x

А.Итгэлт: Хялбар аргаар мөнгөө өсгөх гээд цахим залилангийн хохирогч болж байна

Манай улсад сүүлийн зургаан сарын байдлаар телеграм залилантай холбоотой нийт 619 гэмт хэрэг бүртгэгдэж, иргэдэд 10.3 тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирсан байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газар холбогдох байгууллагуудтай хамтран, шат дараалсан ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад А.Итгэлттэй ярилцлаа.

-Сүүлийн үед иргэд яагаад телеграм платформыг их ашиглан, цахим залиланд өртөх нь нэмэгдэж байна вэ?

-Энэ оны долдугаар сараас эхлэн Цагдаагийн байгууллагад гар утасны телеграм аппликэйшнийг ашиглан “цагийн ажил буюу даалгавар биелүүлэх, мөнгө өсгөж өгнө” гэсэн зарын дагуу мөнгө байршуулж, залилуулсан гэх гомдол, мэдээлэл нэмэгдэж байна.

Сүүлийн дөрвөн сарын хугацаанд 619 гэмт хэрэг бүртгэгдэн, шалгагдаж байна. Эдгээр иргэдэд нийт 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа юм. Бусад платформуудаас яагаад онцлоод ашиглаад байна вэ гэвэл, нууцлалын хувьд дэлхий нийтэд хамгийн өндөр агууламжтай платформуудын нэг.

Монголчууд яагаад идэвхтэй ашиглаад байна вэ гэвэл, цахим орчинд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн гол хийж байгаа зүйл нь “ажил сонирхож байна уу, цагийн ажил байна, мөнгийг тань өсгөөд өгье” гэх мэт холбоосоор дараад ороход телеграм платформ руу нэвтэрч орох зааврыг нь явуулдаг. Тэгэхээр ухаалаг утас барьж байгаа хүн тэр зааврыг нь дагахад л уг платформ автоматаар утсан дээр сууна гэсэн үг. Телеграм нь бусад харилцааны системүүдтэй “messenger, we chat, viber гэх мэт” адилхан учраас иргэд их ашиглаад байгаа юм.

-Цахимаар даалгавар биелүүлээд мөнгөө өсгөх залилан нь хэрхэн явагддаг юм бол?

-Телеграм руу нэвтрээд, мөнгийг нь өсгөж өгч байгаа зүйл нь хиймэл оюун ухаан юм. Телеграм даалгаврыг үе шатаар биелүүлээд дараа, дараагийн даалгаврыг биелүүлснээр мөнгөө нэмэгдүүлж авах боломжтой гэж төөрөгдүүлдэг. Хэрэв даалгаврыг биелүүлээгүй, эсвэл дундаас нь зогсоовол систем таны цэнэглэсэн баримтыг шалгах боломжгүй болж төлбөр тооцоо, бонус мөнгө, буцаан олголт зэргийг танд өгөх боломжгүй гэх зэргээр шахалтад оруулдаг. Жишээ нь, 80 мянгаас эхэлж ороод, тэр нь 160 мянга болоод өсчихвөл мөнгөө авч болно.

Мөн авахгүйгээр 320 мянга болгож өсгөх боломжтой. Гэхдээ өмнөхөөс хоёр, гурван даалгавар илүү биелүүлэх ёстой гэх мэтээр залилдаг. Монголчуудын интернэтээр худалдан авалт хийдэг онлайн шопууд бараагаа сурталчилдаг системтэй. Түүнийг нь ашиглаад мөн залилдаг. Ингэж явсаар байгаад их хэмжээний хохирол бий болдог. Иргэд мөнгө олох гэж орсон байж, яагаад мөнгө өгөөд байна гэдгийг бодох ёстой. Мөн албан ёсны ажил хийлгээд байгаа хэрнээ яагаад хувь хүний дансаар аваад байна гэдгийг сайтар нягтлах хэрэгтэй. Залилуулаад хохирсон иргэд “монгол хүний данс байсан, цагдаад хэлээд мөнгөө олоод авчихна” гэж бодоод байдаг. Үгүй юм аа. Монгол хүний нэртэй данс байсан хэдий ч тэр хүн тантай адилхан ажилд ороод, давхар залилуулаад байгаа гэсэн үг. Тэр хүн нь таны явуулсан мөнгийг орж ирэхэд нь нэгээс хоёр минутын дотор цааш өөр данс руу гаргаж байх ёстой. Тэгснийхээ хүчинд мөн урамшуулал авч байгаа.

-Иргэд цахим орчинд танихгүй хүнд хувийн мэдээллээ тарааснаар өөрсдөө гэмт хэргийн хохирогч болоод үлдэх тохиолдол их гардаг байх?

-Ямар нэгэн байдлаар регистрийн дугаар, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг гэх мэт хувийн мэдээллээ бусдад битгий өгөөч ээ гэж хэлмээр байна. Эдгээр хувийн мэдээлэл чинь таны аюулгүй байдал, нууцыг чинь хадгалах ёстой болохоос биш хэн нэгэнд тараах зүйл биш юм. Жишээ нь, хувийн мэдээллээ өгснөөр интернэт банкаа ашиглах боломжгүй болно. Улмаар данстай холбоотой утасны дугаар, бүх мэдээллийг нь өөрчлөөд нэр дээр чинь зээл авчихна. Өөрөө ч мэдээгүй байж байтал банкны найдваргүй зээлдэгч болчихсон байдаг. Ямар нэгэн байдлаар өөрийнхөө хувийн мэдээллийг бусдад дамжуулбал, тэр хүнийг санхүүжүүлж байна гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас хувийн мэдээллээ хэн нэгэнд битгий өгөөч ээ гэж хэлмээр байна.

-Иргэд цахим ажил хайж байх үедээ хуурамч хаягийг хэрхэн таньж болох вэ?

-Иргэд цахим ажил хайхдаа тухайн зарыг байршуулсан хаягийг ямар хаяг байна гэдгийг сайтар нягтлах хэрэгтэй. Хуурамч хаяг руу ороод харахад арваас хорин найзтай, зураг нь өөрийнх нь биш байдаг. Хэзээнээс эхэлж ашиглаж эхэлсэн байна гэдгийг нягталж харах ёстой. Мөн гэртээ сууж байгаа ээж нар маань мөнгийг нь өсгөж өгье гэсэн заруудад итгээд залилуулах тохиолдол гардаг. Өөрийнхөө хуримтлуулсан мөнгөө үр хүүхэд, гэр бүлдээ зарцуулах байтал цахим залилангийн хохирогч болоод үлддэг. Тийм учраас хуурамч хаягийг маш сайн нягтлах хэрэгтэй байна.

-Сүүлийн дөрвөн сард цахимаар залилуулж байгаа иргэдийн дийлэнх нь дээд боловсролтой, төрийн болон хувийн байгууллагад ажилладаг иргэд байсан?

-Өмнө нь Монгол Улсад гарч байсан цахим гэмт хэргийн хохирогчид ихэнх нь боловсролын түвшин доогуур, бүрэн дунд боловсролтой иргэд байсан. Гэтэл сүүлийн үед эсрэгээрээ дээд боловсролтой, ажил мэргэжилтэй, 35-44 насны ажил төрөл хийдэг, өөрөөр хэлбэл санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүс байна. Яагаад гэвэл эдгээр хүмүүс хөдөлмөрлөөд олсон мөнгөө амар хялбар аргаар өсгөх сонирхолтой байгаа учраас цахим залилангийн хохирогч болж байна.

-Иргэдэд нийт арав гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан. Хохирлыг барагдуулах тал дээр ямар хүндрэл учирч байна?

-Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хохирсон иргэд маань цаг хугацаа алдаж байна. Бүртгэгдсэн залилах гэмт хэрэгт 976 дансаар мөнгөн гүйлгээ хийгдсэн нь тогтоогдсон. Тухайн хүний шилжүүлсэн мөнгө нөгөө данснаасаа гараад олон улсын крипто бирж, бооцоот болон мөрийтэй тоглоомын сайтуудаар дамжин гадаад улсын хяналтгүй бүс рүү шилжиж байгаа нь илэрсэн. Цаг хугацаа алдаагүй мэдээлэл өгсөн иргэдийн хувьд монгол данснаас гарч амжаагүй мөнгийг арилжааны банктай хамтарч ажиллаад битүүмжилсэн байна. Шалгалтын ажиллагааны явцад 1.8 тэрбум төгрөгийг одоогоор хохирогч нарт өгсөн байна. Иймд иргэд үл мэдэгдэх телеграм группүүдэд элсэж, ямар ч тохиолдолд мөнгө шилжүүлэхгүй байх, хэрэв мөнгө шилжүүлсэн бол дахин давтаж шилжүүлэхгүй байх, хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. ADITYA (197.211.63.122)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 21 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.122)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 21 | Хариулах
  • Буянтогтох (66.181.188.158)
    Би уйлвардуулсан.....одо яах вэ
    2025 оны 12 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
“Айчи-Нагояа 2026”: Анхны алтан медалийг жүдо бөхийн төрөлд К.Ёолк хүртэв 8 цаг 37 мин Их далайгаас тал нутагт: Италийн урлагийн гайхамшиг Монголд 9 цаг 28 мин Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том... 10 цаг 51 мин “Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 15 цаг 51 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 15 цаг 55 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 15 цаг 58 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 16 цаг 30 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 16 цаг 47 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 17 цаг 6 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 18 цаг 53 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 19 цаг 15 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 19 цаг 24 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 19 цаг 33 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 19 цаг 44 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 19 цаг 53 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 19 цаг 56 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 20 цаг 1 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 20 цаг 4 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 20 цаг 39 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 2026-09-28
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл...
Top