x

Нийслэлд тарваганы мах, түүхий эд нэвтрүүлэхийг завдсан зөрчлүүдийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ

Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж, Онцгой комиссын даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” албан даалгавар гарсан.

Хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын ажлыг эрчимжүүлж ажиллалаа. Тодруулбал, Багануур дүүргийн “Хэрлэнгийн гүүр”, Багахангай дүүргийн “Замын цагдаагийн хяналтын пост”, Налайх дүүргийн “Городок салдаг уулзвар”, Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт, Баруун туруун”, Хан-Уул дүүргийн “Өлзийт, Тавантолгойн гүүр”, Чингэлтэй дүүргийн “Гүнт” зэрэг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд нийт 62 хоногийн хугацаанд давхардсан тоогоор 2100 алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийт 120.500 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийв.

Шалгалтаар 86 удаагийн үйлдлээр 294 тарваганы мах, түүхий эд нийслэлд нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн, 90 иргэнд 27 сая төгрөгийн торгууль ногдуулж, 204.1 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүллээ. Хураасан тарвага, түүхий эдийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, зохих журмын дагуу устгалд оруулсан. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан хуваарийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газартай хамтран “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-ийн үүрэг гүйцэтгэл, үйл ажиллагаанд нийт 25 удаа хяналт тавьж, үүрэг чиглэл, мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч ажиллалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 14 цаг 55 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 15 цаг 57 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 16 цаг 0 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 16 цаг 1 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 16 цаг 3 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 16 цаг 4 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 16 цаг 7 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 16 цаг 9 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 16 цаг 12 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 16 цаг 15 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 16 цаг 19 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 18 цаг 1 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 12 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 18 цаг 13 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 18 цаг 14 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 18 цаг 17 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 18 цаг 19 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 18 цаг 20 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 18 цаг 25 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 20 цаг 3 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла...
Top