x

Кибер аюулгүй байдлыг хангахад хөрөнгө оруулах шаардлагатай гэв

“Интермед” эмнэлгийн мэдээллийн систем кибер халдлагад өртсөн мэдээлэл олон нийтэд ил болсон. Ингэхдээ файл барьцаалагч “Рансомвэйр” хэмээх хортой кодоор тухайн байгууллагын дата мэдээллийг хакерджээ.

Үүнтэй холбоотойгоор ЦХИХХЯ, “Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ хамтран “Эрүүл мэндийн байгууллагын кибер аюулгүй байдал” хэлэлцүүлгийг зохион байгуулж, эрсдэлийг хэрхэн үнэлэх, халдлагаас сэргийлэх талаар мэдээлэл хийлээ.

Кибер аюулгүй байдлаа хангахад дорвитой хөрөнгө оруулан, тусгай төсөв гаргаж, техник технологио шинэчилж, төлбөртэй программ ашиглаж хэвших, байгууллагууд эхний ээлжинд кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр тодотгов.

Учир нь Эрүүл мэндийн салбар нь хүний хувийн мэдээллийг цуглуулж, хадгалж, тусламж үйлчилгээ үзүүлж буй онц чухал дэд бүтэцтэй учир кибер аюулгүй байдал алдагдсанаар хэвийн үйл ажиллагаа нь доголдож, үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учруулж болох эрсдэлтэйг ЦХИХХЯ мэдээлжээ.

Дэлхийд 150 гаруй улсад ийм төрлийн хортой кодоор мэдээллийг хакердсан улс дамнасан бүлгэм бий болжээ. Ялангуяа, “Рансомвэйр” хэмээх халдлага нь 1989 оноос хөгжин хүчээ авч, ДЭМБ-аас анхааруулах хэмжээнд хүрсэн байна. Энэ халдлагад манай улсын “Интермед” эмнэлэг өртөөд байгаа. Харамсалтай нь дээрх төрлийн хортой кодоор мэдээлэл олж авдаг үйлдэл дахин гарахгүй баталгаа байхгүйг хэлэлцүүлгийн үеэр тэмдэглэжээ.

Өнгөрсөн жил 317 сая гаруй “Рансомвэйр” халдлагын оролдлого хийж, 4500-5000 нь амжилттай болж, нэхэх мөнгөний хэмжээ ч жил бүр нэмэгдсээр 2023 онд дунджаар 2.73 сая ам.долларт хүрчээ. Өнгөрсөн оны байдлаар дээрх халдлагад хамгийн их өртсөн нь эрүүл мэндийн үйлчилгээ, хэрэглэгчийн үйлчилгээний салбарууд аж. Хакеруудын халдлага хүний аминд хүрсэн тохиолдол ч гарсан. Тодруулбал, 2020 онд Германы Дюссельдорьфын Их сургуулийн эмнэлэг халдлагын улмаас системүүд нь доголдож, нэг өвчтөнд шуурхай тусламж үзүүлж чадаагүйн улмаас алдсан тохиолдол гарч байв. 

УИХ-ын 2021 оны намрын чуулганаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталж, эрхзүйн орчныг нь бүрдүүлж, Засгийн газрын 2022 оны тогтоолоор кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг баталжээ. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2024 онд гаргасан Кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 103-т эрэмбэлэгдсэн. Ингэхдээ хууль эрхзүйн шалгуураар өндөр оноо авсан ч техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн чадавх сул байгаа нь тодорхой болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 10 цаг 32 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 10 цаг 39 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 10 цаг 48 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 11 цаг 30 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 14 цаг 0 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 14 цаг 22 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 14 цаг 43 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 14 цаг 49 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 14 цаг 59 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 15 цаг 8 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 15 цаг 13 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 15 цаг 15 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top