x

Японы томоохон компаниудын 80 хувь нь бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөнө

Японы томоохон компаниудын дунд явуулсан судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь нь энэ онд бүтээгдэхүүн, үйлчилгээнийх нь үнэ өснө хэмээн NHK мэдээлжээ. Тэдний олонх нь түүхий эд, эрчим хүч, ажиллах хүчний зардал нэмэгдэж байгааг дурджээ. 

NHK телевиз 100 компанийг хамруулсан уг судалгааг 12 дугаар сарын дундаас нэгдүгээр сарын дунд үе хүртэл явуулснаас 68 компани хариу илгээсэн байна. 

Судалгаанд оролцогчдын 84 хувь нь энэ онд ерөнхийдөө үнэ нэмэгдэх төлөвтэй байна гэж хариулжээ. Харин 15 хувь нь одоогийн түвшиндээ хэвээр хадгалагдана гэж найдаж байгаа бол үлдсэн 1 хувь нь буурна гэж таамагласан байна.

Судалгаанд оролцогчдоос яагаад ингэж таамаглаж байгаа талаар нь лавлаж, олон хариулт өгөхийг зөвшөөрчээ. Ингэхэд түүхий эд, эрчим хүчний үнэ өсөж байгааг хамгийн олон компани онцолжээ. Үүний дараа цалингийн өсөлт болон бусад ажиллах хүчний зардлыг санхүүжүүлэх шаардлагатай болж байгааг тэмдэглэсэн байна.

Мөн үнэ хэвээр хадгалагдана эсвэл буурна гэж таамаглаж буй компаниудаас шалтгааныг нь тодруулахад, үнийн өсөлтөөс үүдэн үйлчлүүлэгчээ алдах, үнээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратеги боловсруулах, үйлдвэрлэлийн тогтолцоог шинэчлэх замаар зардлын өсөлтийг шингээх зэргийг дурджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 8 цаг 32 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 8 цаг 34 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 8 цаг 35 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 8 цаг 36 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 8 цаг 36 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 8 цаг 37 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 8 цаг 38 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 8 цаг 41 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 9 цаг 18 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 9 цаг 25 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 9 цаг 42 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 9 цаг 55 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 10 цаг 1 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 11 цаг 57 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 11 цаг 58 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 11 цаг 58 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 11 цаг 59 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 11 цаг 59 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 12 цаг 0 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 12 цаг 1 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top