x

Далан давхарт Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн үүдээ нээлээ

Төр, хувийн хэвшил хамтран Самбалхүндэв буюу Далан давхрын оршуулгын газрын 10га талбайг хэсэгчлэн чөлөөлж Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг 2022 онд эхлүүлсэн нь хотын өмнө тулгамдаж буй асуудлыг хувийн хэвшилтэй хамтран шийдэх загвар төсөл болжээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-1,7 сая хүн амьдарч аж төрж байгаа энэ том хотын хувьд хот төлөвлөлтөд оршуулгын газрын асуудал тулгамдсан асуудлуудын нэг байсаар ирсэн. Нийслэл хотыг тойрсон 15 оршуулгын газар байна. Нийслэл хотод жилд дунджаар 50-60 мянган хүн хөдөө орон нутгаас шилжин ирж байна. Нийслэлийн иргэдийн хувьд тэр тусмаа оршуулгын газрын орчинд амьдарч буй иргэдийн хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрахад ундны уснаас эхлээд олон асуудлууд тулгамдаж байгаа.    

Хөрсний бохирдол, хөрсний доройтолд орсон хүнд элементүүдийг ялгаруулж иргэдийн хувьд аюул үүсгээд байгаа оршуулгын газрын орчныг сайруулж эрүүл орчныг бүрдүүлэхээр  Нью Семетри ХХК-тай хамтран ажиллалаа.

Цаашид ч хотыг тойрсон оршуулгын газруудын стандартыг сайжруулах, шинээр хийгдэх төсөл хөтөлбөрүүдэд эдгээр газруудыг хамруулж, үлдэж буй үр хүүхдүүдийнх нь санал санаачилгыг сонсож хамтран хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байна. Удахгүй хууль журмын хүрээнд оршуулгатай холбоотой асуудал яригдаж эхэлж байна. Тэгэхээр оршуулгатай холбоотой хууль журмыг аль болох амьдралд нийцсэн мөн олон улсын стандартад нийцсэн байхад анхаарч боловсруулан ажиллаж байна.

зураг

Нью Семетри ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяа:

-Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулах төсөл маань төр, хувийн хэвшил, шашны байгууллага, төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоо бүхий л талыг хамруулсан сайн жишгийг тогтоосон төсөл боллоо. Төслийг хэрэгжүүлснээр Нийслэл хотын өнгө үзэмж нэмэгдэхээс гадна ногоон байгууламжийн тоо хэмжээ нэмэгдсэнээр иргэдийн хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад онцгой ач холбогдолтой юм.

Төслийн бүхий л үе шатанд бид нээлттэй байх зарчмыг баримталсан. Ингэснээр  бүхий л шатанд иргэд хяналт тавих нөхцөлийг бүрдүүлж, бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэн эхний ээлжийн 2га тохижуулан төслийнхөө хоёр дахь үе шатыг амжилттай хэрэгжүүлж албан ёсоор нээж байна.

Төслийг санаа байхаас нь эхлүүлээд хөрсөн дээр буух хүртэл нь бодитой ажил хэрэг болох хүртэл биднийг дэмжиж хамтран ажилласан, ногоон байгууламжийн бүтээн байгуулалтад чин сэтгэлийн хандив өргөсөн хувь хүн, албан байгууллага, бурхан болоочдынхоо ар гэр бүлд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашид төслийн маань бүтээн байгуулалт үргэлжлэх болно.

зураг

зураг

зураг

зураг

 

зураг

зураг

зураг

зураг

зураг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.156)
    Бусад шарилыг яах вэ???
    2023 оны 10 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 14 цаг 27 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 14 цаг 29 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 14 цаг 32 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 14 цаг 34 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 14 цаг 38 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 14 цаг 40 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв 19 цаг 47 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна 19 цаг 48 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ 19 цаг 50 мин ЛУИЗ 19 цаг 51 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв 19 цаг 53 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… 20 цаг 5 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав 20 цаг 6 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна 20 цаг 8 мин Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ 20 цаг 8 мин Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөв 20 цаг 10 мин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон арга хэмжээнд олон улсын төлөөлөгчид оролцов 20 цаг 11 мин Ральф Лорены Ferrari F50 шинэ рекорд тогтоолоо 23 цаг 41 мин SpaceX Dragon ОУСС руу 2300 кг ачаа хүргэв 23 цаг 43 мин Британи ОУВС-гаас тусламж авах эрсдэлтэй гэж эдийн засагчид анхаарууллаа 23 цаг 44 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top