x

Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэлзэж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийхийг үгүйсгээгүй ч энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах боломжийн талаар эргэлзэж буйгаа илэрхийллээ.

Путин мягмар гарагт төрийн мэдлийн "Россия 1" телевизийн сувгаар ярихдаа Зеленскийг Украины хууль ёсны төрийн тэргүүн гэж үзэхгүй байгаагаа дахин онцолсон байна.

"Яриа хэлэлцээг хэнтэй ч хийж болно, гэхдээ тэрбээр хууль ёсны эрхгүй учраас ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурах эрхгүй. Хэрэв тэр хэлэлцээнд оролцохыг хүсвэл би тохирох төлөөлөгчдийг нэрлэнэ" гэж Путин мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Украинд сонгууль товлосон хугацаандаа явагдаагүй тул Зеленский албан тушаалдаа үлдэх боломжгүй гэж үзэж байгаагаа дахин илэрхийлсэн байна. Гэсэн хэдий ч дайнтай нөхцөлд Украины төрийн тэргүүний бүрэн эрхийг хадгалж байгаа гэсэн олон улсын ойлголт байгааг тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ, Путин өөрөө хууль ёсны дагуу сонгогдсон эсэхэд Оросын сөрөг хүчнийхэн эргэлздэг бөгөөд Европын парламент 2024 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байхыг Европын Холбооны орнуудад уриалж байсан билээ.

Путин мөн Зеленский ОХУ-тай хэлэлцээ хийхийг хориглосон зарлигийн талаар дурдсан байна. Түүний үзэж байгаагаар, энэхүү хоригийг цуцлах нь хэлэлцээний эхлэл болох бөгөөд Украины парламентын дарга энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэлээ.

Цаашлаад Барууны орнууд Украинд санхүү, цэргийн тусламжаа зогсоовол дайн хоёр сарын дотор дуусна гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр 2022 оны хавар Зеленскийтэй биечлэн уулзахад бэлэн байсан бөгөөд тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд энэ талаар "дохио" өгсөн хэмээн дурджээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Irgen (103.57.95.251)
    Yaj bai putingiin zuv ukrainchuud hun bj hydlaga hiigeegui bol oros ukraind haldahgui l baisan bizdee oros ukraintai bish ANU -NATO-toi yovroptoi baildaj baigaa gehed araggui l ih guren yumdaa
    2025 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.186.224)
    путины зөв америк болон барууныхан яаж нохойтож байгаа билээ итгэхэд бэрх улсууд
    2025 оны 01 сарын 29 | Хариулах
  • Бат инженер (202.9.41.96)
    Путин мөн их даврах юмаа. Өөрөө ямар замаар ерөнхийлөгч болсон билээ.
    2025 оны 01 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 9 цаг 4 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 9 цаг 6 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 9 цаг 7 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 9 цаг 9 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 9 цаг 13 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 9 цаг 15 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 16 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 39 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 47 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 48 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 51 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 53 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 59 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 11 цаг 0 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 11 цаг 2 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 13 цаг 0 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 13 цаг 1 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 13 цаг 2 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 13 цаг 4 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top