэмжиж байна гэжээ. Энэ нь хоёр орны хоорондын гүнзгий  холбоог харуулж байна гэжээ.

The Times of Israel:

«Ерөнхийлөгч  Трамп Израилийн  жинхэнэ найз гэдгээ харуулж байгаа нь анхны удаа биш, тэр аюулгүй байдлыг бэхжүүлэх  чухал асуудалд дэмжлэгээ үзүүлсээр байх болно. Тэр өөрийн мэдэгдэлд  шинэлэг, сонирхолтой санааг гаргаж ирлээ.  Санааг цэрэг дайны  зорилготойгоо хамт авч үзэн бүх барьцааны хүмүүсийг эргүүлэн авах талд  ажиллах нь зөв хэмээн Ганцын мэдэгдэлд өгүүлжээ».

Мөн Үндэсний аюулгүй байдлын сайд асан Итамар Бен Гвир  хэлэхдээ, Трампын Газын зурваст хяналтаа тогтоох мэдэгдлийн дараа өөрийн хэт барууны «Оцма Йехудит»  намыг  засгийн газарт  эргэн орох магадлалтайг мэдэгдэв. Бен Гвир онцлохдоо, Газын зурвасаас «сайн дураар шилжин нүүлгэхийг»  эртнээс  дэмжиж ирсэн гэлээ.

Reuters: Саудын Араб Трампын саналыг зөвшөөрсөнгүй

Палестин улсыг байгуулахгүйгээр  Израильтай  холбоо тогтоохгүйг Саудын Араб мэдэгдэв.  Палестинчуудыг тэдний нутгаас  шилжүүлэн нүүлгэх,  ямар ч оролдлогыг Эр-Рияд  үгүйсгэнэ, палестинд хандах тэдний байр суурь өөрчлөгдөхгүй гэж тус орны  Гадаад харилцааны яамны төлөөлөгч мэдэгдлээ.

Reuters:

Мэдэгдэлд өгүүлснээр, Саудын Арабын  хаан ширээ залгамжлагч жонон Мухаммед бин Салман вант улсынхаа байр суурийг «тодорхой, хоёрдмол санаа байхгүй» хэмээн батлав.

АНУ өмнө нь Израильтай харилцаагаа хэвийн болгож түүнийг хүлээн зөвшөөрүүлэх гэж  олон сарын турш Саудын Арабтай  дипломат хэлэлцээр явуулжээ. Гэсэн ч Газын зурвасын дайн Эр-Риядыг уг асуудлыг  хойш тавихад хүргэсэн юм.

Politico: Газын зурвасыг эзлэх Трампын төлөвлөгөө бүгд найрамдахчуудыг алмайруулав

«Газын зурвасыг хяналтдаа авна» Трампын амлалт нь БНН-ын сенат дахь  түүний гол холбоотнуудын  зүгээс  хурдан эсэргүүцэл  гаргалаа. Сенатор Том Тиллис  энэ мэдэгдэлд “хослосон длголдол” байна гэсэн бол өөр нэг нэрээ хэлээгүй хууль тогтоогч түүнд олон асуудал байна гэжээ.

Politico:

«Сенатын олонхийн лидер Жон Тьюн богино хэмжээний ярилцлагадаа,  тэр мэдэгдлийг үзээгүй, ойрхи дорнодын  асуудлыг нэн ялангуяа Газтай холбогдуулан авч үзэж шийдэх эрх бид бүгдэд байгаа нь илт» гэжээ.

Трампын бусад холбоотнууд  ерөнхийлөгчтэй ам зөрөхгүйг  хичээж буй нь  мэдээж. Гэхдээ тэд Газыг авна гэдэгт  тааруу хандаж байна. Сенатор Жош Хоули  бид өөрсдийн  нөөцөө Газад биш өөртөө зориулбал дээр гэв.  Мөн тэр  палестинд цэрэг илгээхийн эсрэг байна.

Elnashra: ХАМАС тохиролцооныхоо хоёр дахь шатны  хэлэлцээрийг эхлүүлснээ зарлав

ХАМАС радикал йн төлөөлөгч Абдул Латиф Аль-Кану Газын зурваст гал зогсоох олзлогсодыг солилцох  «холбоо, хэлэлцээрийн хоёр дахь үе эхллээ»  гэж мэдэгдээд зурвасын хүмүүст орогнол олгуулах сонирхолтойгоо хэлжээ.

Elnashra:

Хамас хөдөлгөөний тараасан мэдэгдэлд «Израилийн  булаан эзлэлт нь  тохиролцооны хүмүүнлэгийн талын  тохиролцоог хэрэгжүүлэхэд  хүндрэл учруулан удаашруулж байна» гэжээ.

Иордан голын баруун эрэгт  болж буй хэрэг явдалд  олон улсын  зүгээс  анхаарал байхгүйг  Аль-Кану  онцлон тэмдэглэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 9 цаг 8 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 9 цаг 10 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 9 цаг 11 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 9 цаг 13 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 9 цаг 17 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 9 цаг 19 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 21 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 44 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 51 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 52 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 55 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 58 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 11 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 11 цаг 3 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 11 цаг 4 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 11 цаг 6 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 13 цаг 5 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 13 цаг 6 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 13 цаг 6 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 13 цаг 8 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top