x

Х.Тэмүүжин: Зээл авсан гишүүдэд хуулийн хариуцлага тооцуулах нь урт бөгөөд хүнд зам

УИХ-ын гишүүн  асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Үйлдвэрлэгчдэд олдохгүй байгаа зээлийг өндөр албан тушаалтнууд авсан нь гэмт хэрэг мөн үү?

-Энэ маргаан зөвхөн өнөөдөр бий болсон зүйл биш. 2011-2012 оны үед ЖДҮДСантай холбоотой санал, гомдол явж байсныг санаж байна. Тэр үед ЖДҮ-ийн зээл банкаар дамждаг байсан. Иргэдийн зүгээс “Бид барьцаа хөрөнгө муутай. Гэтэл банк өндөр шалгуур тавиад өөрсдийнхөө найдвартай, уламжлалт харилцагч буюу том компаниудад өгөөд байна” гэдэг гомдол гарч байсан. Мөн тэр үед эрүүгийн хуулийг шинэчлэх явцад уламжлалт албан тушаалын гэмт хэргийг өргөтгөж авлигын гэмт хэргийг иж бүрэн хуульчлах талаар яригдаж байсан. Одоо үйлчилж байгаа 22.1-д заасан албан тушаалтан албаны бүрэн эрхээ урвуулан ашиглах гэх гэмт хэрэг хангалтгүй байгаа тухай. Энэ зүйлд байгаа манай уламжлалт албан тушаалын гэмт хэрэг нь албан тушаалтан өөрт байгаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглахтай холбоотой заалт.

Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын авлигын эсрэг концвенц бий. Энэ конвенцид тухайн албан тушаалтан өөрийн албаны эрх мэдлийг урвуулан ашиглахаас гадна өөрийн албан тушаалын нөлөөг ашиглаж өрөөл бусдын албаны эрх мэдлийг урвуулан ашиглах гэдэг ойлголт байдаг. Өөрт нь зээл олгох эрх мэдэл байхгүй ч зээл олгох эрх мэдэл бүхий албан тушаалтанд нөлөөлөх, албан тушаалын нөлөөгөө ашиглах замаар өөртөө болон бусдад давуу байдал олж авах, энэ нь нөгөө талдаа өөр бусад иргэн, аж ахуйн нэгжид хохирол учруулах үзэгдэл авлига, ашиг сонирхлын үзэгдэлд түгээмэл байдаг. Тийм учраас 2012-2013 оны үед “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар авлигын энэ үзэгдэлд хяналт тавьж, хариуцлага тооцож чадахгүй нээ” гэх зүйл яригдаад 2015 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа 22.2 гэдэг зүйл дээр “Албаны эрх, нөлөөгөө урвуулан ашиглах” гэх гэмт хэрэг нэмж бичсэн юм.

Харамсалтай нь 2017 онд УИХ-д хэт олонхи болсон МАН Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа 22.2 дахь заалтыг үгүй хийсэн. Одоо 22.1 гэдэг заалтаар албан үүргээ хариуцаж байсан гэдэг үндэслэлээр сайдад нь эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй. Түүний дор байгаа ЖДҮДС-ийн албан тушаалтнуудад албаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд хариуцлага хүлээлгэх байх. Харин зээл авсан УИХ-ын гишүүд дээр одоо хүчин төгөлдөр Эрүүгийн хуулийн зүйл заалтаар хариуцлага ярих боломж хязгаарлагдмал байх болов уу. Таван жилийн өмнө ийм маргаан үүсч байсан учраас олон улсын конвенциор хүлээсэн үүргийнхээ дагуу Эрүүгийн хуульд оруулж ирсэн 22.2 дахь заалтыг энэ УИХ алга болгочихсон. Явсан замаараа ахин дахин л явж байна даа.

-УИХ-ын гишүүдэд тэрбум тэрбумаар нь зээл өгсөн энэ явдлыг та ямар учир шалтгаантай гэж бодож байна?

-Зарим нэг нь бол сэтгэл хөөрөл, савсага байдлаар учир шалтгаанаа олохгүй дунд нь хөөрч яваад зээл авсан байх. Зарим нь бол ул сууртайгаар, ухаалгаар бодож төлөвлөж байж хийсэн юм шиг үйлдлүүд харагдаж байгаа. Эрүүгийн хуулиа өөрчилж байгаад, банк өгдөгийг болиулж байгаад авсаныг бодоход.

-Сонирхлын зөрчлийн тухай хуулиар энэ асуудлыг шийдэж болохгүй юу?

-Тэр хуулиар тодорхой хэмжээнд хариуцлагын тухай ярьж болно. Гэхдээ сонирхлын зөрчлийг зохицуулдаг хууль урьдчилан сэргийлэх зорилготой хууль болохоос гэмт хэргийг зохицуулдаг хууль биш. Гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг Монгол Улсад зөвхөн Эрүүгийн хуулиар зохицуулдаг. Гэтэл энэ үйлдэл зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй болчихоод байх шиг. Харамсалтай нь сонирхлын зөрчлийн асуудал нь ёс зүйн алдаа, ёс зүйн зөрчил гэх хэмжээний хариуцлагын тухай ярьж болно. Миний харж байгаагаар гүнзгий хардах хоёр үндэслэл байна. Нэгдүгээрт гишүүдэд олгогдсон мөнгө нэгэн жигд хэмжээний 950 сая буюу нэг тэрбум төгрөгт эргэлдэж байна. Мэдээлэл нь тодорхой болоод ил гарсан гишүүдийн хувьд зээлийн хэмжээ нэг ижил байгаа нь нэг үйл явцын оролцогч юм биш биз гэсэн хардалтыг төрүүлж байна. Өөрөөр хэлбэл энэ нь өөрөө өмнөх Засгийн газрыг огцруулах, одоогийн Засгийн газрыг хамгаалахын тулд УИХ-ын гишүүдийн кнопыг худалдаж авсан Засгийн газрын авлига байж магадгүй гэж хардах үндэслэл болж байна. Хоёр дахь нь 65 суудал авсан МАН-ын УИХ дараагийнхаа сонгуульд бэлтгэх, өмнөх сонгуулиар гарсан зардлаа гишүүддээ буцааж төлөхөд зориулсан улс төрийн авлигын схем нь ЖДҮДС болон бусад сангууд болсон юм биш үү гэсэн хардлага байна. Сая УИХ-аар баталсан төсвийн хуулийг хэлэлцэх явцад ч гэсэн эдийн засагчид “Энэ төсөв улс орны эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх гэхээсээ илүү 76 тойрогт УИХ-ын гишүүдийн нэр хүндийг өсгөх, сонгуулийн ажлыг нь санхүүжүүлэх төсөв боллоо” гэж ярвсан.

Саяны хоёр хардалтыг аваад үзэхэд энэ бол яах аргагүй сонирхлын маш том зөрчил. ЖДҮДС гэдэг чинь 5-10, сайндаа л 50 ажлын байр бий болгоод, өөрсдөө амьжиргаагаа авч явах гэж яваа тэр хүмүүсийг эдийн засгийн хувьд дэмжих бодлого. Гэтэл улс төрийн эрх мэдэлтэй, бараг олигархи гэж хэлж болохоор хүмүүс өөрсдийн хөрөнгийн эх үүсвэр болгочихлоо шүү дээ. Энэ бол нийтийн ашиг сонирхол, хувийн ашиг сонирхол хоёр зөрчигдөж байгаа тодоос тод үйлдэл мөн. Сонирхлын зөрчлийн хуульд ч, УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэмд ч энэ зүйлийг хориглосон зүйл заалт цагаан дээр хараар тод бичигдсэн байгаа. Гэмт хэрэгтэн болгоод, ял өгөөд явуулдаггүй юм гэхэд ядаж энэ улстөрчид улс төрийн тавцан дээр байх уу, сайдууд албан тушаалтайгаа үлдэх үү, УИХ-ын гишүүн гишүүнээрээ ажиллах уу гэдгийг энэ хууль, дүрмээр нь ярьж болно. Энэ нь ганц намд хамаарахгүй, нам харгалзахгүйгээр цөөнгүй хүн холбогдох юм шиг байна. Тэгэхээр авлига суурьтай энэ төрийг өөрийг нь цэгцлэхийн тулд намчирхалгүй, зарчимаа бариад, хариуцлага нэхээд, урагшаа алхахгүй бол болохгүй нь дээ.

-Үйлдвэрлэгчид нэгдээд тэмцэнэ гэсэн. Засгийн газар УИХ-д шаардлага хүргүүлж эхэлсэн. Энэ хүмүүс ямар процедураар, ямар хуулийг үндэс болгож явах вэ? Нэг хоёр удаа хэвлэлийн хурал хийж сэвээд мартагдчих вий гэсэн болгоомжлол бас байна?

-Гурван зам харагдаж байна. Нэгдүгээрт мэдээж хуулийн байгууллагад хандах ёстой. Нэгд сонирхлын зөрчил, хоёрт албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой учраас АТГ, прокурор, шүүх гэдэг замаар явж болно. Гэхдээ энэ бол удна. Хэн нэгнийг хэрэгтэн болгохын тулд хурдан шуурхай шийдэх гээд хүн хэлмэгдүүлж болохгүй учраас бүх зүйлийг хуулийн нарийн дэс дарааллын дагуу шийдэх хэрэгтэй болно. Магадгүй хоёр жилийн хүнд процесс болж хувирах байх. Энэ бол хүнд бөгөөд урт зам. Хоёр дахь зам нь улс төрийн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, мэдээллийг ил тод болгох, аль нь үнэн аль нь худал вэ гэдгийг гаргаж ирэхийн тулд УИХ-ын нэг том зэвсэг бий. Энэ бол Өргөдлийн байнгын хороо. ЖДҮДС-гаас зээл авч чадахгүй байгаа иргэд уг санд өгч байсан хүсэлтүүдээ бариад “Бид ийм хүсэлт өгөхөд ийм хариу ирдэг байсан” гээд Өргөдлийн байнгын хороонд өргөдлөө гаргах ёстой. Санхүүжилт байхгүй ч гэдэг юмуу ямар нэг аргаар л татгалздаг байсан байгаа шүү дээ. Өргөдлийн байнгын хороо УИХ-ын нэрийн өмнөөс Засгийн газрыг дуудаад “Энэ сангуудынхаа мэдээллийг аваад ир. Энэ сангуудаас чинь хэн хэн мөнгө авсан бэ, яагаад хэрэгцээтэй газраа очддоггүй байсан бэ. Ингэж бодлогын завхрал гарахад ямар албан тушаалтан нөлөөлсөн, хариуцсан албан тушаалтан нь хэн бэ” гээд гэрчийг нь оролцуулаад, албан тушаалтнуудыг нь дуудаад нээлттэй сонсгол хийх ёстой. Тэгвэл иргэд аль нь үнэн, аль нь худал вэ гэдгийг мэднэ. Сүүлдээ үүнийг чинь замхруулж байгаа юм шиг зэрэгцүүлээд сенсаац дэгдээгээд эхэллээ шүү дээ. Тэгэхээр албан тушаалтнуудынх нь амнаас, хохирсон иргэдийнх нь амнаас, баримттай нотолгоотойгоор УИХ дээр, байнгын хороон дээр нээлттэй сонсгол хийж, мэдээлэл авах ёстой. Үүндээ үндэслээд Ёс зүйн дэд хороогоо хуралдуулаад УИХ-ын гишүүний ёс зүй зөрчсөн үйлдлүүдийг нь үнэлээд хариуцлага тооцчихвол парламентын ардчилал асуудлаа ил байлгадаг, хариуцлагаа тооцож чаддаг гэх итгэлийг олон түмэнд өгөх юм даа. Энэ бол хоёр дахь зам.

Гурав дахь нь У.Хүрэлсүхийн хэлсэн “Хариуцлагын сэлмээ гаргаад төрийн болон нийтийн хөрөнгө рүү хуруу дүрсэн хүн болгонд хариуцлага тооцно. Миний амь нас юу ч биш” гэдэг үг бий. Энэ үнэн юм бол одоо Ерөнхий сайд ил тодоор, нээлттэйгээр асуудалд оролцсон сайд, УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох зангарагтай байх ёстой. Энэ бол одоо У.Хүрэлсүхийн үг биш, Ерөнхий сайдын үг биш, эрх барьж буй МАН-ын даргын үг байхгүй юу. Тиймээс хариуцлагатай улс төрийг эхлүүлье гэж бодож байгаа л бол үүнийг хийх эр зоригтой л байх ёстой. Ийм гурван зам байна.

-Ярилцсанд баярлалаа-

NTV телевиз

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (103.26.194.204)
    ХАР ТАМХИЧИН НУУДГАЙТАЙ, ХОРЧИН ОВОГТОЙ Ц.ЭЛБЭГИЙН БӨГС ДОЛООГЧ... УИХ-ЫН ГИШҮҮДИЙН МӨНГӨ ХҮҮЛЭГЧДИЙН ӨМГӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАЖ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА...ккк
    2018 оны 11 сарын 10 | Хариулах
  • Н.Даваадорж (64.119.17.237)
    ЖДҮ- зээлыг гишүүд өөрсдөө тэрбумаар авчидгыг та юу гэж бодож бна энд л бухимдаад бн даа эрхмээ
    2018 оны 11 сарын 09 | Хариулах
  • Irgen (202.9.42.36)
    Ene teneg yamar nuureeree garch irdeg bnaa. Shuukheer togloj ulsiin ikh khemjeenii mungiig urgui zardal bolgochikhiod. Odoo shuukh ni butsaad bairandaa orj bn sh de
    2018 оны 11 сарын 09 | Хариулах
  • Davaa (66.181.186.115)
    UIH iin gishuud arai dendej baina ard rumen durguitseh ni zuvsh dee jiriin urged bol shorond UIH iinhan jol tanhimdaa uldej baina ene 2 iin hoorond IH zuruu baigaa bizdee ogtsoroh heregtei uursduu uhamsarlah estoi
    2018 оны 11 сарын 09 | Хариулах
  • zochin (66.181.182.80)
    Khuuli l bol khuuli bh yostoi. Irgen burt tegsh uilchil. Horidog bol khori. uichlal guigaad munguu tuluud dahiad songogdono ch gej baih shig. Yun ulbun yum be
    2018 оны 11 сарын 09 | Хариулах
  • Danaa (64.119.25.162)
    Temujin omgoologchiin tuhai huulgui baih eh uusveriig tavisan. Bas huulchiin erh zuin baidliin nert hunii erhiig zorchson huuliig hiisen hun de
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • Хм (66.181.189.18)
    Дорлигжав та 2н хийсэн Эрүүгийн хуулийг л шүүмжлээд байхад ойлгоочээ. Eрөнхий прокурор ч хэллээ эрүүгийн бодлого байхгүй болсон гэ
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • оюун (202.9.42.63)
    Тэмүүжин гуай ѳѳрѳѳ яаагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм эмнэлгийн асар үнэтэй тоног тѳхѳѳрѳмжийг ,барилгыг нь эвдэлж хэмхэлчээд ард түмнээ улс орноо хохироочоод юу ч болоогүй юм шиг эх орончийн дүр үзүүлж яарихаа боль
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Адар (183.177.100.4)
    Х.Тэмүүжин гуай хариуцлагатай хүн хариуцлагын тухай ярьж, хардах эрх эдэлмээр банйа даа. Та өмнөх парлиамент, Засгийн газарт байхдаа юуг яалаа? Та мартсан бол бид сануулах эрхтэй. Тийм үү?
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Яргачин (59.153.112.93)
    Америк кино хэт их үзэж амьдралаас тасарсан яргачин олон юм бүү хуцмой
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • УИХ ийг нээлттэй хуралдууляа (202.179.27.205)
    Элэнцэгнийх нь хүнд байдгын нээлттэй шууд хэлцүүлэг хийгээл нам ш дэ пакууда
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Ъ (64.119.19.92)
    АТГ-аргалаад л өнгөрөөнө.
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.189.87)
    Хаянхярваа чинь энүүнд өгөөрэй тэрийг болвол дэмжээрэй гэж хэлдэг гээд хэвлэлийн хурал хийгээд байсан биздээ. Хаянхярваа тэгвэл гэмт хэрэгтэн юм байна.
    2018 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.106.140)
    БНСУ ын ерөнхийлөгч бүсгүйд яг ийм хэргээр 24 жилийн хорих ял оноосон. Одоо манай АТГ яахыг харнаа.
    2018 оны 11 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий сайдын гэр бүлийг үл тэвчих шалтгаан болов 7 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 33000 иргэн гарын үсгээ зураад байна 3 цаг 16 мин ОУВС Пакистанд тусламж үзүүлснийг Энэтхэг эсэргүүцэж байна 3 цаг 24 мин Путин Истанбул дахь энхийн хэлэлцээнд оролцохгүй 3 цаг 26 мин Онцгой алба хаагчдын 15 хос нийслэлийн хуримын ордонд гэр бүлээ батлууллаа 3 цаг 30 мин Өнөөдөр болох үйл явдлуудыг танилцуулж байна 3 цаг 31 мин Тавдугаар сарын 15-16-нд Хангай болон төвийн нутгаар нойтон цас, шуургатай байхыг анхааруулж байна 3 цаг 32 мин Тавдугаар сарын 15-нд цахилгааны түр тасалдал хийгдэх хуваарь 3 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 3 цаг 34 мин Их хурлын чуулганаар хөгжлийн төлөвлөгөө болон зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 3 цаг 37 мин Хар тамхины аюулд чиглэсэн хуулийн шинэчлэл хийхийг УИХ Засгийн газарт үүрэг болголоо 3 цаг 40 мин Хүний эрхийн илтгэлд сонгох эрхийн хэрэгжилт, сэтгүүлчдийн нөхцөл байдал онцлогдлоо 3 цаг 41 мин 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, эдийн засгийн өсөлтийг хадгалах зорилт дэвшүүллээ 3 цаг 42 мин Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэв 3 цаг 44 мин Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! 3 цаг 49 мин Цагдаагийн алба хаагчтай хэрэлдэж маргалдсан хэмээн хоёр иргэнийг ₮100 мянгаар торгожээ 3 цаг 51 мин Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулна 4 цаг 11 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 15 цаг 46 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 17 цаг 59 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 18 цаг 9 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top