x

Би өөрийгөө гаж донтой гэдгээ 9 жилийн өмнө мэдсэн

Би өөрийгөө гаж донтой гэдгээ 9 жилийн өмнө мэдсэн юм. Хүн харахад энгийн даруу, ноомой, үг дуу цөөтэй ажилдаа сайн, амьдралын төлөө зүтгэдэг. Тэгсэн хэрнээ бусдаар өөрийгөө хүчирхийлүүлэх дуртай гэдгээ 9 жилийн өмнө мэдсэн. Амьдралаас авах таашаал маань хүчирхийлүүлэх.

Манай хажуу хаалганд шинээр нэг айл нүүж ирсэн юм. Би ч хүнд туслах дуртай, энгийн сайхан сэтгэлтэй, элдэв санаа бодолгүй учраас шинэ хөршдөө туслах гээд юм хумыг нь зөөж өгч, хайрцагтай юмыг нь оруулж өгч туслав. Ганц бие махлаг цагаан бүсгүй юм байна. Туслах хүн байхгүй гэхээр нь тэр өдөр туслав. Тусалсан тэр өдрөөс хойш 4 хоногийн дараа тэр хаалга тогшив. Надад талархалаа илэрхийлж хайрцаг дүүрэн ул боов тэвэрчихсэн, үүнийг өөрт чинь өгөх гэсэн юм, талархалаа илэрхийлэх гээдээ. Би ийм ул боовны цехтэй, тэгээд танд дээжээ өгч байна гэв.

Ингээд би талархаад гэртээ оруулж цай уулгав. Гэр орныг минь тойруулж харж байсанаа танайх хаалаалт муутай юм би паарнаас чинь хий аваад өгье гээд паарнаас хий авч гялс авч өгөөд гэрийг халаав. Маргааш нь мөн л орж ирээд надад мөн л гар чийдан, бахь, шүдэнз, дохионы буу, хутга, лаа гэх мэт зүйлс агуулсан эр хүний багц гэдэг нэртэй бэлэг өглөө. Тэгээд бэлгээ баярлаад эргүүлж тойруулаад үзэж байтал гэр цэвэрлээд өгөв.

Би махлаг цагаан бүсгүйд дуртай, дээрээс нь ойрд эмэгтэй хүнийг барааг хараагүй ч хэлэх үү хачин ихээр сэтгэл хөдөлж догдолж баярлаж байлаа. Бүсгүй гэр цэвэрлэчихээд заза өглөө эрт их ажилтай гэсээр гэртээ оров. Би ч шинэ хөршөө гаргаж өгөөд, маргааш орж ирэх болов уу гэсээр сэтгэл догдолж нойр хүрэхгүй байлаа. Маргааш болоход орой хаалга тогшив. Би ч толины өмнө очиж үсээ гараараа янзлаад, хувцас хунараа засаад хаалга онгойлгов. Тэгсэн шинэ хөрш хүүхэн маань тень тэврээд зогсож байв. Үүнийг чамд авсан юмаа. Танай гэр хүйтэн байна. Дулаан гэрт нүцгэн явах сайхан шүү дээ гэв. Би ч гайхаад бэлгийг хүлээж аваад асаалаа. Гэр дулаахан болсон чинь өнөөх бүсгүй маань маргааш ажилтай гэсээр гарлаа.

Дахиад л маргаашын орой болтол хүлээх хэрэг гарав. Маргааш орой нь хонх дугарлааа. Би ч догдолж хүлээж тэсэхгүй хаалгаа тайллаа. Өнөөх хөрш маань гадуураа цагаан халад нөмөрсөн, би орж болох уу гээд зогсож байв. Би ч дуртай гэртээ урилаа. Бүсгүй орж ирээд цагаанаа халаадаа тайлтал хар савхин бариу хувцас өмсчихсөн, гартаа ташуур барьсан байв. Ингээд намайг буйданруу түлхэж суулгаад дээр гарч үнсэж байснаа учир зүггүй миний хувцасыг тайлах гэж улайрав. Би ч бушуухан хувцасаа тайллаа. Тэгээд мэдэхгүй ээ мэдэхгүй, нэг мэдсэн намайг ташуурдаж байв. Би ч баярлаад ташуурдууллаа. Өвдөөд байгаа хэрнээ гоё юм шиг.

Ингээд тэр өдрөөс хойш тэр өдөр бүр бэлэг барьж орж ирсээр намайг ташуурддаг болов.

Тэгээд нэг өдөр орж ирээд ташуурдангаа манай гэрт тавган антен аваад өгчих, зурагт гарахгүй байна гэлээ. Би ч гайхаад, сарын цалингаа арай ядан хүргэдэг ч гэсэн бүсгүйн энэ үйлдэл надад таалагдаж байсан учраас тавган антень авч өглөө.

Нөгөөдөр гэрт орж ирээд ташуурдаж занчиж байснаа миний чихэнд өөрийнхөө нутгийн 3 суманд соёлын төв барихад нь жаахан ч гэсэн хандив өргө гэв.

Би бүсгүйн үгэнд уухайн тас орж бушуухан 527,000₮ хандивлав.

Маргааш өнөөх бүсгүй манай гэрт хаалга тогшиж орж ирэнгүүтээ, хаалга өдөр бүр тогших төвөгтэй байна, гэрийнхээ түлхүүрийг өгчих гэв. Би ч өглөө. Ингээд бүсгүй дуртай үедэ орж ирдэг болов.

Нэг өдөр ажлаа тараад ороод ирсэн чинь гэрт хоёр танихгүй бүсгүй сууж байна.

Гайхаад хэн бэ гэсэн чинь танай хоёр өрөөг түрээсэлсэн хажуу өрөөний түрээслэгч байна гэв. Танай эхнэр бид хоёрт түрээсэлсэн гэлээ.

Энэ өдрөөс хойш би айж эхлэв. Миний нүцгэн шалдан эдвэр ташуурдуулж байгаа зураг тэр бүсгүйд байгаа учраас тэр намайг сүрдүүлж эхлэв.

Гэхдээ байнга муухай харигслал үйлддэггүй. Сар бүр мөнгө өгнө, мөн өвчин намдаах эм, шархи сорви эдгээдэг тос надад байнга бэлэглэнэ.

Мөн гурил, тос, мах байнга бэлэглэж, хөдөө малчин хамаатнаас нь мах ирсэн гээд нөөцийн гэсэн бичигтэй мах надад өгнө.

Ингээд эцэст нь намайг ажил хийхийг хориглож, юу дуртайг минь тэр бүсгүй авч өгөх болов. Бэлэн гоймон, цуйван гэх мэт дуртай хоолыг минь авч өгч, заримдаа кино үзүүлж, ном авч өгч, сардаа нэг удаа жүжиг үзүүлнэ. Энэ нь намайг ажил хийх хүсэлгүй болгож, энэ амьдралдаа дасч эхлэв.

Одоо манай гэрийн тог тасарсан, лааны гэрэлд утасны цэнэг 20% тай, унтархаас нь өмнө амжиж энэ постыг бичиж байна. Учир нь тэр бүсгүй нарны гэрэл байхад байрны гэрэл, тогоор яах юм, хэрэггүй гэсэн. Тэр нь ч зөв бололтой. Угаасаа л орой наргүй учраас унтаад өгнө. Харин өдөр нартайд дулаахан дээлээ өмсөөд л боллоо.

Би уг нь машин зээлээр авсан байсан. Тэгсэн миний авсан БСББ дээр тэр бүсгүй очоод, хулгайч, луйварчин, найз залууг минь шулдаг гээд зээлийг нь хаалгаад, машиныг минь хураалгасан байна. Автобус байхад машинаар яах юм гэсэн. Нээрээ ч үнэн юм шиг.

Тэр бүсгүй маань одоо надруу орой бүр хараад би жирэмсэн, 7 сартай, удахгүй чи аав болно гэж хэлсэн. Би баярлаад гэсэдрүү нь харахаар огт томроогүй жижигхэн л байгаад байна. Бодвол холливүүд жирэмслэлт гэдэг нь бололтой.

Тэр нэгэн орой тэр их баяртай ирсэн. Учир нь миний амьдарч байгаа гэрийг банкны барьцаанд тавиад надад хадгаламж нээлгэсэн гэсэн. Тэр хадгалжмны нэр нь ирээдүйн өв сан банк гэдэг нэртэй банканд нээлгэсэн гэсэн.

Ингээд найз нь өөрийнхөө гаж хүслийн ачаар эхнэр ч юм шиг, найз охин ч юм шиг хүчтэй бүсгүйтэй учирч, итгэж болох ч юм шиг үгүй ч юм шиг, тэгсэн хэрнээ өөрийнхөө өмнөөс асуудлаа шийдүүлээд ч байгаа юм шиг, хөгжөөд ч байгаа юм шиг уруудаад ч байгаа юм шиг сайхан амьдарч байна.

Амьдрах сайхан байхаа..Би тэгж бодож байна. Одоо би өөр хүнээр амьдралаа төсөөлөхгүй байна. Тэр бүсгүй бол миний амьдралын анхаарах шүгэл.

Эрдэнэбилэг Дөлгөөн. 2024/11/2 13:34. Улаанбаатар хот. Нүүр номоос

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (103.57.94.69)
    Энэ зохиол юмуу бодит амьдралуу бодит бол дүүрчихсэн дурак бнадаа
    2024 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.31.158)
    Шшш чааваас нэг л өдөр гудманд гарждээ
    2024 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.212.162.36)
    Манай нийгмийн үнэн төрх
    2024 оны 11 сарын 07 | Хариулах
    • Тийм шүү
      2024 оны 11 сарын 07
  • Зочин (202.5.206.195)
    Миний Монголын ард түмэн
    2024 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.89.173)
    da fak man
    2024 оны 11 сарын 06 | Хариулах
  • zochin (66.181.183.46)
    wtf
    2024 оны 11 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18 Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 2026-10-18 “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 2026-10-18 Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2026-10-18 Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 2026-10-18 Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 2026-10-18 Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 2026-10-18 Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 2026-10-18 Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 2026-10-18 Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026-10-18 Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top