x

Энэтхэгийн хөрөнгийн зах зээл сүүлийн 25 жил тогтвортой өсч байна

Улс төрийн олон үймээн самуун, олон улсын хямралтай тулгарч байсан ч Энэтхэгийн хөрөнгийн зах зээл сүүлийн 25 жилийн хугацаанд гайхалтай тогтвортой байдал, өсөлтийг харуулж байгаа бөгөөд Сингапурт төвтэй Хөрөнгийн удирдлагын нэгэн Энэтхэг компани “Berkshire Hathaway” зэрэг нэр хүндтэй хөрөнгө оруулалтын фирмүүдээс ч илүү амжилт үзүүлсэн байна гэж “Helios” онцолсон байна.

Тайланд дурдсанаар, “Nifty 500” индекс дэх Энэтхэгийн хувьцаанууд жилийн 12.56 хувийн өгөөжтэй байсан бол “Berkshire Hathaway” 9.52 хувьтай байна.

Энэхүү үзүүлэлт нь Энэтхэгийн үнэт цаасууд нь гярхай хөрөнгө оруулагчдад ухаалаг, ашигтай хөрөнгө оруулалт болох боломжтойг харуулж байна.

Түүнчлэн Энэтхэг компаниудын хувьцааны борлуулалт болон хөрвөх чадвар нэмэгдэж байгаа нь тус улс хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй бодлого явуулсны үр дүн бөгөөд Энэтхэг дэлхийн хөрөнгийн зах зээлийн томоохон шалгуур үзүүлэлтүүдийн нэг болдог БНХАУ-ын зарим үзүүлэлтийг ч гүйцэж түрүүлжээ.

Зах зээлээс худалдаж авч болох дэлхийн бараг бүх хувьцааг бүртгэдэг “MSCI All-Country World” индексийн “хөрөнгө оруулалт хийх боломжтой” хувилбарт Энэтхэгийн эзлэх хувь энэ сард 2.33 хувь болж, БНХАУ-ын 2.06 хувийг гүйцэж түрүүлэв.

Энэхүү өөрчлөлт нь Энэтхэг улсыг АНУ-ын компаниуд давамгайлж буй индексийн зургаа дахь том тоглогч болгов.

БНХАУ-ын эдийн засаг зарим талаар уналтад орж, хөрөнгө оруулалтын менежерүүд БНХАУ-тай холбоотой хувьцаагаа арилжин зайлсхийж үндсэндээ татгалзан болгоомжлох болсон бол, харин дэлхийн хөрөнгө оруулагчдын хувьд Энэтхэгийн хөрөнгийн зах зээл эрэлт ихтэй болж шинэ боломжийг нээн илэрхийлэх болжээ.

Энэтхэгийн цэнхэр чиптэй “Nifty 50” индекс энэ онд дээд амжилт тогтоож, тус улсын эдийн засаг аль ч томоохон эдийн засагтай харьцуулахад ДНБ-ий хамгийн хүчтэй өсөлтийг үзүүлж, дундаж амьдралтай олон сая өрх хуримтлалаа орон нутгийн хамтын санд төвлөрүүлснээр илүү ашиг хүртэж байна.

Энэ онд Энэтхэгийн хөрөнгийн биржид 38 тэрбум ам.долларын дотоодын санхүүжилт бүртгэгдсэн нь сүүлийн 16 жилийн түвшнээс давсан байна.

Энэтхэгийн компаниуд тус улсын хөрөнгийн зах зээлийн өсөлтийн давуу талыг ашиглахаар яаравчилж байна. “Ola Electric” болон моргейжийн үйлчилгээ үзүүлэгч “Bajaj Housing Finance” энэ жилийн хамгийн том өсөлттэй хувьцааны нэг байв.

Энэ онд хөрөнгийн зах зээлээс 38 тэрбум гаруй ам.доллар татан төвлөрүүлсэн нь Азидаа хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд жилийн өмнөх мөн үеийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Энэ сарын эхээр Энэтхэгийн үнэт цаасны чөлөөт эргэлт нь “MSCI” Хөгжиж буй зах зээлийн хөрөнгө оруулалтын индексийг тэргүүлж байсан БНХАУ-ын өмнө гарснаар, 22 байсан үзүүлэлт 19 хувь болж бичигдэв.

“MSCI Emerging Markets” индексээр чөлөөт хувьцааг тохируулаагүй тохиолдолд БНХАУ Энэтхэгийн урд бичигдэж байгаа боловч үүнд жижиг компаниудыг оруулаагүй болно. БНХАУ-ын хувьд 2020 онд байсан 40 хувийн үзүүлэлт нь 25 хувь болж буурсан бол, 10 жилийн өмнө Энэтхэг улсын 7 хувь байсан үзүүлэлт 20 хувь болж өссөн байна.

Гэсэн хэдий ч БНХАУ, Энэтхэгийн хөгжиж буй зах зээл бүхэлдээ дэлхийн индексийн гуравны хоёрыг бүрдүүлдэг АНУ-ын хөрөнгийн бирж дэх “Bull Run”- үзүүлэлтэд хүрээгүй хэвээр байна.

2024 оны эхэнд “MSCI”-ын бүх улс орны дэлхийн хөрөнгө оруулалттай зах зээлийн индекс 4.6 тэрбум орчим ам.долларын хөрөнгийг үзүүлэлт болгосон ба шинжээчид “Nifty 50” индекс 8 хувиар өсөж, 2025 оны 9-р сарын эцэс гэхэд 27,500-д хүрнэ гэж таамаглаж байна.

Эдгээр ашиг нь аж ахуйн нэгжүүдийн нөлөөлөл бөгөөд энэхүү өсөлт нь "идэр насны өсөлт" гэж АНУ-ын банк мэдээлэв.

Зарим шинжээч Энэтхэгийн зах зээлийг хэт өндрөөр үнэлж байгаа хэдий ч АНУ-ын Холбооны нөөцийн банк удахгүй бодлогын хүүгээ бууруулах төлөвтэй байгаа нь хөгжиж буй зах зээлд илүү таатай үр дагавар авчирна. 

Хувьцааны стратегичид Энэтхэг рүү чиглэсэн урсгал үргэлжилнэ гэж үзэж байна. Хөрөнгийн зах зээлийн шинжээчдийн үзэж байгаагаар хүн ам зүйн залуу үе, өсөн нэмэгдэж буй хотжилт, өөрчлөн байгуулалт, шинэчлэл давхцан Энэтхэг улс хөрөнгө оруулагчдыг ихээр татах болж, өсөлтийн томоохон боломжуудыг нээж, сорилт бэрхшээлийг даван туулах чадвартайг харуулж байна гэж БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г...
Top