x

Японд синтетик түлшний анхны үйлдвэр ажиллаж эхэллээ

Токио хотоос холгүй орших туршилтын байгууламж нь түүхий эдээр байгальд ээлтэй синтетик түлш үйлдвэрлэдэг Япон дахь анхны үйлдвэр болжээ. Ийм түлшийг арилжааны зориулалтаар үйлдвэрлэж эхэлбэл бензин болон бусад олборлодог түлшийг орлох боломжтой.

Японы нефтийн “Eneos” компани Токиогийн ойролцоох судалгааны төвдөө уг байгууламжийг байгуулж, энэ сарын эхээр ашиглалтад оруулжээ. Уг үйлдвэрт усны электролизээр дамжуулан устөрөгчийг үүсгэж, түүнийгээ агаар мандал ба үйлдвэрээс ялгарах нүүрстөрөгчийн давхар исэлтэй хольж синтетик түлш гарган авах ажээ.

Одоогоор тус компани өдөрт 160 литр синтетик түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Шингэн түлш нь нүүрстөрөгчийг бараг ялгаруулдаггүй бөгөөд дотоод шаталтын хөдөлгүүрээр ажилладаг автомашин, нисэх онгоцонд ашиглаж болно. Гэвч түүхий нефтиэс бензин, шатахуун гарган авахтай харьцуулахад өндөр байгаа үйлдвэрлэлийн өртгийг хэрхэн бууруулах вэ гэдэг асуудал тулгамдаж байна.

“Eneos Holdings” компанийн гүйцэтгэх захирал Мията Томохиде хэлэхдээ, манай компани технологио үргэлжлүүлэн хөгжүүлж, үйлдвэрлэлийн зардлыг боломжийн түвшинд хүргэн бууруулахын тулд бүх хувилбарыг турших болно гэв. Японы Засгийн газар ирэх арван жилийн эхний хагас гэхэд синтетик түлшийг борлуулж эхлэх зорилт тавьжээ.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 3 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 4 цаг 56 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 9 цаг 33 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 9 цаг 46 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 9 цаг 59 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 12 цаг 24 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? 12 цаг 34 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! 13 цаг 13 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ 13 цаг 24 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 13 цаг 43 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 13 цаг 50 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 14 цаг 1 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио 14 цаг 11 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв Өчигдөр 18 цаг 18 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна Өчигдөр 18 цаг 00 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! Өчигдөр 17 цаг 30 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Өчигдөр 17 цаг 24 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал Өчигдөр 17 цаг 19 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө Өчигдөр 16 цаг 35 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Өчигдөр 16 цаг 22 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top