x

Трампын шийдвэр ба цагаачдын хувь нэмэр

Цагаан ордонд ирсэн даруйдаа хууль бусаар АНУ-д нэвтэрсэн цагаачдыг бүгдийг нь нутаг оронд нь буцаана хэмээн Дональд Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр амлаж байсан билээ.

Амлалтаа биелүүлэхийн тулд тэрбээр юуны түрүүнд Америкт төрсөн хүүхдүүдэд шууд иргэншил олгодгийг зогсоох тухай зарлиг гаргалаа. Мөн цагаачдыг бөөнөөр нь баривчилж, цэргийн тээврийн онгоцоор нутагт нь хүргэв.  

Үүнээс үүдэн цагаачид АНУ-ын нийгэм-эдийн засгийн амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ, цагаачдын байгуулсан энэ улсад цагаачлалын бодлогыг чангатгах нь ямар үр дагавартай вэ гэх мэт асуултууд өөрийн эрхгүй урган гарч байна.

Хөгшрөлт ба төрөлт

Хэрэв цагаачид байхгүй бол АНУ-ын хүн ам мэдэгдэхүйц буурах нь тодорхой байна. Тоо баримт дурдваас, 2023 оны байдлаар тус улсад төрөөгүй буюу цагаачилж ирсэн хүмүүсийн тоо 47,8 саяд хүрсэн нь нийт хүн амын 14,3 хувийг эзэлж байна. Үүнээс Мексикийн иргэд 10,6 сая, энэтхэгчүүд 2,8 сая, хятадууд 2,5 сая байгаа юм. 

Хэдийгээр цагаачдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрсэн боловч төрөлт буурснаас шалтгаалан Америкийн хүн амын өсөлт илт удааширчээ. Тодруулбал, 2010-2020 оны хоорондох хүн амын өсөлт 1930-аад оны Их хямралаас хойших үеийн хамгийн доод хэмжээнд хүрч буурсан байна. 

Хүн амын хөгшрөлт, үүнийг дагаад эрүүл мэндийн салбарын зардал өсөж байгаа, мөн хөдөлмөрийн чадвартай хүн амын тоо буурч байгаа гэх мэт хөгжингүй орнуудад тулгардаг асуудлууд АНУ-ыг ч тойрсонгүй. Улмаар 2040 он гэхэд Америкийн түүхэнд анх удаагаа шинээр төрсөн хүүхдүүдийн тоо нас барагсдын тооноос давна гэсэн тооцооллыг Конгрессын Төсвийн удирдах газар хийжээ.

Энэ таагүй таамаглалд үндэслэн зарим шинжээчид хэлэхдээ “эдийн засгийн өсөлт ба ажиллах хүчний хэрэгцээг /ялангуяа хөдөө орон нутагт/ хангахын тулд цагаачлалыг хөхиүлэн дэмжих нь зүйтэй” гэсэн байр сууриа илэрхийлж байна.

Цагаачид байхгүй бол Америкийн эдийн засаг маш хүнд байдалд орно, тэд байхгүй бол манай улсын ДНБ одоогийнхоос 5-10 хувиар багасна гэж Бостоны их сургуулийн профессор Тарек Хассан үзэж байна.

Мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран түүний хийсэн судалгааныг дүнг үзвэл, цагаачлал нь инновацийн хөгжил эергээр нөлөөлж, эдийн засгийн бүх салбарт хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж байдаг ажээ. Цагаачдын ихэнх нь ид хөдөлмөрлөх насны хүмүүс байдаг бөгөөд АНУ-ын хүн амын 14 хувийг, ажиллах хүчний 19 хувийг /31 сая/ бүрдүүлж байна.

Эдийн засгийн зарим салбар, ялангуяа хөдөө аж ахуйн салбарын хөгжил нь цагаачдын урсгалаас ихээхэн хамаардаг бөгөөд Хөдөлмөрийн яамны мэдээллээр, газар тариалан эрхэлдэг фермийн аж ахуйнуудын хөлсний ажилчдын 70 хувийг цагаачид бүрдүүлж байна. Тэдний ихэнх хэсэг нь ямар ч бичиг баримтгүйгээр АНУ-д ирчихээд байгаа юм. Цагаачид ирэхгүй бол ажиллах хүч олоход тун амаргүй бөгөөд үүний улмаас ургац хураалт саатахад хүрнэ гэдгийг Америкийн Цагаачлалын зөвлөлийн төлөөлөгч Нань У дурдлаа.

Цагаачдын төлдөг татвар

Татвар хэлбэрээр АНУ-ын төсөвт орж буй зургаан доллар тутмын нэгийг цагаачид төлж байгаа бөгөөд энэ хэмжээ 2022 оны байдлаар 580 тэрбум долларт хүрснийг Америкийн цагаачлалын зөвлөлийн тайланд дурдсан байна. Энэ бол тус улсад хуулийн дагуу амьдарч буй хүмүүсийн төдийгүй хууль бусаар цагаачлан орж ирсэн хүмүүсийн хөдөлмөрлөж олсон мөнгө юм. Нийт цагаачдын 23 орчим хувийг /11 сая/ хууль бус цагаачид эзэлдэг бөгөөд тэд 2022 онд 100 тэрбумын татвар төлсөн байна.

Калифорнийн их сургуулийн профессор Жованни Перигийн үзэж байгаагаар, цагаачдын урсгал нэмэгдэх нь уугуул хүн амын тоо өссөнөөс үүдэлтэй хүндрэлтэй асуудлуудыг /үйлчилгээний хүртээмж, орон сууцны хүрэлцээ гэх мэт/ яг л адилхан үүсгэж байдаг.   

Инновац ба бизнес эрхлэлт

Цагаачид ба тэдний үр хүүхдүүдийн дотроос цөөнгүй хүн хамгийн амжилттай яваа бизнес эрхлэгчдийн эгнээнд хэдийн багтжээ.

Орлогын хэмжээгээрээ тэргүүлж буй Америкийн хамгийн том 500 компанийн чансааг харуулдаг Fortune 500 жагсаалтад багтсан компаниудын 45 хувийг цагаачид ба тэдний үр хүүхдүүд үүсгэн байгуулжээ. Тэрбумээс дээш үнэлгээтэй стартап компаниудын 55 хувийг цагаачид байгуулсан бол оюутан солилцоогоор АНУ-д ирж буй гадаадын иргэд дэлхийн шинжлэх ухаан-техникийн дэвшилд асар их хувь нэмэр оруулж байна. 2022-2023 оны хичээлийн жилд 1 сая гаруй гадаадын оюутан АНУ-д ирж суралцсан бөгөөд тэд сургалтын төлбөр, амьдрах зардалдаа 40 тэрбум доллар зарцуулснаар 368 мянган ажлын байрыг бий болгожээ.

Энэ мэтчилэнгээр цагаачид Америкийн эдийн засагт хувь нэмрээ оруулсаар байгаа атал америкчуудын 55 хувь нь цагаачдын урсгалыг хязгаарлахыг дэмжиж байна гэдгийг Gallup судалгааны албанаас явуулсан санал асуулгын дүн харууллаа. Түүнээс гадна, цагаачлалын хяналтыг чангатгах асуудлаар улс төрийн мэтгэлцээн өргөн хүрээнд байнга явагддаг бөгөөд АНУ-Мексикийн хил дээр үүссэн асуудлыг ихэвчлэн хөнддөг. Зарим улстөрчид болон хэвлэлийнхэн “хил дээр эмх замбараагүй байдал үүссэн” мэт ойлголтыг америкчуудад төрүүлдэг ба цагаачид Америкийн эдийн засаг-нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буйг дурдах нь ховор. Өмнөд хил дээр цагаачид бөөн бөөнөөрөө ирж байгаа тухай мэдээг байнга сонсдог жирийн иргэд “цагаачлал улс оронд сөргөөр нөлөөлнө” гэсэн бодолтой болдог. Гэтэл эдийн засаг ба хүн амын бүтцэд цагаачлал хэр чухал болох талаар бараг ярьдаггүй гэдгийг профессор Пери дурдав.

“Сүүлийн 20 жилд цагаачлалын хүрээ асар ихээр тэлснээр шинээр ирж буй цагаачид нийгэмд дасан зохицох боломж хязгаарлагдмал болжээ. Цагаачлал нь хүлээн авч буй улс орны эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд эергээр нөлөөлж байгаа боловч энэ үйл явцын сөрөг талуудтай уугуул иргэд эвлэрэхийг хүсэхгүй байна” гэж Т.Хассан ярилаа.

Эх сурвалж: ВВС 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 8 цаг 30 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 8 цаг 32 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 8 цаг 33 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 8 цаг 34 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 8 цаг 34 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 8 цаг 35 мин Дорноговьд “Намрын ногоон өдрүүд”-2025 эхэллээ 8 цаг 36 мин Баянхонгор аймгийн Онцгой комисс өвлийн бэлтгэл ажлыг шуурхай хангуулахыг үүрэгдлээ 8 цаг 39 мин Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав 9 цаг 16 мин Цэцэрлэгийн II шатны бүртгэлийн хариуг бүртгэлтэй гар утсанд мессежээр мэдээлнэ 9 цаг 23 мин Австралийн амбан захирагч гэж хэн бэ? 9 цаг 40 мин Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна 9 цаг 53 мин Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо 9 цаг 59 мин Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 11 цаг 55 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 11 цаг 56 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 11 цаг 56 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 11 цаг 57 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 11 цаг 58 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 11 цаг 58 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 11 цаг 59 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top