x

“Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хэрэгжилтийг хэлэлцэв

Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Төрийн департамент хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах” төсөл нь манай улсад 2020 оноос хойш хэрэгжиж байна. Төслийн явц, үр дүн, дараагийн шатны зорилтыг хэлэлцэх 4 дэх удаагийн уулзалт өчигдөр ГХЯ-нд боллоо. 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл: 

-Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ХЗДХЯ, ХНХЯ дөрвөн жилийн өмнө АНУ-ын Төрийн департаменттэй харилцан гарын үсэг зурснаар “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах” төсөл хэрэгжиж байна. Энэхүү төслийн гол хэрэгжүүлэгч нь Азийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага юм. Монгол Улсын Засгийн газар, ялангуяа хуулиар чиг үүрэг хүлээсэн яам агентлагууд өөрсдийн салбарт тулгамдаж буй асуудлаар санал дэвшүүлэх, хамтран төлөвлөх байдлаар уг төсөлд оролцож ирсэн юм. Үүний зэрэгцээ төслийн зорилгод үйл ажиллагаа нь нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг. Энэхүү төслийн үр дүнг жил бүр тогтож хэлэлцэж ирсэн. Энэ жилийн хувьд төслийн хугацааг дахин нэг жилээр сунгаж, төсвийг тодорхой хэмжээгээр нэмээд буй. Тэгэхээр жилийн хугацаанд ажил үргэлжлүүлэх болоод байна.

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийн захирал Б.Цогбаяр: 

-Дэлхийн зөн, Азийн сан олон улсын байгууллага нь уг төслийг хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжсэнээр тодорхой үр дүн гарсан. Тухайлбал, ЕБС-иуд дахь клубийн гишүүд өөрсдийгөө болоод үе тэнгийнхнийгээ хүн худалдаалах гэмт хэргээс хэрхэн хамгаалах вэ гэсэн арга зүйд суралцсан. Одоогийн байдлаар 29 клуб нөлөөллийн үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлээд байна. Мөн гэрээр айлчлагч сайн дурын аргачлалыг ашиглан, эрсдэлт бүлгийн өрхүүдэд мэдээлэл түгээх ажлыг явууллаа. Төсөлд хамрагдсан 220 гэрээр айлчлагч 1200 гаруй холбон зуучлах үйлчилгээ үзүүлсэн байна.

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын дарга, дэд хурандаа Д.Будзаан: 

-Хүүхдийн эрх цахим орчинд зөрчигдөх, үе тэнгийнхэнд дээрхэлтэд өртөх, уруу татагдах, гэмт хэргийн хохирогч болох явдал цөөнгүй тохиолдож байна. Гэтэл цахим орчны халдлагаас хамгаалах үүрэгтэй эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчид нь өөрсдөө энэ талын мэдлэг тааруу байх нь олонтаа. Иймд хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр ЕБС-д сургалт явуулах, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход цагдаагийн байгууллага ажиллаж байна гэв.

“Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах” төсөл нь Монгол Улсад хүн худалдаалах, тэр дундаа хүүхдийг бэлгийн мөлжлөг, албадан хөдөлмөрийн зорилгоор худалдаалахтай тэмцэх чиглэлээр төрийн болон ТББ-ын чадавхыг бэхжүүлэх, энэ төрлийн гэмт хэргийг бууруулах зорилготой.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 16 цаг 48 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 16 цаг 57 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 17 цаг 2 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 17 цаг 6 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 17 цаг 39 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 19 цаг 14 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top