x

Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоор байна

Эрдэмтэд Эрлэгийн цагийн зүүг урагшлуулав

Эрлэгийн шүүлтийн өдрийн цагийг хариуцдаг эрдэмтдийн зөвлөл 2024 оны нэгдүгээр сарын 29-нд цагийн зүүг нэг секундын ойртуулж, 23:58:31 дээр тохирууллаа. Энэхүү шийдвэрийг АНУ-ын Чикагогийн их сургуультай холбоотой "Цөмийн эрдэмтдийн товхимол" (Bulletin of the Atomic Scientists) сэтгүүлээс зарласан бөгөөд тэд энэхүү цагийг дэлхийн аюулгүй байдлыг илэрхийлэх бэлгэдэл болгон ашигладаг. Шууд дамжуулалтаар хийгдсэн энэхүү мэдэгдлийг 2000 гаруй хүн үзсэн байна.

Эрлэгийн шүүлтийн цаг гэж юу вэ?

Эрлэгийн шүүлтийн цаг гэдэг нь цөмийн зэвсгийн аюул, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, бусад дэлхий нийтийг хамарсан эрсдэлүүд хэр ойрхон байгааг харуулах зорилготой бэлгэдлийн цаг юм. Энэ төслийг анх Чикагогийн их сургуулийн цөмийн физикчид 1947 онд санаачилж, “Цөмийн эрдэмтдийн товхимол” сэтгүүлийн хавтсанд анх нийтэлжээ.

Анхны хувилбарын үед цагийн зүүг шөнө дундаас долоон минутын өмнө тавьсан байв. Тэр үеийн тоог сонгохдоо цөмийн зэвсэглэл, геополитикийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд үүнд Альберт Эйнштейн, Роберт Оппенгеймер зэрэг цөмийн физикчид оролцсон байна.

Яагаад Эрлэгийн цагийг урагшлуулсан бэ?

Энэ удаагийн шийдвэр нь цөмийн зэвсгийн аюул нэмэгдэж буй, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, биотехнологи, хиймэл оюун ухаан зэрэг дэлхийн аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлс хурцадсантай холбоотой. Орос-Украины дайн, Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөр, АНУ-Хятадын харилцаа, Ойрхи Дорнодын хурцадмал байдал зэрэг нь дэлхийн тогтвортой байдалд заналхийлж буй гол шалтгаанууд гэж эрдэмтэд үзэж байна.

Эрлэгийн цагийг хэн хариуцдаг вэ?

Энэ цагийг жил бүр Нобелийн шагналтнуудын оролцоотой шинжээчдийн зөвлөл хянаж, цагийн зүүг урагшлуулах уу, ухраах уу, эсвэл хэвээр үлдээх үү гэдгийг шийддэг. Өнгөрсөн хугацаанд цагийн зүүг 23 удаа урагшлуулж, 8 удаа ухраасан байдаг.

Түүхэн дэх хамгийн аюултай мөчүүдийн нэг нь 1953 он байсан бөгөөд тухайн үед АНУ, Зөвлөлт Холбоот Улс устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан тул цагийг шөнө дундаас хоёр минутын өмнө болгож байсан. Харин хамгийн "аюулгүй" мөч нь 1991 он байсан бөгөөд Хүйтэн дайн дуусаж, АНУ, ЗХУ зэвсэг хорогдуулах гэрээнд гарын үсэг зурсан тул цагийг шөнө дундаас 17 минутын өмнө ухрааж байжээ.

Дэлхий мөхөл хүртэл хэр ойрхон байна вэ?

Өнөөдөр дэлхий мөхөл хүртэл ердөө 89 секунд үлдээд байна. Энэ нь хүн төрөлхтөн өмнө нь хэзээ ч ийм аюултай ойртож байгаагүйг илтгэнэ.

Эрлэгийн шүүлтийн өдрийн цагийн зүүний өөрчлөлт

Эрлэгийн шүүлтийн өдрийн цагийг анх гаргаснаас хойших 77 жилийн хугацаанд зүүний байрлалыг 25 удаа өөрчилжээ. Энэхүү цагийн зүү нь дэлхийн геополитик, шинжлэх ухааны нийгэмлэгийн байр сууриас хамаарч урагшилж эсвэл ухарч ирсэн байна.

Түүхэн дэх хамгийн аюултай болон аюулгүй мөчүүд

  • 1991 он – Хүйтэн дайн төгсөж, АНУ болон ЗХУ зэвсэг хорогдуулах гэрээ байгуулсны дараа цагийн зүүг шөнө дундаас 17 минутын өмнө болгож ухраасан нь дэлхий хамгийн аюулгүй үе байсныг илтгэнэ.
  • 1953 он – АНУ, ЗХУ устөрөгчийн бөмбөг амжилттай туршсаны дараа цагийг шөнө дундаас хоёр минутын өмнө болгон ойртуулсан нь хамгийн өндөр эрсдэлтэй үе байлаа.

Сүүлийн жилүүдэд цагийн зүү хэрхэн өөрчлөгдөв?

  • 2023 он – Эрлэгийн цагийг 90 секунд дээр тохируулжээ. Үүний гол шалтгаан нь:
    • Орос-Украины дайн ба цөмийн зэвсэг хэрэглэнэ гэсэн заналхийлэл
    • Уур амьсгалын өөрчлөлт, технологийн хяналтгүй хөгжил
    • КОВИД-19 цар тахал зэрэг байв.
  • 2024 он – Цагийг 23:58:30 дээр тогтоосон нь дэлхий мөхөл хүртэл 90 секунд үлдсэн гэсэн үг. Энэ нь нөхцөл байдал сайжирсан гэсэн үг биш, харин ч цөмийн зэвсгийн хөөцөлдөөн нэмэгдэж, хурцадмал байдал өссөн болохыг онцолсон. Израиль-Палестины мөргөлдөөн нь дэлхийн ерөнхий тогтворгүй байдлыг улам бүр дордуулсан байна.

Эрлэгийн шүүлтийн өдрийн цаг 2025 онд ямар байх вэ?

2025 оны мэдэгдэлд олон улсын сөргөлдөөн улам нэмэгдэж, нөхцөл байдал хурцадсан гэдгийг дахин сануулжээ.

Эрдэмтдийн дүгнэлт:

  • Цөмийн зэвсэг эзэмшигч орнууд өөрсдийн зэвсгийн тоо болон стратегийн ач холбогдлыг нэмэгдүүлж, хэдэн зуун тэрбум долларын хөрөнгө зарцуулж байна.
  • Цөмийн зэвсгийн хяналтын механизм сулран, устаж болзошгүй түвшинд хүрсэн.
  • Цөмийн гүрнүүдийн хооронд өндөр түвшний харилцаа хангалтгүй байна.

"Өнөөгийн чиг хандлагыг сохроор үргэлжлүүлэх нь тэнэглэл болно" гэж "Цөмийн эрдэмтдийн товхимол"-ын шинжээчид анхаарууллаа.

 

Эрлэгийн өдрийн цаг: 2025 оны шинэ заалт ба эрдэмтдийн анхааруулга

“АНУ, Хятад, Орос гурван улс хүн төрөлхтний оршин тогтнох ирээдүйд хамтын үүрэг хүлээх ёстой. Дэлхий мөхлийн ангалын ирмэг дээр тулж ирсэн энэ үед эдгээр улсын удирдагчид нөхцөл байдлыг хариуцлагатайгаар авч үзэж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай” гэж "Цөмийн эрдэмтдийн товхимол"-ын шинжээчид 2025 оны Эрлэгийн өдрийн цагийн шинэчлэлтэй холбоотойгоор албан ёсоор мэдэгдэв.

“Гүнзгий зөрчилдөөнтэй байгаа хэдий ч тэд энэ алхмыг яаралтай хийх хэрэгтэй. Дэлхий яаралтай шийдвэрийг шаардаж байна” гэж эрдэмтэд анхааруулжээ.

Эрлэгийн өдрийн цагийн түүхэн гол өөрчлөлтүүд

  • 1947 он – Шөнө дундаас 7 минутын өмнө: АНУ, ЗХУ-ын хооронд Хүйтэн дайн эхэлсэн үе.
  • 1949 он3 минут: ЗХУ анхны атомын бөмбөгөө туршсан.
  • 1953 он2 минут: АНУ, ЗХУ хоёулаа есөн сарын дотор халуун цөмийн бөмбөг туршсан.
  • 1991 он17 минут: Хүйтэн дайн дуусаж, АНУ, ЗХУ зэвсэг хорогдуулах гэрээнд гарын үсэг зурсан үе.
  • 2023 он90 секунд: Орос-Украины дайн, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хяналтгүй хөгжил, цар тахлын улмаас дэлхий хамгийн эрсдэлтэй байдалд хүрсэн.
  • 2025 он89 секунд: Цөмийн гүрнүүдийн хоорондын хурцадмал байдал, зэвсэглэл нэмэгдэж, дипломат харилцаа улам муудсан.

Эрлэгийн өдрийн цагийн талаарх маргаан ба нийтийн соёл дахь хэрэглээ

Энэхүү цагийг шүүмжлэх нь

  • Зарим судлаачид Эрлэгийн цагийг бодит шинжлэх ухааны аргачлалаар тогтоогоогүй, хэт бэлгэдлийн шинжтэй гэж шүүмжилдэг.
  • Судлаач Андерс Сандберг цагийн тооцоолол нь цөмийн дайн болон уур амьсгалын өөрчлөлтийн аюулыг зохиомол байдлаар хэтрүүлэн дүгнэхэд хүргэж байгаа гэж үзжээ.

Нийтийн соёлд үзүүлэх нөлөө

Эрлэгийн цаг нь уран зохиол, хөгжмийн ертөнцөд хүчтэй тусгалаа олсон байдаг.

  • The ClashIt’s 55 Minutes Past 11
  • The Who, Iron MaidenTwo Minutes to Midnight
  • Smashing PumpkinsDoomsday Clock
  • Linkin ParkMinutes to Midnight
  • DC ComicsЭрлэгийн цагийн дүрслэл Бэтмен, Супермэнтэй холбоотой комиксуудад тусгагдсан

Эрлэгийн цагийг хэн хөдөлгөдөг вэ?

Эрдэмтэдийн зөвлөлөөс цагийн зүүний өөрчлөлтийг хүн бүр өөрийн хүрээндээ авч хэлэлцэхийг уриалж байна. Тухайлбал,

  • Олон улсын дипломат бодлого, цөмийн зэвсгийн хяналтын асуудлууд
  • Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах хүчин чармайлт
  • Хиймэл оюун ухааны хяналт, био-зэвсгийн зохицуулалт зэрэг асуудлуудыг хүн төрөлхтөн хамтдаа хэлэлцэх ёстой гэж үзжээ.

Хувь хүний түвшинд юу хийж болох вэ?

"Дэлхийн нөхцөл байдлыг томоохон өөрчлөхөд хувь хүний үйлдэл чухал" гэж эрдэмтэд онцолж байна.

  • Өдөр тутмын дадлаа өөрчлөх:
    • Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөхгүйн тулд эрчим хүч хэмнэх, дахин боловсруулах, байгальд ээлтэй амьдралын хэв маяг сонгох
    • Хүнсний хэрэглээ, нөөцийг хэмнэх, байгальд хаягдал багатай амьдрах
    • Хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахын тулд унадаг дугуй, нийтийн тээвэр ашиглах

Эрдэмтэдийн хэлснээр "далайд дусал нэмэр" гэдэг шиг хүн бүрийн жижиг өөрчлөлтүүд ч томоохон нөлөө үзүүлж чадна.

Дэлхий өөрийн “Эрлэгийн шүүлтийн өдрийн” цагтай: Геологичид шинэ галав юүлэлт иртэл 27 сая жил гэж тоолжээ

260 сая жилийн турш дэлхий даяар сүйрэл, амьдралын бөөнөөр устах үзэгдэл, тивүүдийн хагарал давтагдаж иржээ. Үлэг гүрвэл мөхсөнөөс эхлээд тивүүдийн хөдөлгөөн, галт уулын дэлбэрэлт, далайн төвшний огцом өөрчлөлт хүртэл олон гамшиг манай гарагийг дайрсан. Гэвч энэ бүх сүйрэл санамсаргүй тохиолдол байсангүй.

Дэлхийн сүйрлийн мөчлөг: 27 сая жилийн хэмнэл

Саяхан геологичид дэлхийн сүйрэл 27 сая жилийн мөчлөгтэй болохыг тогтоожээ. Энэ мөчлөгийн туршид:

  • Галт уулын идэвхжил нэмэгдэнэ
  • Амьд төрөл зүйлийн бөөнөөр мөхөл тохиолдоно
  • Далайн төвшин нэмэгдэнэ
  • Тектоник хавтангийн хөдөлгөөн эрс өөрчлөгдөнө

Эрдэмтдийн тооцоолсноор, дараагийн галав юүлэлт ирэх хүртэл хүн төрөлхтөнд 20 сая жил үлдээд байна.

Судалгааны үр дүн ба геологийн түүх

Сүүлийн 260 сая жилийн турш болсон 89 томоохон геологийн үйл явдлыг судалсны үр дүнд энэ дүгнэлтэд хүрчээ. Судалгааны ажлыг Geoscience Frontiers сэтгүүлд нийтэлсэн байна.

Эрдэмтэдийн тогтоосноор, дэлхийн түүхэнд найман томоохон сүйрлийн “лугшилт” буюу давтамж ажиглагдсан.

Сүйрлийн мөчлөгийн судалгаа хэрхэн өөрчлөгдөж ирсэн бэ?

  • 1920-оод онд геологийн мөчлөгийг 30 сая жил гэж үзэж байв.
  • 1980-аад онд энэ зай багассан гэж дүгнэсэн.
  • 2020-аад онд хамгийн сүүлийн судалгаагаар сүйрлийн давтамж 27 сая жил болж нарийвчлагджээ.

Сүйрлийн шалтгаан юу вэ?

Геологичид одоогоор дэлхий дээр 27 сая жил тутамд яагаад томоохон сүйрэл болдогийг бүрэн тайлбарлаж чадахгүй байна. Гэхдээ дараах таамгууд дэвшүүлсэн:

  • Солир, астероидын мөргөлдөөн
  • Бусад гарагуудын таталцлын нөлөө
  • Дэлхийн Нарны аймаг доторх орбитын мөчлөг

Энэ нь дэлхий зөвхөн цөмийн зэвсгийн аюулаас гадна сансар огторгуй, геологийн өөрчлөлтийн хэмнэлээс ч хамааран оршин тогтнож буйг харуулж байна. Хүн төрөлхтөн зөвхөн улс төр, дайн тулаанаас гадна, дэлхийн өөрийн "хуанли" буюу геологийн цагийн зүүний тоололд анхаарал хандуулах ёстойг шинжээчид онцолжээ.

Эх сурвалж: Вокруг Света, Vokrugsveta.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Baldan (202.126.89.104)
    Хүн төрөлхтөн өөрөө өөрийгөө устгана
    2025 оны 02 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 9 цаг 9 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 9 цаг 11 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 9 цаг 12 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 9 цаг 14 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 9 цаг 18 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 9 цаг 20 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 22 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 45 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 52 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 53 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 56 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 58 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 11 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 11 цаг 4 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 11 цаг 5 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 11 цаг 7 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 13 цаг 6 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 13 цаг 7 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 13 цаг 7 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 13 цаг 9 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top