x

2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойг чинь түймэрдэх вий, Тэргүүн шадар сайд аа!

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнгөрөгч баасан гаригт УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьжээ.

Хамтарсан Засгийн газарт багтсан гурван намын байгуулсан “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” нэртэй гэрээнд үндэслэсэн “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-нд эь дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төсөл хөтөлбөр багтсан юм гэнэ. Урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд багтааж бүрэн эхлүүлэхээр тогтоолын төсөлд тусгажээ.

Сануулахад, дээрх 14 мега төслийн нийт өртөг нь 43 их наяд 220 тэрбум төгрөг. Монгол Улсын ДНБ-ээс хоёр дахин, Улсын нэгдсэн төсвөөс гурав дахин том тоо. Өнгөрсөн найман жилд МАН-ын амласан бүх амлалтуудыг хэд дахин нугалсан тоо.

Дээр нь эдгээр төслүүдийг хэрэгжүүлэгч буюу харьяалсан сайд нар нь дандаа АН-аас томилогдсон нөхөд байгаа. Тэр тусмаа МАН-ын гишүүд, сайд нар "Хамгийн их төсөвтэй яамдаа АН-ынханд өгчихлөө. Өрмийг тэд хамаад өөрсдөө хусмыг нь долооход хүрэв" хэмээн бухимдаж, өдөр өнжихгүй намын дарга нараа ээрч муурч, нэг танхимынхаа сайд нарын улыг нь ухаж яваа. Тиймээс хамтарсан Засгийн газар хэр удаан наслахыг таахад бэрх юм. 

Хоёрдугаарт, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрыг анх байгуулахдаа "Эдийн засгийн хөгжлийн бодлогыг АН-д өгч, нийгмийн хамгааллын бодлогоо МАН хэрэгжүүлнэ ээ" гэж амласан. Товчхондоо, АН-ын сайд нар төсвөө бүрдүүлнэ, МАН-ынхан түүнийг нь хуваарилна аа л гэсэн үг.

Сая орон нутгийн сонгуулийн өмнө малчдад амласан "Шинэ хоршоо"-ны нэг их наяд төгрөгөөс эхлээд мөнгө нь ороод ирвэл үрж ядах асуудалгүй. Харин манай АН-ын сайд нар "Монгол Улс мөнхийн эвслийн Засгийн газартай боллоо. Хоёр нам хамтарч бодлогоо хэрэгжүүлнэ" гээд хөл газар хүрэхгүй агаарт нисч яваа. Ингэхэд "мөнхийн эвсэл" гэдэг чинь "АН-тай л эвсэнэ" гэсэн үг бас биш шүү дээ. АН-ыг хөөгөөд гаргахад ард нь зөрөөд орж ирэх нэг бус нам, эвсэл байгаа. Хоёр сайдын суудал өгөөд амыг нь барина. Харин манай АН-ын нөхдүүд баахан ТЭЗҮ хийсэн, мөнгө идсэн хэрэгтэй шоронгийн хаалга татах вий дээ.

Өмнөх, хойдохоо харсан ч тэр, МАН-ын хийж чаддаг ганц ажил тэр шүү дээ. "Гарын үсэг зурсан сайд нь тэр байна" гэж хэлээд л ачуулна. Өнгөрсөн хугацаанд ажил хийсэн, хийх гэсэн АН-ын бүх сайд нар ял авсан. Одоо ч гэсэн хормойнд нь гал асчихсан нэг хоёр сайд харайж л явна. Мөнгө гэдэг чинь тийм л идтэй, шидтэй эд...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.55.188.43)
    АН-ынхан угаасаа бүтэлгүйдээ. За яахавдээ.
    2024 оны 10 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 4 цаг 51 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 4 цаг 58 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 5 цаг 7 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 5 цаг 49 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 8 цаг 19 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 8 цаг 41 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 9 цаг 2 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 9 цаг 8 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 9 цаг 18 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 9 цаг 27 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 9 цаг 32 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 9 цаг 34 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top