x

Жүжигчин Р.Анхнямын “ханш” 50 сая төгрөг

Монгол киноны сайхан бүсгүйчүүдийн нэг, СТА, жүжигчин Р.Анхнямын кинонд дүр бүтээх ердийн ханш 40-50 сая төгрөг гэнэ. Энэ тухай жүжигчин маань NTV телевизийн “Бизнесийн өрөг” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ам алдав. Жүжигчин Р.Анхням уг нэвтрүүлэгт “Хүлэгү пикчерс” компанийн захирал Н.Отгонбат, “Тэнгис” кино театрын маркетингийн албаны дарга Д.Цэлмэг нартай хамт оролцож, Монголын киночид дэлхийн киноны зах зээлд гарах боломжийн талаар ярилцсан юм. Жүжигчин бүсгүйн сэтгүүлчийн асуултад өгсөн хариултыг товчлон хүргэж байна.

-Монголын эмэгтэй жүжигчдээс олон улсын кинонд тоглосон анхдагч нь та. Олон улсын хэдэн кинонд тоглосон бэ? Анхны кино...

-Арав орчим кинонд тоглосон байх. Анх Монголд зураг авсан Чингис хааны тухай “Салхины хаан” гэж Италийн кинонд Ц.Төмөрхуяг ахтай хамт тоглосон. Дараа нь жүжигчин Н.Оргилтой хамт “Чингис хаан” кинонд тоглосон. Тэгээд л ер нь тоглож болох юм байна гэдэг итгэл төрсөн дөө. Итгэл бий болно гэдэг бол маш их зүйл.

-Итгэл бий болсон нь их олон зүйлд таныг хөтөлсөн байх. Дараагийн кино нь?

-2008 онд Өвөр Монголд хийсэн “Гаадаа мээрэн” кинонд тоглосон маань сургамжтай гэхээсээ илүү өрөвдөлтэй түүх л дээ. “Та Бээжинд ирээд пробонд орж чадах уу? Зардлаа өөрөө даагаад нисээд ирвэл таны мөнгийг ирсэн хойно чинь өгье” гэхээр нь юу ч бодолгүй “Чадна аа” гээл тийзээ бичүүлээд онгоцонд суучихсан. Бээжинд буухад миний халаасанд нэг ч юань байгаагүй. Гэтэл цаад тал маань мөнгийг тань буцахад нь өгнө гэсэн. Би санаа зовоод “урьдчилж авья” гэж хэлж чадаагүй. Бээжинд тав хоноход буудлын өрөөнд тавьсан усаа уучихаад л ажлаа хийж байсан. Азтай нь би шалгаруулалтдаа шууд тэнцсэн. Дээр нь тэнд байх хугацаандаа “Гаадаа мээрэн”-гээс түрүүлж хийх өөр бас нэг киноны гэрээ байгуулаад 30-аад сая  төгрөгийн гэрээ хийчсэн хүн нэг ч төгрөг үрэлгүй гэртээ ирсэн. Тийм гэрээ хийсэндээ баярлаад өлсөх барих ч юу ч биш байсан биз. Их ч хичээсэн. Тийм учраас би үүнийг зүгээр нэг “аз” гэж боддоггүй.

-Жүжигчин хүн амжилтанд хүрэхэд авьяас чадвараас гадна өөр олон зүйл нөлөөлдөг байх. Жишээ нь таны хичээл зүтгэл ч юм уу?

-Тийм гэж болно. Яагаад гэвэл жүжигчний ажил чинь “Би тийм сургууль төгссөн, ийм дипломтой” гэж хэлээд үнэлэгдэг ажил биш байхгүй юу. Бүх зүйлийг биерээ, үйлдлээрээ үзүүлж байж үнэмшүүлдэг.

-Танай үеийнхнээс их цөөхөн жүжигчин гарсан. Миний мэдэхийн Өөдөө, Ундрал байна. Яагаад тэр вэ?

-Жүжигчний мэргэжлээр амьдрахад хэцүү үе байсан учраас тэр байх. Хичнээн хөдөлмөрлөлөө ч гэсэн гарах үр дүн нь бас тодорхой биш. Би харин тухайн үед их зоримог зоримог шийдвэрүүд гаргаж байсан юм байна лээ, одоо эргээд харахад. “Стриптиз блюз” жүжигт анх тоглосон. “Би жүжигчин юм чинь хувцсаа тайлаад бүжиглэж чадна аа” гээл тоглосон. Их ч хэл аманд өртсөн. Гэхдээ муу юмны сайн тал гэж байдаг юм шиг. “Тэр тэгсэн” гээд муу хэлэхээр “аль, аль” гэсээр байгаад хүмүүсийн анхааралд өртчихсөн. Тэрнийхээ үр дүнд үлдэж хоцорч чадсан ч байж магадгүй. Би сургулиа төгсөөд ээжтэйгээ амьдардаг байсан. Ээж бид хоёр байраа алдаад, өвөөгийнд очоод л, амьдрал хүнд байсан. Тэр үед ээжээсээ “Би тэгмээр байна, ингэмээр байна” гэж элдэв зүйл шаардах эрхгүй гэж би боддог байсан. Ер нь л оюутан байхдаа ч гэсэн аль болох ажил хийчих юмсан, ээждээ тус нэмэр болохсон л гэж боддог байсан. Тэгээд сургуулиа төгсөөд “Хошин урлагийн театр”-т нэг хэсэг жүжигчин хийсэн. Хувийн бизнес хүртэл хийж үзсэн. Бээжин ороод үүрийн гурван цагт зах орж бараа дараад, наашаа ачуулаад энд авчраад зарна гэдэг чинь бизнес мөн биз дээ. (Инээв)

-Тэгэлгүй яахав. Хэр удаан хийсэн бэ?

-Жил орчим хийсээн. Гэхдээ тэр ажил надад аз жаргалтай байгаагүй. Хоёрдугаарт миний хийж чадах ажил ч бас биш байсан л даа. Манай улсад чинь ганцхан театр байдаг, тэнд нь хичнээн хүн ажиллах билээ. Хоёрдугаарт цалин мөнгө нь ч муу байсан. Тухайн үедээ нэг, хоёр кинонд тоглочихсон байсан болохоор кинондоо илүү хайртай байсан юм шиг байна лээ.

-Таныг “Чонон сүлд” кинонд зуучилсан менежер байсан уу?

-Надад ямар ч менежер байгаагүй, би өөрөө очиж найруулагчтайгаа, продюссертайгаа уулзсан. “Чиний ард ямар нэг эженси байгаа юу? Би тэр хүмүүстэй гэрээ хийх ёстой юу?” гэж надаас асуусан. Жүжигчин хүн гаднын кинонд тоглохын тулд ардаа заавал агенттай байх ёстой юм. Өөрөө явж очоод “Би тийм хөлс авна, авахгүй” гээд улалзаад суух чинь аягүй утгагүй. Хоёрдугаарт жүжигчнийхээ үнэлэмжийг аймаар унагадаг байхгүй юу. Одоо бол манай нөхөр миний менежерийн ажлыг хийж байгаа л даа. Хятадад намайг төлөөлсөн хүн бий. Аль болгон өөрөө өөрийнхөө төлөө явах вэ, тийм ээ. Гадаадын жүжигчид бүгд өөр өөрсдийн агенттай. “My boss …” гээл заавал нэг эрэгтэй, эмэгтэй хүн дагуулчихсан явдаг. Тэр нь жүжигчний хөлсөөс аваад байрлах буудал, оролцох нэвтрүүлэг, ярилцлага гээд бүх зүйлийг зохицуулдаг. Жүжигчин хүн олон улсын зах зээл дээр гарья гэвэл заавал өөрийн гэсэн агенттай байх ёстой.

-Та Хятадын зах зээл дээр амжилттай гарсан. Холивудад гарья гэж боддог уу?

-Хятадын зах зээл чинь өөрөө том шүү дээ. Холивуд ч гэсэн Хятадын зах зээл дээр гарахыг хүсдэг. Тиймээс Хятадын зах зээлээр дамжуулаад Холливудад хүрч болно. Эсвэл жүжигчдийн кэстинг, сайн продюссераар дамжуулаад гарч болно. Сая би Хятадад болсон кино наадамд оролцоод ирсэн. Бүгд л “Яаж Хятадын зах зээл дээр гарах вэ?” гэдэг боломжийг хайсан хүмүүс байна.

-“Чонон сүлд” бол таны жүжигчний үлэмжийг хамгийн их өсгөсөн кино гэж би ойлгосон. Энэ үнэлэмжийг хадгалахад хэцүү юу?

-Арай гэж зүтгэж хүрсэн амжилт, үнэлэмжийг нэг түвшинд барина гэдэг хамгийн хэцүү. Дандаа сайн юм хийнэ гэж байхгүй шүү дээ. Нэг л муу бүтээл хийхэд нөгөө үнэлэмж чинь “Май чи” гээл шалан дээр унадаг байхгүй юу. Тиймээс би хичнээн сайн хөлс төллөө ч зохиол нь муу байвал, эсвэл мөнгө нь бага байвал тоглохгүй. Надад мөнгө хэрэгтэй байх үед ч би тоглож байгаагүй. Манайхан болохоор “Ийм жижигхэн зах зээлд бага үнээр босч байгаа кинонд тийм өндөр үнэ хэлж яах юм бэ” гэдэг. Яагаад би 40-50 сая төгрөг гэдэг ханш тогтоочихоод тэрнээс унахгүй гээд үхэх гээд зүтгээд байгаа юм бэ. Яагаад гэвэл бидний араас СУИС төгсөөд маш олон залуу жүжигчид гарч ирж байна. Энэ хүмүүс юуны төлөө хөдөлмөрлөж, мэргэших вэ? Мэдээж сайн цалингийн төлөө шүү дээ. “Надад мөнгө хэрэггүй ээ. Олондоо танигдах нь чухал” гэдэг худлаа шүү. Өмсөх хувцасгүй, унах машингүй, гэртээ хариад хөргөгч нь хоосон байх юм бол олондоо танигдаад яахын. Харин ч бүр танигдахгүй байсан нь дээр биз дээ.

-Таны хамгийн өндөр хөлс авсан кино “Чонон сүлд” үү?

-Тийм байж магадгүй.

-Дахиж тийм санал хүлээж авсан уу?

-Тэрнээс өндөр санал ч авч байгаа.

-“Чонон сүлд” кино танд маш их нэр хүнд авчирсан. Харин тэнд хүрэхийн тулд хэр их бэрхшээл туулж, хэр их “шүүслүүлсэн” бэ?

-Нэг бэлтрэг тэврээд л яваад байдаг даа. Тэр хэсгийн зургийг авах гэж маш их юм болсон. “Эмэгтэй хүн игэдэггүй гэнээ. Манай Г.Аким гуай чонын тухай маш их зүйл мэддэг. Та ч гэсэн тэр хүнтэй уулзаж байсан биз дээ. Тэр хүн тэгж болохгүй гэж байна?” гэх мэтээр жижиг сажиг юм яриад л яваад байсан. Тэр хэсэг надад их эмзэг байсан. Жүжигчин хүн тоглох гэж байгаа зүйлээ бодож олж чадахгүй байна гэдэг хамгийн хэцүү. Яг л тэр хүний мэдэрснийг мэдэрч, харцаар нь харж байж тоглох ёстой байхгүй юу. Тэгж байж Анхням гэдэг жүжигчин биш, Цэцэг, эсвэл Маргад гэдэг хүнийг хүмүүст үзүүлнэ. Зарим хүмүүс жүжигчний мэргэжлийг их хялбархан юм шиг, гоё л байвал болчихдог юм шиг санадаг. Амархан биш шүү дээ.

-Гэхдээ жүжигчин хүнд гоо сайхан хэрэгтэй гэдгийг та хүлээн зөвшөөрнө биз дээ?

-Хэрэггүй гэж хэлж чадахгүй ээ.

-Таны тоглосон дүрүүдийн ихэнх нь сайхан эмэгтэйн дүр байдаг шүү дээ?

-Сайхан биш, ухаалаг эмэгтэй гэж би нэрлээд байгаа.(инээв)

-Ухаалаг эмэгтэйн дүр бүтээх амархан уу?

-Ухаалаг эмэгтэйгээс айдаг болоод байгаа шүү. Нэг л хоорондоо адилхан болчих гээд. Яг үнэндээ ухаантай хүнд чинь тоглох юм олддоггүй байхгүй юу. Нэг л тийм ухаантай...

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • normal (64.119.21.223)
    Neg tiim heterhii gemeer normal turhtei
    2018 оны 06 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 34 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 36 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 37 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 39 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 43 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 45 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 46 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 9 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 17 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 18 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 21 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 23 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 29 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 30 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 32 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 19 цаг 30 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 19 цаг 31 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 19 цаг 32 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 19 цаг 34 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top