x

Түгжрэлийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын 2023 оны аравдугаар сарын 23-ны ээлжит хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хууль батлагдсанаар:

-Соёл, боловсрол, спорт, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хангамж бүхий дэд төвүүд шинээр бий болно;

-Нийслэл хотын агаар, хөрс, орчны бохирдлын голомт болж байгаа гэр хорооллын бүс болох Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон суужлуулах төслийг эхний ээлжинд эхлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ;

-Ингэснээр хүн амын орлогод нийцсэн, ногоон хөгжлийн загварт тохирсон орон сууц нийлүүлэлтийг хувийн хэвшлийн оролцоотойгоор нэмэгдүүлж, 19,500 орон сууц шинээр баригдаж, 68,250 хүн ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэнэ;

-Зайлшгүй орон байраар хангагдах шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийг түр орон сууцаар хангадаг тогтолцоог нэвтрүүлнэ;

-Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд суурилсан 25,295 ажлын байр шинээр бий болж, дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ;

-Эдгээр дэд төв бий болсноор агаарын бохирдол 22, авто замын түгжрэл 36.3 хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоо байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль тогтоомжид холбогдох өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.171)
    Түгжрэлийг хуулиар бууруулахгүй
    2023 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (172.69.252.155)
    Хангах дулаан байхгүй шүү
    2023 оны 10 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 14 цаг 55 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 15 цаг 58 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 16 цаг 0 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 16 цаг 1 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 16 цаг 3 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 16 цаг 5 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 16 цаг 7 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 16 цаг 10 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 16 цаг 12 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 16 цаг 15 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 16 цаг 19 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 18 цаг 1 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 12 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 18 цаг 13 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 18 цаг 15 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 18 цаг 17 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 18 цаг 20 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 18 цаг 20 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 18 цаг 25 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 20 цаг 4 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла...
Top