x

Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц

Нийгмийн  даатгалын сангийн орлого 2024 оны жилийн эцэст   5573.6 тэрбум төгрөг болжээ. Энэ нь  2023 оны мөн үеийнхээс 1255.8  тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Даатгалын сангийн орлого  нэмэгдэхэд: тэтгэврийн даатгалын сангийн орлого 1 131.7 (30.9%) тэрбум төгрөгөөр,
тэтгэмжийн даатгалын  сангийн  орлого  82.1  (27.1%)  тэрбум  төгрөгөөр нөлөөлжээ.
Тус сангийн зарлага 2024 оны жилийн эцэст 5419.3 тэрбум төгрөг болжээ. Энэ нь 2023  оны мөн үеийнхээс 1354.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Даатгалын сангийн зарлага нэмэгдэхэд: тэтгэврийн даатгалын сангийн зарлага 994.1 тэрбум  төгрөгөөр,
үйлдвэрлэлийн  осол,мэргэжлээс  шалтгаалсан өвчний даатгалын сангийн зарлага 293.3 (6.3дахин) тэрбум төгрөгөөр нөлөөлсөн байна.

Тэтгэврийн даатгалын сангаас 2024 оны жилийн эцэст  509.5 мянган хүнд 4 695.8 тэрбум төгрөг олгосон нь 2023 оны мөн үеийнхээс тэтгэвэр авагчид 12.5 мянган хүнээр илүү, олгосон тэтгэврийн хэмжээ 1 044.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн  гарчээ.

Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг 2024 оны жилийн эцсийн байдлаар 51.4 мянган хүнд 188.3 тэрбум төгрөг олгосон аж. Энэ нь  2023 оныхоос 9.4  мянган хүнээр буурсан. Харин олгосон тэтгэмжийн хэмжээ 40.6 тэрбум төгрөгөөр их байна.

Халамжийн  тэтгэвэрт  2024  оны жилийн  эцсийн  байдлаар 61 мянган  хүн хамрагдсан. Энэ нь  2023 оныхоос 1.6  мянган    хүнээр буурчээ. Гэтэл олгосон тэтгэврийн хэмжээ 242.6 тэрбум төгрөгт хүрч, 44.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байх юм.

 

Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн хувьд:

60 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн,
27.7 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд,
12.1 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн,

 

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2024 оны жилийн эцсийн байдлаар 288.6 тэрбум төгрөг олгосон нь 2023 оныхоос 107.8 тэрбум  төгрөгөөр  нэмэгджээ. 

Нийгмийн халамжийн тэтгэмжид 149.7 мянган хүн хамрагдсаны хувьд:

52.0 хувь нь асаргааны тэтгэмж,
48.0 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авсан иргэд,
Энэ сангийн 2024 оны орлого зарлагийн бүтцийг авч үзэхэд дээрх дүр төрх гарч ирж байна.

Нийгмийн даатгалын сан: Ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос  тэтгэвэр,  тэтгэмж,  төлбөр,  үйлчилгээнд  зарцуулах,  нийгмийн  даатгалын  үйл ажиллагааны  зардлыг  нөхөх  зорилгоор  төлсөн  шимтгэлийн  орлого,  бусад  эх  үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Даатгуулагч: Хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг хэлнэ.

Тэтгэвэр:Даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас  барахад  нь  түүний  асрамжид  байсан  гэр  бүлийн  хөдөлмөрийн  чадваргүй  гишүүнд нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн олговор юм.

Тэтгэмж: Хөдөлмөрийн  чадвараа  түр  хугацаагаар  алдах,  жирэмсний, амаржсаны чөлөө эдлэх, ажилгүй болох тохиолдолд даатгуулагч өөрт нь, даатгуулагч  нас  барах  тохиолдолд  гэр  бүлд  нь  хуульд  заасан  болзол, нөхцөлийн дагуу нийгмийн даатгалын сангаас тодорхой хугацаанд буюу нэг удаа олгох мөнгөн олговор байна гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбарлажээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 3 цаг 49 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 3 цаг 56 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 4 цаг 5 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 4 цаг 47 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 7 цаг 17 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 7 цаг 39 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 8 цаг 0 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 8 цаг 6 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 8 цаг 16 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 8 цаг 25 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 8 цаг 30 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 8 цаг 32 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top