x

Эрхэм дээдсийн завхайрал ба эхнэртээ үнэнч биш улстөрчид

Казахстаны экс ерөнхийлөгч Нурсултан Назарбаев "Миний амьдрал" гэсэн дурсамжийн номоо бичжээ. Тэрээр номондоо хоёр гэр бүлтэй байснаа тод томруунаар өгүүлсэн байна. Назарбаевт Тауман (2005  онд төрсөн), Байкен (2008 онд төрсөн) гэсэн хоёр хүүг нь төрүүлж өгсөн Асель Исабаевагийн тухай номонд өгүүлэгджээ. 

Эхний хүү нь Назарбаев 65 настай, Исабаева 25 настай байхад мэндэлжээ. 

Нурсултан Назарбаев, түүний эхнэр Сара

Адюльтераар шуугиулсан бусад улстөрчдийн талаар одоо энд өгүүлье.

АДЮ'ЛЬТЕР [тэр], [фр. adultère] гэдэг нь дээр үеийн хөрөнгөтний нийгмийн үед өөрийн гэр бүлээс гадуурх хайр дурлалын холбоо, эхнэртээ үнэнч биш байх, эхнэрээ араар тавих /ярианы хэл/ гэсэн утгатай франц үг юм. Эцэст нь онцлоход, улстөрчид нийгэмд олны танил хүмүүс байдаг учир тэдний тэр "адюльтер" тухайн цагтаа ихээхэн дуулиан шуугиан дэгдээдэг юм.

Билл Клинтон ба Моника Левински

Дэлхийд хамгийн их алдаршсан нууц амраг нь Моника Левински гэж болно. Тэрээр АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч Билл Клинтонтой 1993 онд түүний сонгуулийн кампанит ажлын үеэр танилцжээ. Хоёр жилийн дараа бүсгүй Цагаан ордонд дадлага хийж байв. Бүсгүй Ерөнхийлөгчийн гол оффис болох Зууван танхмаас гарч байгааг цуг ажиллагсад нь бишгүй л харах болов. Тэр үеэр Ерөнхийлөгч тэр хоёрын жиг ургуулаад байгаа тухай яриа гарч эхлэв. Хожим үүнийг гэрчлэх баримтыг Моникагийн найз бүсгүйчүүд нь гарган тавив. Тэдэнд нууц амрагуудын ярианы бичлэг байжээ. Дараа нь Левински ч өөрөө Клинтоны “биоматериалтай” даашинзаа үзүүлсэн байдаг.

Билл Клинтон ба Моника Левински

Ингээд шүүхээр зарга явагдаж Конгресс Билл Клинтонд импичмент зарлах гэж оролдов. Шүүх Ерөнхийлөгчийг түүнийг ялласан худал гэрчилсэн, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэх мэтийн бүх заалтаар нь зөвтгөжээ. Сонирхолтой бүх нууц нь дэлгэгдсэн ч Хиллари Клинтон нөхрийгөө дэмжсэн байдаг. Зууван танхимын эзний нууц амраг 1998-1999 онуудад дэлхийн хамгийн нэртэй эмэгтэйчүүдийн нэг болсон бөгөөд элдэв нийтлэл, шоглолын баатар байлаа.

Ханхүү Чарльз ба Камилла Паркер-Боулз

Түүхэнд бас нэг алдартай хайрын олон жилийн түүх ийн эзэд нь ханхүү Чарльз (одоо III Карл хаан) ба Камилла Паркер-Боулз хоёр юм. Энэ харилцааг английн хааны ордноос гадна дэлхий даяар л сонирхож байлаа. Ханхүүг Диана гүнжтэй гэрлэхээс өмнө Камилла түүний нууц амраг болжээ. Тэд 1970 онд дээдсийн хүрээний нэгэн арга хэмжээ дээр танилцжээ. Гэсэн ч хааны гэр бүл Камиллаг өөрсдийн хүүгийн эхнэр болох хүн биш гээд хүлээн аваагүй байдаг. Ингээд Чарльзийг флотод алба хаалгаж, Камилла нь Эндрю Паркер-Боулзтай гэрлэжээ.

Ханхүү Чарльз ба Камилла Паркер-Боулз

Хожим, 1981 оны долоодугаар сарын 29-нд Чарльз Диана Спенсертай гэрлэж тэдний хуримыг дэлхий даяар харж байв. Энэ гэрлэлтийг аз жаргалтай гэхээргүй. Диана нэг биш удаа нүдэн дээр нь өрнөсөн нөхөр ба нууц амрагийнх нь адюльтерийг харж байснаа дурсаж байв. 1993 онд хэвлэлээр Чарльз, Камилла хоёрын утасны яриаг нийтлэв. Яриандаа ирээдүйн хаан Камиллагийн “өмд дотор амьдрах” хүсэлтэй гээд шоглоом болгон түүний "тампон" болж чадахаа хэлж байв. Аймшгийн шуугиан дэгдсэн ч нууц амрагууд харилцаагаа тасалсангүй. Гэрлэлтийнхээ үеэр бас л нууц амрагтай байсан Диана 1997 онд автын ослоор өөд болов. Үүнээс найман жилийн дараа Чарльз Камиллатай гэрлэжээ.

Мэрилин Монро ба Жон Кеннеди

Дэлхий даяар шуугиулсан бас нэг хайрын түүх нь жүжигчин Мэрилин Монро, АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди нарт байдаг. Тэд 1961 онд танилцсан ба дам яриагаар тэдний харилцаа олон жил үргэлжилсэн гэдэг. Сая сая хүмүүсийн  хайрыг татсан Жаклин Кеннедийн нөхөр ерөнхийлөгчийг жүжигчин эмэгтэйн хамт олон арга хэмжээн дээр цуг харах болсон ч тэд дуулиан дэгдээх шалтаг гаргаагүй. Тэдний харилцааг баталсан хажуугийн гэхээр хамгийн тод баталгаа нь жүжигчний Ерөнхийлөгчид зориулсан "Happy birthday, Mr. President!" гэсэн дуу болсон юм.

МэрилинМонро ба ЖонКеннеди

Дам яриагаар Монро Ерөнхийлөгчтэй хэзээ нэгэн цагт гэрлэнэ гэж итгэж байсан гэх. Хожим тэд салаж жүжигчин депресст унан, архи, хориотой бодисоор сэтгэлээ дарах гэж үзжээ. Энэ үеэр Ерөнхийлөгчийн дүү Роберт Мэрилин хоёрын нууц холбоо эхэлсэн гэдэг. 1962 оны наймдугаар сарын 5-нд Мэрилин буудлын өрөөнд нас барсан байсныг олсон юм. Янз бүрийн шалтгаан яригддаг ч тэр нь өөр түүх.

Николя Саркози ба Карла Бруни

Францын Ерөнхийлөгч Николя Саркози 2007 онд нэгэн оройн зоог дээр франц дуучин Карла Брунитай танилцаад анхны харцаар дурлажээ. Харсан хүмүүсийн яриагаар тэр дуучин эмэгтэйгээс алхам ч холдсонгүй, Саркози тэр үед Сесилиа Мартентай гэрлэсэн байсан. Үдэшлэгийн дараа тэр дуучинтай цуг явжээ. Сарын дараа шинэ танилуудыг Францын Диснейлендэд хамт байгаа зураг нийтлэгдэв. Хосууд зул сараар Египетэд  цуг тэмдэглэн өнгөрөөв.

Николя Саркози ба Карла Бруни

Францын хэвлэлүүдээр Сесилиа, Николя хоёр салах өрөгдлөө гаргасан гэх мэдээ 2007 оны аравдугаар сарын 17-нд цацагдлаа 2008 оны нэгдүгээр сард гэр бүл салалт дуусч Ерөнхийлөгч хэвлэлийн бага хурал дээр Карла Брунитай холбоотой болсоноо “Карла бид хоёрын бүх зүйл үнэн” гэж хэлжээ.

Саркози 2008 оны хоёрдугаар сарын 2-нд гурав дахь удаагийн гэрлэлтээр Брунитай ханилжээ. Гурван жилийн дараа Карла Бруни Саркозийн охин Жулияг төрүүлжээ.

Франсуа Олланд ба Жюли Гайе

Францын бас нэг Ерөнхийлөгч Франсуа Олланд мөн л адюльтерт илчлэгдэв. Түүний эхний эхнэр 2007 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байсан Сеголен Руаяль завхай нөхрөө хаясан юм. Тэрээр жүжигчин Жюли Гайетай зугаалан дуулианд өртөв. Тэдний харилцаа 2011 онд эхэлжээ. Гайе ирээдүйн Ерөнхийлөгчтэй Парис дахь Радиогийн ордны хажуугийн ресторанд танилцаад өөрийнх нь хэлснээр “даруухан эр хүнийг” бишэрчээ.

Франсуа Олланд ба Жюли Гайе

Closer сонины сурвалжлагч 2014 онд Франсуа Олландын гэрийн үүднээс зураг дарсны дараа, тэдний харилцааны тухай хэвлэлээр мэдээ цацагдаж эхлэв. Гэсэн ч тэр хоёр харилцаагаа нууж байв. Ийн 2015 онд тэр хоёр цуг нийтэд харагдан харилцаагаа нууж эхэлсэнгүй. 

Франсуа Миттеран ба Анн Пенжо

Францын бас нэг ерөнхийлөгч Франсуа Миттеран хоёр эхнэртэй амьдарч иржээ. Түүнийг 1962 онд Пенжогийн гэр бүлийн үдийн хоолонд урьснаар энэ түүх эхлэв. Улстөрч хоёр хүүгийн эцэг, сайн нөхөр гэсэн нэртэй байлаа. Үдийн хоолон дээр 19 настай Анн Пенжог 46 настай настай улстөрчтэй эцэг нь танилцуулжээ. Тэрээр Парист урлаг судлахаар явах гэж байсан охиноо харж хандаж байхыг Миттренаас гуйсан гэдэг.

Франсуа Миттеран ба Анн Пенжо

Парист тэдний роман эхлэн 32 жил үргэлжилжээ. Тэр ингээд хоёр гэр бүлтэй амьдарч ирсэн гэж болно. Нууц амраг нь түүний охин Мазариныг 1974 онд төрүүлж, түүний дараа Миттераны байрнуудын нэгэнд амьдрав. Францын ерөнхийлөгч 1996 онд нас барахад түүний хууль ёсны эхнэр Даниэль Миттеран оршуулгад ирэхийг Аннд хориглосон ч тэр түүнтэй салах ёс хийхээр ирсэн байлаа.

2016 онд "Анн-д бичсэн захидлууд" ном Францад хэвлэгдэн гарч түүнд ерөнхийлөгч агсаны Анн Пенжод бичсэн 1200 гаруй хайрын захидлуудыг эмхэтгэсэн байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сэлэнгэ аймгийн 8 суманд гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүллээ 11 мин Ногоон автобусны Түр хороо өнөөдөр хуралдана 21 мин Хөгжлийн диалектик 34 мин Б.Гүнбилэг: Өнгөрсөн зуунаас үлдсэн намын тогтолцоог халж чадаагүйд маш их зангилаа байна 49 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 1 цаг 1 мин Далайн морь хамгийн сайн "аав" 1 цаг 5 мин МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ 1 цаг 15 мин Сүүлийн 7 хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ 19 цаг 5 мин Тэмцээний үеэр “Бөмбөг алдлаа” гэж сурагчаа зодсон багшийг 300.000 төгрөгөөр торгожээ 19 цаг 28 мин I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ 19 цаг 44 мин Ардчилсан Социалист Хөдөлгөөнийхөн ойгоо тэмдэглэв 19 цаг 58 мин З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орж байна 20 цаг 15 мин 170,000 хуурамч еврог хилээр нэвтрүүлж, банкаар солиулсан хэргийг шалгаж байна 22 цаг 12 мин Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээлээ 23 цаг 1 мин ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун нарт Бригадын генерал цол хүртээв 23 цаг 43 мин Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцыг зургаадугаар сард нээнэ 23 цаг 52 мин Цастай өдрийн Даланзадгад Өчигдөр 09 цаг 12 мин УИХ дахь намын бүлгүүд хуралдана Өчигдөр 08 цаг 48 мин АНУ, Хятадын төлөөлөгчид хиймэл оюун ухааны талаар хэлэлцээ хийнэ Өчигдөр 08 цаг 30 мин Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойн нээлт ирэх сарын 12-нд болно Өчигдөр 08 цаг 16 мин
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ...
Top