x

Х.Нямбаатар: Тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тохижилт, үйлчилгээний салбарын ажилтнуудтай уулзаж, тухайн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаарх саналыг нь сонслоо.

Мөн тэрээр хийж буй, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажлуудынхаа талаар танилцуулсан юм. Тус уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг болон УБЗАА-ны харьяа тохижилт, үйлчилгээний 26 байгууллагын 100 гаруй ажилтан, албан хаагч оролцов.

Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн 2024 оны төсөвт хог тээвэрлэлтийн тариф болон давтамжийг нэмэгдүүлж, тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг өсгөхөөр тусгасан. Мөн энэ онд багтаан хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхээр зорьж байна. Тохижилт, үйлчилгээний байгууллагуудад хөшүүрэг болгох үүднээс тоног, төхөөрөмжийг зээл, түрээсээр авах боломж бүрдүүлэх, зам талбайн үйлчлэгч нарын нийгмийн баталгааг хангах зорилгоор орон сууцны хөтөлбөрт хамруулах зэрэгт онцгойлон анхаарч байгаа" гэв.

Мөн уулзалтад ирсэн төлөөллүүд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлбэл зохих ажлын талаарх санал хүсэлтээ хэлэв.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг "Цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэрлэлтийн давтамжийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Үүнийг дагаж цалин нэмэгдэнэ. Түүнээс гадна иргэдийг соёлжуулах, соён гэгээрүүлэх нь маш чухал. Учир нь нийтийн эзэмшлийн зам, талбайд ил задгай маш их хог байхаас гадна иргэн, аж ахуйн, нэгж байгууллагууд Хог хаягдлын тухай хуульд заасан орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүргээ гүйцэтгэхгүй байна. Хот цэвэр, цэмцгэр байхад иргэн бүрийн оролцоо чухал. Түүнчлэн хог тээвэрлэлтэд парк шинэчлэл хийж, машин техникүүдээ яаралтай шинэчлэх шаардлагатай. Тохижилт, үйлчилгээний ажилчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар авч хэлэлцэж байгаад талархаж байна" гэлээ.

Охь мандал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жавзан "Хотын дарга ажлаа аваад тохижилт, үйлчилгээ гэсэн томоохон салбараас уулзалтаа эхэлж буйд баяртай байна. Миний бие энэ салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Манай байгууллага Нисэх, Био комбинат, Шувуун фабрик, Найрамдлын замыг хариуцан ажилладаг. Тухайн хэсгүүдэд хайрга, дайрга тээвэрлэдэг том оврын тээврийн хэрэгслүүд зөөвөрлөж буй хайрга, дайргаа зам дээр их хэмжээгээр асгадаг нь хүндрэл үүсгэдэг. Тиймээс тээвэрлэлтийн битүүмж, стандартыг хангуулах шаардлагатай байна" гэсэн юм. 

“Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын тэргүүн А.Нямдорж "Ажилтан, албан хаагчдын цалинг нэмэхээс гадна өөр бусад хөшүүрэг бий болгох нь зүйтэй. Зам, талбайн үйлчлэгч нар цагдаа, цэргийн байгууллагын ажилтнуудын адилаар хүнд нөхцөлд ажилладаг. Тиймээс тэтгэвэрт гарахад нь тэтгэмж, нэмэлт боломж олгодог болох гэх мэтээр хуульд өөрчлөлт оруулах замаар нийгмийн баталгааг хангах боломжтой" гэв.

“Сүхбаатар тохижилт” ХХК-ийн захирал Ц.Баттүвшин "Төрийн бус өмчит буюу хувийн байгууллагууд аль болох бага зардлаар их хог тээвэрлэхийг илүүд үздэг. Тиймээс тохижилт, үйлчилгээний ажлыг хувийн хэвшлүүд рүү шилжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажиллах нь илүү давуу талтай болох нь харагдсан. Орлого нэмэгдэхийн хэрээр парк шинэчлэл хийх, хог тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ" гэв.

Хотын дарга уг харилцаанд сайтар зохицуулалт хийж, хувийн хэвшлүүдийн оролцоог тэгш хангах нь зүйтэйг онцлов.

Уулзалтын төгсгөлд Хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдрийн уулзалтаас гарсан бүх саналыг тэмдэглэсэн бөгөөд эдгээрийг тусгасан ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийн явцыг мэдээлэх болно. Онцолж хэлэхэд, миний бие хотын эрх зүйн орчин, чадамжийг сайжруулж, тулгамдаж буй асуудлыг хуульд шинэчлэл хийх замаар шийдвэрлэн, зохицуулахад зорьж байна” гэсэн юм.

Улаанбаатар хотын хэмжээнд гудамж, зам талбайн цэвэрлэгээний нийт 14,033,508 ам метр талбай байгаагаас УБЗАА 7,833,508 ам метр, дүүргийн тохижилт, үйлчилгээний компаниуд ойролцоогоор 6,200,000 ам метр талбайг хариуцан ажилладаг. Энэ оны байдлаар тохижилт, үйлчилгээний салбарт 1913 ажилтан, 460 тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн төвлөрсөн хогийн цэгт ирж буй хог хаягдлын хэмжээ 1,380,000 тонн байгаа бөгөөд энэ тоо жилээс жилд нэмэгдэж буй. Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын гол гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах хүрээнд УБЗАА-наас зам, талбайн цэвэрлэгээний бүсчлэлийг шинэчлэн боловсруулж, нээлттэй сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулжээ. Тус ажлын хүрээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажлын 97.7 хувийг хувийн хэвшилд бүрэн шилжүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 14 цаг 54 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 15 цаг 56 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 15 цаг 58 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 15 цаг 59 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 16 цаг 1 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 16 цаг 3 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 16 цаг 5 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 16 цаг 8 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 16 цаг 10 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 16 цаг 13 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 16 цаг 17 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 17 цаг 59 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 10 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 18 цаг 12 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 18 цаг 13 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 18 цаг 15 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 18 цаг 18 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 18 цаг 19 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 18 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 20 цаг 2 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла...
Top