x

АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл Вашингтоны нисэх буудлын ойролцоо армийн нисдэг тэрэгтэй мөргөлдөж сүйрсэн “American Airlines” компанийн нисэх онгоцны хар хайрцгийг олсон талаар сенатч Мариа Кантвелл Ройтерс агентлагт мэдээлжээ.

Рейганы нэрэмжит нисэх онгоцны буудалд газардах гэж байсан тус компанийн онгоцонд 64 зорчигч, нисэх багийн гишүүд байснаас хэн нь ч амьд үлдээгүй. Мөн Виржиниагийн агаарын баазаас хөөрсөн “Black Hawk” нисдэг тэргэнд сууж явсан гурван цэргийн алба хаагч амь үрэгдсэн байна. Энэ нь 2001 оноос хойш АНУ-д болсон хамгийн олон хүний аминд хүрсэн нисэхийн осол болжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн бөгөөд холбогдох албаныхан ослын газраас нотлох баримтыг бүрдүүлэх, хохирогчдын цогцсыг гаргаж авах, хар хайрцгийн нислэгийн мэдээллийг бүртгэх ажлыг чухалчилж байгаа аж. Урьдчилсан тайланг 30 хоногийн дараа танилцуулахаар төлөвлөжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп ослын шалтгаантай холбогдуулан Холбооны нисэхийн захиргаанд янз бүрийн хүмүүсийг ажилд авсан нь алдаа болсон хэмээн мэдэгдэж, тус агентлагт нийгмийн олон давхаргын төлөөллийг ажиллуулах бодлого хэрхэн нөлөөлснийг судлахыг үүрэг болгосон байна. Гэвч Ардчилсан намын хууль тогтоогчид, иргэний эрхийн төлөө тэмцэгчид болон нисэхийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд түүний мэдэгдлийг буруушаажээ.

Трамп мөн ослын хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзахаа мэдэгдсэн бөгөөд амиа алдагсдын дунд Канзас мужийн оршин суугчид, ирээдүйтэй өсвөрийн уран гулгагчид, уран гулгалтын дэлхийн аварга асан Оросын иргэд болон гэрлэхээр төлөвлөж байсан сүйт залуус байсан байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 8 цаг 35 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 8 цаг 37 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 8 цаг 38 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 8 цаг 38 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 8 цаг 39 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 8 цаг 40 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 8 цаг 41 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 8 цаг 43 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 9 цаг 21 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 9 цаг 28 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 9 цаг 45 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 9 цаг 57 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 10 цаг 3 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 12 цаг 0 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 12 цаг 0 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 12 цаг 1 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 12 цаг 2 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 12 цаг 2 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 12 цаг 3 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 12 цаг 3 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top