x

Д.Жаргалсайхан: Үнийг зохицуулна гэдэг тэвэрч болохгүй модыг тэврэх гэж оролдохтой адил боломжгүй зүйл

- Шатахууны үнэ өссөнийг иргэд эсэргүүцэж, жагсаж байна. Яг энэ үнийн өсөлтийг та эдийн засагч хүний хувьд тайлбарлаач. Иргэдийн хэлээд байгаа шиг шууд зохицуулах боломж байна уу?  

- Угаасаа зохицуулж болохгүй зүйлийг популист улстөрчид зохицуулахыг оролдсон. Ер нь бол төрд мөнгө байхгүй. Төрд зөвхөн ард иргэдийн мөнгө л бий. Тэгэхээр машин унадаггүй бүх иргэдийн мөнгөөр машин унадаг хүмүүст хямд бензин өгч эхэлсэн. Машинтай хүмүүс хямд бензин авна, зөрүүг нь нөгөө хүмүүсээс авч өгсөн байхгүй юу. Энэ нь өөрөө тэвэрч болохгүй том модыг тэврэх гэж оролдсонтой адилхан болчихоод байгаа юм. 2012 оноос хойш яг ийм үйлдлийг хийх гэж оролдсон. Махны нөөц бүрдүүлнэ, гурилын үйлдвэр барина гэх зэрэг янз бүрийн үг, үсгийн дор Засгийн газар, Монголбанк хоёр нийлээд 5.4 их наяд төгрөг гаргасан. Үүнээс барилга, ипотек хоёрыг эс тооцвол 1.2 их наяд төгрөгийг бүх төрлийн үнийг барихад зарцуулсан. Үүн дотроо 226 тэрбум төгрөгийг 0.9 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудаар дамжуулаад, нөгөөдүүл нь 3-4 хувийн хүүтэйгээр цааш нь нефть импортлогч 14 компанид өгсөн. Үр дүнд нь үнэ дахиад л өссөн. Тэгэхээр барьж болохгүй юмыг барихын төлөө нийтийн мөнгийг зарцуулахгүй байх нь хамаагүй үр дүнтэй байна. 

- 226 тэрбум төгрөг гэдгийг тодруулъя. Хэдий хэр хугацаанд зарцуулсан мөнгийг та хэлж байна вэ? 

- 2012-2015 оны хооронд зарцуулсан мөнгө. Энэ нь хямд зээл авсан компаниудад л ашигтай байсан. Яаж хэрэглэснийг нь мэдэхгүй. Банк бус санхүүгийн байгууллагатай ч байсан юм билүү. Эсвэл банкууд дээрээ хүүг нь өсгөсөн ч юм билүү, мэдэхгүй. Ер нь төр засаг иймэрхүү зүйл хийх тусам банкны хүүг өсгөөд байгааг сүүлийн үеийн үйл явдал баталж байгаа. 

- Үнэ тогтворжуулах хөтөлбөр, тэр дундаа шатахууны үнийг тогтвортой байлгах гэж оролдох нь таны бодлоор буруу юм байна, ямар ч үр дүнгүй гэсэн үг үү?  

- Энэ түр зуурын үр дүн л өгч, хүмүүст зах зээлийн талаар буруу мэдээлэл өгдөг. Иргэдийн хувьд төр засаг ингээд л хянаад явчих юм байна гэж ойлгодог. Гэтэл тийм боломж байхгүй шүү дээ. 

- Гэтэл зарим талаар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зөвхөн шатахуун, бензиний үнэ дээр үргэлжлүүлэх хэрэгтэй гэж яриад байгаа шүү дээ. Эдийн засаг сайжирч, гадаад зах зээлд үнэ буурч эхэлтэл ийм хөтөлбөр байх хэрэггүй гэж үү?  

- Хэрэггүйгээс гадна хортой байна гэж үзэж байна. Энэ зах зээлийн хүлээлтийг өөр болгож байна. Нефть импортлогч компаниудыг улстөрчидтэй лобби хийхэд л хэрэг болж байна. Үндсэндээ лобби хийсэн, лоббинд орсон хоёр хүнд л ашигтай байхгүй юу. Бидэнд ямар ч ашиггүй. Хэрэглэгч аливаа юмыг бодитой үнээр нь л худалдаж авч байж, тэр чинь зах зээл болно. Ер нь бол Монгол Улс зах зээлийн эдийн засаг руу шилжиж байгаа гэдгийг мартсан хүмүүс бол манай улстөрчид болчихоод байна. 

- Гэхдээ зарим микроавтобус багахан газарт 1,000 төгрөгөөр яваад эхэллээ.  Иргэдэд хэцүү байна шүү дээ, одоо тэгээд яах юм бэ? 

- 1,000 төгрөг удаан авахгүй. Яагаад гэвэл яваандаа олон хүн тэр микроавтобусанд суухаа болино. Тэгээд үнээ буулгахаас өөр сонголтгүй болно. Бензиний үнийг өсгөөд байгаа шатахуун түгээх станцуудыг ч бас тэр чигт нь орхичих. Тэртээ тэргүй хэт өндөр үнэ тогтоогоод эхлэхээр нийт борлуулалт нь буурна. Борлуулалт буурахаар эргээд үнээ бууруулахаас өөр сонголтгүй болно. Энэ бол зах зээлийн хууль юм. Үнийг чөлөөтэй тавьж өг. Тэрэнд тохируулж хэрэглэгч өөрийнхөө хэрэгцээг хангана. Нийтийн тээврийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Заавал мөнгө өгөх гээд байгаа юм бол тэр мөнгийг нийтийн тээвэртээ өгчихвөл харин нүдээ олсон хэрэг болно. Нэг их том машинд нэг хүн суучихаад нэг цаг яваад байх шаардлага юу байна аа. Бүгдээрээ нийлээд, нийтийн тээврээ сайжруулаад, нийтийн тээврээрээ явъя л даа. Тэгээд гол гудамжууддаа автомашины зогсоол гэх зэргийг сайжруулаад, хотын төв рүү орохоор тодорхой төлбөр төлдөг байя. Дэлхийн бүх оронд ийм л байдаг шүү дээ. Юм үнэнээрээ л байх ёстой. Энэ нь явж явж иргэдэд хамгийн ашигтай байх юм. Тэр микроавтобус удахгүй үнээ буулгана. 

- Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: МҮОНТ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 0 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 2 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 3 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 5 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 9 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 11 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 12 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 35 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 43 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 44 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 47 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 49 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 55 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 2 цаг 56 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 2 цаг 58 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 4 цаг 56 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 4 цаг 57 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 4 цаг 58 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 0 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top