x

Трампын ялалтын маргааш хөрөнгө оруулагчид 20 тэрбумыг хувьцаанд оруулав

Фото: Bloomberg

Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялсаны дараа америкийн компаниудын хувьцаа өсч байна. Индекс S&P 500  энэ жил хэд хэдэн дээд үзүүлэлт гаргасан бөгөөд сүүлийн долоо хоногт 4,7%-иар нэмэгдлээ гэж Bloomberg бичив.

АНУ-ын шинэ ерөнхийлөгч гадаад зах зээлд протекционист бодлого явуулж, үндэсний эдийн засгаа дэмжинэ гэсэн хүлээлт орон нутгийн бизнест  байгаа. Тэр нь Америкийн компаниудад муугүй ирээдүй ирнэ гэсэн горьдлого төрүүлжээ.

Трампын ялалт тодорхой болсны бараг л дараагийн өдөр нь америкийн хувьцаануудад хөрөнгө оруулагчид $20 тэрбум доллар оруулав.

Индекс S&P 500 тэр агшинд 6000 пунктаас давсан байв. Зах зээлд оролцогсод үүнийг хөрөнгө оруулалтын шинэ давалгааг үүсгэх сэтгэл зүйн чухал үзүүлэлт гэжээ. Долоо хоногийн арилжааны хаалтаар  индекс Dow Jones мөн л ээлжит дээд үзүүлэлт харуулан 0,62%-иар нэмэгдсэн байлаа.

CNN: Трамп Конгрессийн гишүүн Стефаникт НҮБ-ын байнгын төлөөлөгч болох санал тавив

АНУ-ын сонгогдсон  Ерөнхийлөгч Дональд Трамп Төлөөлөгчдийн танхмын Бүгд найрамдах намын гишүүн Элиз Стефаникт НҮБ-д суух Байнгын төлөөлөгчийн  суудлыг санал болгосон тухай CNN телевиз эх сурвалжийн мэдээний дагуу дамжуулжээ.

Элиз Стефаник

«Дональд Трамп бүгд найрамдахч Элиз Стефаникт НҮБ-д суух АНУ-ын Элчингийн суудлыг санал болголоо» гэж мэдээнд өгүүлэв. Ийнхүү, Элиз Стефаник дэлхийн хамтын нийгэмлэгт суух Америкийн 32 дахь байнгын төлөөлөгч болж магадгүй нь. Нью-Йоркийн мужийн конгрессвумен  Трампын  ойрын хамтран зүтгэгчдийн нэг бөгөөд БНН-ын томоохон ивээн тэтгэгч  гэгддэг.

Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөхийг нэрлэв

Флорида мужийн конгрессмен Уолтц ерөнхийлөгч Трампын  үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллах хүн гэж Вашингтон пост сонин бичлээ.

https://cdn.iz.ru/sites/default/files/styles/900x506/public/news-2024-11/2024-11-12T002356Z_1302723806_RC2DX8AF3ILD_RTRMADP_3_USA-TRUMP-WALTZ.jpg?itok=zg3-RCBl

Майк Уолтц Фото: REUTERS

Сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр Флорида  мужийн конгрессмен Майк Уолтц  болох магадлал  өндөр гэж The Washington Post (WP) мягмар гаригт мэдээлэв.

«Конгрессмен Майкл Уолтц (Флорида мужийн бүгд найрамдагч),  тусгай  хүчний бэлтгэл офицер Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орон тоонд уригдсан» гэж сонинд өгүүлэв.

Мөн  WP сонин мэдээлснээр,  хууль бусаар цагаачлагчдын талаар байр суурьтай Трампын экс көвлөх цагаан ордонд эргэн ирэх гэнэ. Эх сурвалжууд түүнийг  штабын орлогч дарга болно гэжээ. 

Фото: REUTERS/Elizabeth Frantz

Энэ өдөр Трамп экс конгрессмен Зелдиныг Хүрээлэн буй орчны  агентлагийн тэргүүнээр ажиллахыг урьсан нь тодорхой болов.  Америкийн бизнесийн  хүчин чадлыг чөлөөлөх мөн  экологийн өндөр стандартыг  барин хурдан шуурхай шударга шийдвэр гаргах хүн гэж 44 настай Зелдиныг үнэлжээ.

Дональд Трамп ICE-ийн экс захирал Томас Хоманыг  АНУ-ын хилийн аюулгүй байдлыг хангах хүнээр томилж байна. Тэр хууль бус цагаачдыг эх орон руу нь буцаах асуудлыг хариуцах юм байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 14 цаг 39 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 14 цаг 46 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 14 цаг 55 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 15 цаг 37 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 18 цаг 7 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 18 цаг 29 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 18 цаг 50 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 18 цаг 56 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 19 цаг 6 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 19 цаг 15 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 19 цаг 20 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 19 цаг 22 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top