x

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг 10 хувьд хадгална

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо арванхоёрдугаар сарын 12, 13-нд хуралдаж, бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах, гадаад валютын нөөцийн хэмжээг 1 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.  

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Бодлогын шийдвэрийг гаргахад гадаад, дотоод орчны нөхцөл байдал ирээдүйн төлөвийг харгалзан үзсэн. АНУ, Европ, Англи зэрэг томоохон эдийн засагтай орнуудад мөнгөний бодлого зөөлрөх чиглэлд өөрчлөгдөж байгаа нь глобаль эдийн засгийн байдалд эерэгээр нөлөөлж байна. Гэхдээ геополитикийн хурцадмал байдлыг дагасан гадаад орчны тодорхой бус байдал өндөр үргэлжилсэн хэвээр байна. Хятадын ирэх оны  эдийн засгийн төлөвийн талаар гаргасан эдийн засагчдын шинжээчдийн дүгнэлт өөдрөг бус байгаа нь экспортын нүүрсний эрэлт,  үнийг бууруулж болзошгүй гэж болгоомжилж байна.

Инфялци өнгөрсөн аравдугаар сард 7 хувь байсан бол арваннэгдүгээр сард  улсын хэмжээнд 8.1 хувь болж өсч гарсан. Энэхүү өсөлт нь цахилгааны үнийн нэмэгдэлтэй холбоотой бөгөөд цахилгааны үнэ аравдугаар сард жилийн инфляцийн  0.6 нэгж хувийг бүрдүүлж байсан бол арваннэгдүгээр сард 1.9 нэгж хувийг бүрдүүлж байна.

Дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээсийн импортын барааны үнэ хүлээлтээс өндөр өссөн нь инфляци өсөхөд нөлөөллөө гэж үзэж байна. Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн дам нөлөө төсвийн тэлэлт, дотоод эрэлтийн идэвхжлийг даган эрэлтийн шалтгаантай үнийн дарамт нэмэгдэхээр байна.

Эдийн засгийн өсөлт энэ оны III улиралд хүлээлтээс бага буюу 3.9 хувьтай, оны эхний гурван улирлын байдлаар 5 хувьтай гарсан байна. Эдийн засгийн өсөлт удааширхад зэс, алтны олборлолт хүлээлтээс бага гарсан нь нөлөөллөө. Өрхийн болон төрийн байгууллагын хэрэглээ нэмэгдэж, өсөлтийг тэглэсэн хэвээр байна. Харин хэрэглээ, хөрөнгө оруулалтын импорт эрчтэй өссөн нь өсөлтийг сааруулах нөлөө үзүүлж байна. Уул уурхай, барилга, боловсруулах салбарын үйлдвэрлэл өмнөхөөс саарч байгаа зэргийг харгалзан, энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 5.2 хувь болгон бага зэрэг буурууллаа.

Ирэх онд төсвийн төлөв сулрах, Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл эрчимжих, зудын нөлөө арилах зэргээс шалтгаалан эдийн засагийн өсөлт эрчимжиж 7-8 хувьтай гарахаар байна. Түүнчлэн мега төслийг хэрэгжүүлэхдээ оновчтой эрэмбэлж, эдийн засгийн потенциалтай уялдуулан санхүүжилтийн эх үүсвэрийг гадаад эх үүсвэрээр хэрэгжүүлэх нь макро тогтвортой байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлнэ гэж Монголбанк үзэж байна. Гадаад эрэлт энэ онд таатай хэвээр байж, зээлжих зэрэглэл сайжирч гадаад зах зээл дээрх хүү буурч байгаа зэрэг нь валютын орох урсгалыг дэмжиж, төгрөгийн гадаад валюттай харилцах ханш тогтвортой байх гол нөхцлийг бүрдүүлж байна.

Гэхдээ эдийн засгийн идэвхжил, төсвийн зардлын өсөлтөөс шалтгаалан импортын өсөлт эрчимжиж байгаа. Энэ нь валютын гадагшлах урсгалыг идэвхтэй нэмэгдүүлж байгаа болно. Цаашид дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны түнш орнуудын эдийн засгийн нөхцөл байдлаас гадаад эрэлт ихээхэн хамаарна. Төсвийн тэлэлт, Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүд хэрхэн санхүүжих нь төлбөрийн тэнцэл гадаад валютын албан нөөцийн цаашдын төлөвийг тодорхойлно. Инфляци энэ онд зорилтот түвшнээс давхаар байгаа ч 2026 оноос эхлэн зорилтын орчимд тогтворжихоор байна.

Иймд зээл санхүүжилтийн нөхцлийг хэт хатууруулахгүй байж, дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 10 нэгж хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан болно. Банкны салбарын зээлийн өсөлт эрчимжсээр байгаа нь хэрэглээний импорт, дотоод эрэлтийг өдөөх, цаашлаад санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахад хүргэж болзошгүй байна.

Иймд Мөнгөний бодлогын хороо зээлийн хэт өсөлтөөс сэргийлж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилгоор банкуудын төгрөгийн болон валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус бүр нэмэгдүүлж, 11 болон 16 хувьд хүргэх шийдвэр гаргасан болно. Эдгээр багц бодлогын шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зооилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно.

Монголбанкны зүгээс эдийн засгийн сэргэлт, инфляцийн төлөв, нийлүүлэлтийн хүчин зүйлс, олон улсад болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан Мөнгөний бодлогын дараагийн алхмыг тухай бүрт нь хэрэгжүүлэх болно.

-Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоотой худалдааны түр гэрээ байгуулах тухай асуудал яригдаж байна. Төв банкны зүгээс энэ асуудалтай холбоотойгоор урьдчилсан байдлаар судалгаа хийгддэг үү, инфляид нөлөөлөх судалгаа гарсан уу?

-Монголбанкин дээр тухайлсан Евроазийн эдийн засгийн холбоонд элсвэл юу болох вэ гэдэг судалгаа хийгдээгүй. Хэлэлцэрэт ч оролцоогүй.  Төсллийг төв банкны зүгээс хийж байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай хамтраад олон жил ажиллаж байна. “Хүнсний хувьсгал” хөтөлбөр зарлаад хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг 100 хувь дотоодоосоо хангадаг болох гээд явж байгаа. Тийм учраас хүнс хөдөө аж ахуй эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээл нэлээн их гарсан. Хүнсний хувьсгалын хүрээнд гарч байгаа зээлүүдийн бүх тооцоо судалгааг хийдэг. Тэр дундаа эцсийн зээлдэгч буюу зээл аваад хүнс үйлдвэрлэж байгаа хүмүүс дээр зээл нь хэрхэн дэмжлэг болж байна вэ гэдэг дээр тооцоо судалгаа хийгээд явж байна. Монгол Улс үр тариа, төмс 100 хувь дотоодоосоо хангадаг нийлүүлэлтийн тогтолцоотой. Лууван байцаа, өндөг, өргөст хэмх зэрэг олон хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо 100 хангаж чаддаггүй, импортоор авдаг. Импортоор орж ирж байгаа энэ асуудал нь хэлэлцээртээ яаж тусч байгааг хэлж мэдэхгүй байна.

Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байна. Экспортыг яаж төрөлжүүлэх вэ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулж, дотоодоо хангаад зогсохгүй экспортод гаргаж чаддаг болох вэ гээд зорилтууд байгаа. Эдгээр зорилтуудтай хэр уялдаж байгаа вэ гэдгээс ихээхэн шалтгаална.

-Евроазитай худалдааны гэрээ байгуулбал үндэсний үйлдвэрлэгчид зээлээ төлж чадахгүй нөхцөлд хүрнэ гэж байгаа. Энэ тохиолдолд банкуудад хэрхэн нөлөөлөх вэ?

-Зээлийн хүүг бууруулах стратеги гэж байдаг. Монголбанк зээлийн хүүг бууруулахын төлөө ажиллаж байгаа. Зээлийн хүүний бүтэц гэж байдаг. Тэр бүтэц нь эх үүсвэрийн 60 хувь. Банк санхүүгийн зуучлагч гэдгээрээ харилцах хадгаламжаараа эх үүсвэр татаад нөгөө тийш зээл гаргаад зуучлаад явж байгаа. Харилцах хадгаламжийн хүү өндөр байгаа тэр нь 60 хувь. Банкны өөрийнх нь урсгал зардал байдаг, цахилгаан дулаан ажилчдын цалин тэр нь 15 хувь. Банк цахим шилжилтийг түрүүлж хийдэг, энэ нь тодорхой зардал шаарддаг. Том хувь эзэлдэг зардал бол зээл төлөгдөхгүй маргаан үүсээд шүүх дээр очоод 4-5 жил үргэлжилдэг. Зээл нь төлөгдөхгүй учраас харилцагчийн мөнгийг цаг тухайд нь өгөх ёстой. Муу зээл болох юм бол сан байгуулаад явдаг, энэ нь банкны зардлыг өсгөдөг. Евроазийн худалдааны гэрээг байгуулснаар үндэсний аж ахуй нэгжүүд зээлээ төлж чадахгүй бол зардал өснө, зээлийн хүүг буруулах боломжгүй болно, банкны өөрийнх нь санхүүгийн чадавхи муудна. Санхүүгийн салбар маш сайн ажиллаж байгаа энэ үед эргээд муудах сөрөг нөлөөг үзүүлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (102.89.69.226)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 12 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой 16 мин Пакс Глобалика (Pax Globalica) 27 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна 50 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ 1 цаг 26 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ 1 цаг 30 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо 1 цаг 44 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна 1 цаг 53 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 34 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 2 цаг 38 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 2 цаг 44 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 2 цаг 48 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 2 цаг 54 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 2 цаг 59 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 3 цаг 10 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 4 цаг 15 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 4 цаг 23 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 4 цаг 48 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 5 цаг 29 мин МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 07 мин Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Уржигдар 13 цаг 16 мин
iИх уншсан
НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй
Top