x

Винисиус “Алтан бөмбөг”-ийг хүртэх нь тодорхой болжээ

Испанийн “Реал” клубт тоглож буй Бразилын хөлбөмбөгчин Винисиус France Football сэтгүүлийн хувилбараар дэлхийн шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг” шагналыг хүртэх нь тодорхой болсон тухай Испанийн Маrca сонинд мэдээлжээ.

Шагнал гардуулах ёслол 10 дугаар сарын 28-ны өдөр Парис хотын Шаттле театрт болно. “Реал”-ын довтлогч Винисиус шагналыг авна гэдгээ хэдийнэ мэдсэн бөгөөд Nike компани түүнд зориулсан алтан шаахайг бэлэн болгожээ.   

Өдгөө 24 настай Винисиус 2018 онд Бразилын “Фламенго” клубээс “Реал” багт шилжин ирж, одоог хүртэл тоглож байгаа юм. Өнгөрсөн хугацаанд тэрбээр Испанийн АШТ ба Супер цомын тэмцээнд гурван удаа түрүүлж, Испанийн цомд нэг удаа, Аваргуудын лиг, клубүүдийн ДАШТ, УЕФА-гийн Супер цомд тус бүр хоёр удаа аваргалсан байна. Винисиус “Реал”-д 45 сая еврогоор шилжин ирсэн бөгөөд гэрээний дагуу тус багт 2027 оны зун хүртэл тоглох ёстой. Transfermarkt цахим хуудсанд мэдээлснээр, хөлбөмбөгчний зах зээлийн үнэлгээ 180 сая еврод хүрчээ.   

Өнгөрсөн 2023/2024 оны улиралд тэрбээр Ла Лигийн тэмцээн, Аваргуудын лигийн болон Испанийн Супер цомд тус тус түрүүлсэн бөгөөд 49 тоглолтод оролцохдоо 26 гоол оруулж, 13 оновчтой дамжуулалт хийжээ.

“Алтан бөмбөг” шагналыг 1956 оноос хойш олгож байгаа бөгөөд түүнийг хамгийн олон удаа хүртсэн хөлбөмбөгчин бол Аргентины довтлогч Лионел Месси /8 удаа/ юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 56 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 1 цаг 17 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 1 цаг 38 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 1 цаг 45 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 1 цаг 55 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2 цаг 3 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2 цаг 8 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2 цаг 10 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Энэ 7 хоногт Монгол Улсад Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top