x

Э.Болорчулуун: Зөвшөөрөлгүй өргөтгөл, хашаа, гараашийг буулгана

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунтай ярилцлаа.

-“Туушин” зочид буудлаас эхэлсэн явган хүний зам гаргах ажил үргэлжилж байх шиг байна. Ингэхэд энэ шинэ зөрчил биш. Олон жил болсон. Яагаад гэнэт ингэж ажиллах болов?

-Төрийн байгууллага оногдсон ажлаа хууль, эрхзүйн хүрээнд л хийдэг. Энэ дагуу албан байгууллагуудад хуулийн дагуу хугацаатай мэдэгдэх хуудсаа өгөөд хугацаандаа газраа чөлөөлөхгүй бол албадан буулгалтыг хийж байна. Хамгийн эхэнд “Туушин” зочид буудалд 10 хоногийн хугацаатай мэдэгдэх хуудас өгсөн боловч явган хүний замыг чөлөөлөөгүй учраас шууд албадан буулгалтыг хийсэн. Үүний дараагаас залгуулаад 11 байршилд 20 гаруй хашаа, өргөтгөл, шат зэргийг буулгасан.

Манай алба нийтийн эзэмшлийн зам талбай ямар байх ёстой вэ, хаана, ямар байршилд явган хүний зам нэн тэргүүнд хэрэгтэй байна вэ гэдэг судалгааг гаргасан. Ер нь нийслэл хот маань эзэнгүй мэт, ямар ч явган хүн зорчих боломжгүй нөхцөл байдал үүсээд байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа.

Гэхдээ сүүлийн жилүүдэд “Туушин” зочид буудлаас эхлээд явган хүн зорчих ямар ч боломжгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайд шат, хашаа барьдаг байдал гаарсан. Иймээс бид Нийслэлийн Засаг даргад саналаа хэлсэн. Нийслэлийн Засаг дарга ч маш зоригтойгоор захирамж гаргаж, энэ ажлыг эхлүүлэх боломжийг бий болгосон. Тийм болохоор нийслэл хотод явган хүний зам талбайг гаргах ажлыг үргэлжлүүлэн ирэх хавраас эрчимтэйгээр хийнэ.

Эхний буулгалтаас эхлээд иргэдийн зүгээс маш их дэмжиж манайд хүсэлтүүдээ ирүүлж эхэлсэн.

-Иргэдийн санал ирүүлж байна гэлээ. Түүний дагуу ажиллах уу?

-Иргэдээс ирүүлсэн хүсэлтүүдээс нэн тэргүүнд явган хүний зам гаргах шаардлагатай байгаа газруудын судалгааг нарийвчлан гаргаад 15 гаруй байршилд 40 гаруй хашаа, хайс, хаалт зэргийг шат дараатай буулгахаар ажлаа төлөвлөөд байна. Дипломатуудын байрны ард байрлах ГХЯ-ны нэр дээрх газрыг НЗД-ын захирамжаар хүчингүй болгосон. Энэ хашаанд ухсан барилгын нүхийг шороогоор булж, хашааг нь буулгалаа. Тухайн хэсгийн хашааг буулгаснаар маш том зай талбай гарч, үзэгдэх орчин хязгаарласан байсан нь нээгдэж тэр хэсэг саруулхан болсон. Одоо тэнд байгаа авто замыг өргөсгөж, үлдсэн талбайг тохижуулах ажил хийгдэнэ.

Мөн ойрын хугацаанд II дунд сургуулийн баруун хойно байрлах II байрны явган хүний зам дээр баригдсан өргөтгөл, 52 дугаар сургуулийн зүүн хойно байрлах 33 дугаар байрны нэгдүгээр давхрын мөн явган хүний зам дээр баригдсан өргөтгөлүүдийг буулгахаар төлөвлөөд байна. Бас төрийн байгууллагууд өөрсдөө бусдад үлгэр жишээ байх ёстой гэдэг үүднээс ойр орчны хэсэгтээ явган хүний зам талбайг чөлөөлөх уриалга гаргуулахаар санаачлаад судалгааны ажлуудыг хийж байна.

Ер нь бол бид LM гээд шинэ программ нэвтрүүлж эхэлж байна. Үүнтэй уялдуулаад манай алба дотооддоо LURS гэх программыг мөн нэвтрүүлж эхэллээ. Уг программд манай албанд бүртгэлтэй гэрээ, гэрчилгээ авсан бүх иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүртгэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл, сансрын зураг дээр одоо байгаа мэдээллээ давхцуулж үзээд илүү талбай хашсан болон бусад бүх зөрчил гарч ирнэ. Ингээд зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлээд зөрчлийг арилгах цэгцлэх ажлууд хийнэ гэсэн үг. Үүний хажуугаар иргэдээс ирүүлсэн хүсэлтийг ч мөн хүлээн авч зөрчил арилгах ажлыг давахаар хийгээд явна.

-Гэр хороолол, зуслангийн газруудад ийм зөрчил ч их шүү?

-Өнгөрсөн хавраас зуслангийн ногоон бүсэд зөрчил арилгах арга хэмжээг эхлүүлсэн. "Зуслангийн айлууд маань ямар ч орц, гарцгүй, машинтай битгий хэл явган хүн ч гэр лүүгээ ороход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байсан. Тиймээс тухайн хэсгийн айл өрхүүдтэй уулзаж, харилцан ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр хашаануудыг татуулж орц, гарц гаргуулах ажлыг хийсэн. Нэг айлын хашааг татуулж чадсанаар цаана нь байгаа 9-10 айлын орц, гарц нээгдэж байх жишээтэй. Гэр хороололд ч хийнэ.

Нийслэлийн Засаг дарга 2016 онд гэр хорооллын суурьшлын бүсийг тогтоож өгсөн. Энэ бүсээс цааш шинээр газар олгохгүй. Энэ доторх газартай холбоотой бүхий л асуудлыг цэгцлэхээр бид ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар суурьшлын бүсийн газар өмчлөл 85 хувьтай болсон байна. Одоо бид үлдсэн 15 хувийг 2019,2020 онуудад өмчлүүлээд дуусгахаар зорилт тавиад ажиллаж байна.

Улаанбаатар хотод гэр хорооллын бүх газрыг цэгцэлнэ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын суурьшлын бүсийн гэр хорооллын газар өмчлөл 85 хувьтай хийгдчихээд байна. Тиймээс үлдсэн 15 хувийг 2019, 2020 онуудад өмчлүүлж дуусгах бүрэн боломжтой.

-Газартай холбоотой маргаан тасардаггүй. Тэдгээрийг хэрхэн шийдэж байна вэ?

-Тийм байсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хүнд хэлбэрийн газрын маргаан бараг байхгүй болсон гэж хэлж болохоор болсон.

-Үнэн үү?

-Газрын маргаан бол хийсвэр зүйл биш. Яг л бодитой,хоёр эсвэл хэд хэдэн хүний хооронд үүссэн үл ойлголцлоос үүдэлтэй байдаг. Бусдаар огт шийдэгдэж болохгүй асуудал биш учраас маргааныг аль нэг талд гаргаж болдог. Үнэхээр болохгүй асуудал гарвал та шүүхэд хандах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгч байгаа.

Намайг анх ажлаа авч байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр 300 гаруй маргаан явж байсан. Өнөөдөр тэдгээр маргаан 124 болж буурсан байна. Өөрөөр хэлбэл 50-60 хувь нь шийдвэрлэгдсэн. Шинээр нэмэгдэх маргаан буурсан байгаа биз.

Энэ оны хоёрдугаар сард Соёлын төв өргөөнд “Газрын харилцаа” гэдэг хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр иргэдтэй нүүр тулж уулзаад асуудлыг ярилцаад явбал маргаан буурах юм байна гэдгийг мэдэрсэн. Эндээс үндэслээд дүүргүүдийн Газрын албадад хороо бүр дээрээ улирал бүр иргэдтэй уулзаж, асуудлаа нээлттэй ярилцаж бай гэсэн үүрэг өгсөн. Ингэснээр иргэдтэй ойр байж, хий хардалт, маргааныг бууруулах нэг үндэс болсон.

-Газартай холбоотой хүсэлтийг заавал энд ирж ачаалал үүсгэхгүйгээр цахимаар авах боломж байна уу?

-Төрийн байгууллагын хувьд анх удаагаа ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэхээр эхний алхмуудаа бид хийж эхэлсэн. Төрийн байгууллагаас иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад үЗүүлэх үйлчилгээг нэгдсэн нэг стандарттай болгох зорилготой ажиллаж байна. Хаана механик ажиллагаа их байна, хаана алдаа, дутагдал гарч байгааг судалж, аль хэсгийг цахим болгох вэ гэдгийг судлаад хэд, хэдэн төрлийн үйлчилгээг цахимжуулахаар ажлууд хийгдээд дуусаж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

Иргэн өөрийн газартай холбоотой хүсэлтээ нэг цэгийн үйлчилгээгээр өгөөд өргөдөл нь хаана, хэн дээр ямар шатандаа явж байгаа цахимаар харж, хянах боломжийг олгохоор бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна гэсэн үг.

-Нийслэлийн Газрын албаны даргаа томилогдоод хоёр жил гаруй болчих шиг боллоо. Гэхдээ Газрын албанд шинэ хүн биш байх. Энэ албан тушаалыг авахдаа бодож, төлөвлөж байсан ажил байсан л байж таарна. Түүнийгээ хийж чадаж байна уу?

-Би 2003 оноос хойш Газрын албанд ажиллаж байна. Анх Чингэлтэй дүүргийн Газрын албанд мэргэжилтнээр ороод дараа нь Нийслэлийн Газрын албанд ахлах мэргэжилтэн, Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга хийж байгаад, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт дэд даргаар жил гаруй ажиллаад 2016 онд энэ ажил дээр ирсэн. Монгол Улс түүхэндээ анх удаа иргэддээ газар өмчлүүлэх ажлыг 2003 оноос эхлүүлсэн. Энэ ажилд гар бие оролцож, модон метр бариад газар дээр хэмжилт хийж эхлүүлж байсан хүмүүсийн нэг нь би.

Энэ ажлыг авахдаа бодож, төлөвлөсөн зүйлүүд байлгүй яахав. Эхнээс нь хэрэгжүүлээд явж байгаа. Намайг анх ажлаа авч байхад автобусны буудлууд ТҮЦ-ээр дүүрсэн байсан. 1990-ээд онд бол ТҮЦ тухайн үеийн нөхцөл байдал, шаардлагаа хангаад ажиллаж байсан. Гэтэл одоогийн нөхцөл байдалд шал өөр болсон. Хадгалалт хамгаалалтын наад захын шаардлагыг хангахгүй, хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн зарж байна. Архи тамхины хууль зөрчдөг, хавь ойрын орчноо бохирдуулдаг гээд олон нийтийн эрх ашгийг хөндсөн таагүй байдлууд их гарч ирсэн. Тиймээс үүнийг хамгийн түрүүнд цэгцлэх зайлшгүй шаардлага байсан.

Дараа нь орц, гарц чөлөөлөх, явган хүний зам талбайг гаргах гээд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийн хангах ажлуудыг эхлүүллээ. Цаашлаад “Хашаа” арга хэмжээг хэрэгжүүлэхээр эхний алхмуудыг хийж эхлээд байна. Улаанбаатарт энд тэндгүй баахан хашаа л байна. Ойр орчныхоо харагдах, үзэгдэх орчны хязгаарладаг. Зам талбайг хаадаг. Өнгө үзэмжгүй хашаануудад стандарт тогтоож өгье гэж байгаа юм.

Хэн нэгэн хүн өөрийн газраа, байшингаа тойруулаад ямар ч хамаагүй хашаа хатгачихдаг болсон. Явган хүний зам гаргаад хашааг нь, эсвэл өргөтгөлийг буулгаад зам талбай гаргаад ирэхэд тэр хавь нь сайхан цэлийгээд ирдэг шүү дээ. Тиймээс энэ олон замбараагүй хашаануудыг нэг стандарттай болгоод, хашааныхаа журмыг газар эзэмших эрхийн гэрээтэй уялдуулаад эхэлбэл энэ ажил хэрэгжих боломж байна. Нийтийн эзэмшлийн зам талбайг ч чөлөөлчихнө.

Ер нь бол сургууль, цэцэрлэг, Элчин сайдын яамдууд ч гэдэг юм уу тусгай хэрэгцээт газрууд л хашаатай байг гэж харж байна. Бас энэ олон замбараагүй гараашнуудыг цэгцлэх ажлыг хийхээр төлөвлөөд эхний шатны судалгааны ажлууд хийж байна. Өнгө үзэмжгүй, замбараагүй олон гараашуудыг цэгцэлнэ. Судлаад үзэхээр есөн давхар байранд 20 ширхэг машин орох л гарааш байдаг. Тэр гараашнуудын 50-60 хувийг машин тавих бус агуулахыг зориулалтаар ашиглаж байна. Ингэхдээ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулаад тухайн гараашууд байгаа газарт авто зам явах бол зам явуулах, зарим газарт нь тохижилт хийх, боломжтой хэсгүүдэд давхар зогсоол байгуулах гэх мэтээр эмх цэгцтэй болгоно.

Бусад улс орнуудад блок хоорондын өтгөрүүлэлт өндөр байж замын түгжрэл хүртэл саармагждаг. Гэтэл манайд төв замууд л ачаалал ихтэй, түгжрээд байдаг болохоос хороолол доторх замуудад дүүрэн гарааш, хашаа хатгаснаас болоод нэвтрэх боломжгүй байдаг. Тиймээс эдгээрийг цэгцэлж байж, наад захын түгжрэлүүд буурах учиртай.

Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах үүднээс нийслэлийн харьяат иргэдийг орон нутагт өмчилж авахыг санал болгож, судалгааг авч эхлээд байна. Өнөөдөр Улаанбаатар шинээр олгох газрын нөөц байхгүй болсон. Тиймээс нийслэлийн харьяа иргэд орон нутагт 3,500-5,000 мкв хүртэлх газрыг өмчлөх эрхтэй байдаг.

ulaanbaatar.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 3 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 5 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 6 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 8 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 12 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 13 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 15 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 38 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 46 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 47 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 50 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 52 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 57 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 2 цаг 58 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 0 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 4 цаг 59 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 0 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 0 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 3 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top