x

Жухайд гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэхэд бүх хүчээ дайчлахыг уриалжээ

Өчигдөр /даваа гаригт/ Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Жухай хотод даваа гаригт гарсан автомашины ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэхийн тулд бүх хүчээ дайчлахыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин уриалжээ.

Осол даваа гаригийн оройны 17:48 цагийн орчимд иргэд дасгал хөдөлгөөн хийж байх үеэр гарчээ. 62 настай сэжигтэн Фан нь гэрлэлтээ цуцлуулсан эрэгтэй байжээ. Түүнийг хэргийн газраас зугтах гэж байх үед цагдаагийн ажилтнууд саатуулсан байна. Фан машин дотроо өөрийгөө хутгаар гэмтээхийг оролдсон бөгөөд түүний эл үйлдлийг тэр даруй зогсоож, эмнэлэгт хүргэсэн байна.

Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин мөн гэмт этгээдийг хуулийн дагуу хатуу шийтгэхийг шаардсан байна. Жухай хотын нэгэн спортын төвд гарсан ослын улмаас 35 хүн амиа алдаж, 43 хүн хүнд гэмтэж бэртжээ.

Ши Жиньпин энэ хэргээс сургамж авч, эрсдэлээс урьдчилан сэргийлж, хяналтаа чангатгахыг орон нутгийн засаг захиргаа, холбогдох байгууллагуудад уриалсан байна. Мөн маргааныг цаг тухайд нь шийдвэрлэх, онц ноцтой хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, нийгмийн тогтвортой байдлыг хангахад бүхий л хүчин чармайлтаа дайчлахын чухлыг цохон тэмдэглэв.

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян энэ хэрэг явдлаас учирсан хор хохирлыг зохих ёсоор шийдэж, хэргийг шуурхай мөрдөн шалгаж, гэмт этгээдийг хуулийн дагуу хатуу шийтгэхийг уриалжээ. Мөн нийгмийн тогтвортой байдлыг хангахын тулд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавихыг ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Чян уриалсан байна.

Ши Жиньпиний өгсөн чиглэлийн дагуу Хятадын төв Засгийн газар уг хэргийг хянан шийдвэрлэх багийг илгээжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 5 цаг 56 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 6 цаг 4 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 6 цаг 9 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 6 цаг 13 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 6 цаг 46 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 8 цаг 21 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top