x

Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ

Сенатч асан Боб Менендес авлигын хэргээр 11 жилийн хорих ял авчээ

АНУ-ын Нью-Жерси мужаас сонгогдож байсан сенатч асан Боб Менендест шүүхээс авлига, хээл хахуулийн хэрэгт буруутган 11 жилийн хорих ял оноолоо.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл

Өнгөрсөн долоодугаар сард тангарагтны шүүх түүнийг гадаад улсын засгийн газруудад тусламж үзүүлснийхээ хариуд алт, их хэмжээний бэлэн мөнгө, үнэтэй автомашин зэрэг хахууль авсан хэрэгт буруутай гэж тогтоосон юм. Тэрээр 16 зүйл ангиар гэм буруутай болох нь нотлогджээ.

Ялын хугацааны маргаан

Прокурорууд түүний үйлдлийг онц ноцтой хэмээн үзэж, хамгийн багадаа 15 жилийн хорих ял оноохыг шүүхээс хүссэн бол Менендесийн өмгөөлөгчид ял шийтгэлийг нийтийн ажил хийх нөхцлөөр багасгахыг уриалсан байна. Харин шүүх түүнийг 11 жилийн ял эдлэх шийдвэр гаргав.

Ойр дотнынхны байр суурь

Шүүх хурлын үеэр түүний хүү, Ардчилсан намаас сонгогдсон Конгрессын гишүүн Роб Менендес болон MSNBC телевизийн хөтлөгч охин Алисиа Менендес нар эцгийнхээ ард сууж байв.

Хамсаатнуудын ял шийтгэл

Лхагва гаргийн өглөө Б.Менендестэй хамтран ажиллаж байсан хоёр ч хүнийг ялласан байна.

  • Нью-Жерсигийн үл хөдлөх хөрөнгийн магнат Фред Дайбесийг сенатчид алт, бэлэн мөнгө өгсөн хэрэгт долоон жилийн хорих ял, 1.75 сая ам.долларын торгууль оноосон.
  • Египетийн засгийн газрын төлөөлөгчидтэй тохиролцоонд зуучилсан Америк-египет гаралтай бизнес эрхлэгч Уаэл Ханад найман жилийн хорих ял, 1.25 сая ам.долларын торгууль ногдуулжээ.

Мөн энэ хэрэгт холбогдсон Хосе Урибе гэм буруугаа хүлээсэн бөгөөд энэ оны сүүлчээр түүний ялыг тогтоох төлөвтэй байна. Тэрээр шүүх хурлын үеэр Б.Менендесийн эсрэг мэдүүлэг өгсөн аж.

Шүүхийн нотлох баримтууд

Шүүх хурал есөн долоо хоног үргэлжилсэн бөгөөд Б.Менендесийн гэрээс Холбооны мөрдөх товчооны ажилтнууд 100,000 гаруй ам.долларын үнэ бүхий алтан гулдмай, 480,000 гаруй ам.долларын бэлэн мөнгө илрүүлэн хураасан нь хээл хахуулийн нотлох баримтад тооцогджээ.

Египеттэй холбоотой авлигын хэрэг

Прокуроруудын мэдэгдсэнээр, Б.Менендес хахууль авсныхаа хариуд АНУ-аас Египетэд олон сая ам.долларын тусламж үзүүлэхэд нөлөөлсөн байна. Гэвч түүний өмгөөлөгчид "бэлэг хээл хахуулийн ангилалд хамаарахгүй" гэх үндэслэлээр түүнийг буруугүй гэж үзэж байгаа бөгөөд авлигын шанд Б.Менендес ямар үйлдэл хийснийг нотлох баримт байхгүй гэж мэдэгдсэн юм.

Шүүхийн шийдвэрийг давж заалдах төлөвтэй

Өдгөө 71 настай Б.Менендес өөрийгөө гэм буруугүй хэмээн үзэж, шүүхийн шийдвэрийг давж заална гэж мэдэгдсэн байна. Тэрээр Сенатын Гадаад харилцааны хороог даргалж байсан ч өнгөрсөн наймдугаар сард Сенатын гишүүнээс огцорчээ.

Гэр бүлийнх нь оролцоо

Б.Менендесийн эхнэр Надин Менендесийг мөн авлигын сүлжээнд оролцсон хэргээр буруутгаж байгаа бөгөөд тэрбээр хөхний хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хурал ирэх гуравдугаар сард болно. Гэсэн ч тэр өөрийгөө гэм буруугүй хэмээн үзэж байгаа аж.

 

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 9 цаг 2 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 9 цаг 4 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 9 цаг 5 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 9 цаг 7 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 9 цаг 11 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 9 цаг 13 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 15 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 38 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 45 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 46 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 49 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 51 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 57 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 58 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 11 цаг 0 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 59 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 13 цаг 0 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 13 цаг 0 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 13 цаг 2 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top