x

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэхэд Казахстан Улстай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн сайд Мадиев Жаслан Хасеновичийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд БНКУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевийн айлчлалд манай улс өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд энэ үеэр мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсонд талархал илэрхийлэв. 

Тэрбээр “Казахстан Улс нь бүс нутагтаа мэдээллийн технологийн том тоглогч болон гарч ирж байна. Монголчууд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хангалттай сайн түвшинд хийж гүйцэтгэсэн. Одоо бид дижитал эдийн засгийг хөгжүүлэх, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Мөн хиймэл оюун, сансар, дроны хуулийн төслийг УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буйг дуулгалаа. Үүний зэрэгцээ, Казахстан Улс дроны туршилтыг бүсийг хэрхэн бий болгосон чиглэлээр туршлага судлах чиг хамтран ажиллах хүсэлтэй буйгаа онцолжээ.  

Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн сайд Мадиев Жаслан Хасенович: Казахстан Улс нь цахим хөгжилд маш их ач холбогдол өгч ажилладаг. Улс үндэстэн бүр хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийн өнөө цагт амбицаа зарлалаа. Манай яам хиймэл оюуны чиглэлээр цаашид баримтлах 5 жилийн стратеги төлөвлөгөөгөө баталсан. Тун удахгүй хиймэл оюун ухааны хуулийн төслөө өргөн барина. Хиймэл оюун ухааны стратегийн хувьд өндөр хүчин чадлын компьютерыг дотоод болон гадаадад бий болгох, энэ чиглэлээр мэргэшүүлэх онлайн болон танхимын сургалтууд, хакатон зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхлээд байна. 2025 онд 300 мянган хүнийг энэ чиглэлээр мэргэшүүлэхээр зорьж байна. Мөн стартапуудад зориулсан хиймэл оюун ухааны судалгаа шинжилгээний лаборатори бүхий кампус байгуулахаар ажиллаж байгааг дуулгалаа.

Үүний зэрэгцээ, Казахстан Улсад дэлхийн хамгийн том сансрын нислэгийн төв байдаг бөгөөд сансар судлалын чиглэлд олон улстай хамтран ажиллаж байна. Бид бүхий л салбарт Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтэй байна гэдгээ онцолсон байна.

Казахстан улс нь НҮБ-ын Цахим засаглалын индексээр 24 дүгээр байранд эрэмбэлэгдсэн. Кибер аюулгүй байдал болон инновацын индексээр мөн ахиц дэвшил гаргажээ. Мөн 2025 онд багтаан тус улсын 20 гаруй хотод 5G сүлжээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа зэргийг онцоллоо.

Тус улс нь Азербайджан Улстай хамтран Каспийн тэнгисээр шилэн кабель дамжуулан интернэтийн урсгалыг сайжруулахаар зорьж байна. Ингэснээр Ази Европыг холбосон интернэт ачааллыг 20 хувиар бууруулна гэж тооцоолжээ.

Түүнчлэн Астана Хаб-д 1500 гаруй стартап компаниуд бойжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар жилдээ 600 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортолж байгаа бөгөөд 2026 онд гэхэд 1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлчилгээг экспортлохоор төлөвлөж байгаа юм байна.

Астана Хаб нь Казахстан Улсын хэмжээнд 16 салбартай. АНУ, Сингапур, Саудын Араб зэрэг улсуудад мөн өөрсдийн үйл ажиллагааг амжилттай явуулж байна.  

Талууд дээрх чиглэлүүдэд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, өндөр түвшний айлчлалын хүрээнд санамж бичиг байгуулахаар тогтосон байх юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 3 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 25 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 46 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 52 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 1 цаг 2 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 1 цаг 11 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 1 цаг 16 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 1 цаг 18 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Энэ 7 хоногт Монгол Улсад Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top