x

ОХУ-ын гурван иргэн Монгол Улсын хилийг зөрчсөн газраас нэг километр зайд холоос туугдсан шинжтэй 39 адуу байжээ

ОХУ-ын талаас хууль бусаар хил нэвтэрсэн гурван этгээдийн нэг нь анхааруулах буудлагын суманд өртөж, амиа алдсан тухай мэдээлсэн. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Увс аймгийн Сагил сум цахим хуудсандаа оруулжээ.


Увс аймгийн Улаангом сум дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсэг, улсын хилийн дугаар тэмдгийн чиглэлд 2023 оны аравдугаар сарын 17-ны шөнийн 02:00 цагийн орчимд манай талын хилийн инженерийн торон саадын байгууламжийн хажууд морь тургих чимээ гарсныг холоос хилийн манаа илрүүлэн, анхааруулах дохио өгч, Монгол Улсын хилийн тухай хуулийн 48.1.5 (Улсын хил хамгаалах байгууллагын хамгаалалтад байгаа объектод хүч хэрэглэн халдсан, халдахыг завдсан) дахь заалтын дагуу тухайн чиглэлд нам доор газраас уулын өөд буудахад улсын хил зөрчсөн Оросын Холбооны Улсын нэг иргэн суманд оногдож нас барсан байна.

Үүссэн асуудалтай холбогдуулан хилийн дэглэмийн гэрээг үндэслэн Оросын Холбооны Улсын талтай хилийн уулзалт зохион байгуулан, хамтарсан шалгалт явуулахад хилийн дугаар тэмдгийн чиглэлээр Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын тал руу морин уналгатай гурван хүн мал хулгайлах зорилгоор улсын хил зөрчиж, хилийн инженерийн торон саадыг тасалсан, морин уналгатай хоёр хүн тухайн чиглэлээр буцаж оросын тал руу хил зөрчсөн нь тогтоогдсон.

Хилийн зөрчил болсон газрын орчимд буюу хилээс нэг км зайтай олдсон 39 тооны адуу (азарга нь GPS-тэй) эзэн хариулгагүй, холоос туугдсан шинж тэмдэгтэй байсныг илрүүлэн, шалгахад тухайн адуу улсын хилээс 15 километрт бэлчээрлэж байснаа хилийн зүг аравдугаар сарын 16-наас 17-ны шилжих шөнө тасралтгүй туугдсан (GPS-ийн бичлэг, адууны хөлс) нь тогтоогджээ.

Азарганд зүүсэн GPS-ийн мэдээллээр туугдсан замналын дагуу үзлэг хийхэд улсын хилээс зургаан километрт байрладаг эзэнгүй айлын өвөлжөөнд автомашинтай хүмүүс тухайн адууг хашсан шинж тэмдгийг илрүүлжээ.

Хоёр улсын иргэд үгсэн тохиролцож улсын хил дамнуулан мал хулгайлахыг завдсан зөрчилтэй холбогдуулан Увс аймгийн хууль хяналтын байгууллагуудын хамтарсан бүлэг шалгалтын ажиллагаа явуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 16 цаг 22 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 17 цаг 24 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 17 цаг 27 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 17 цаг 27 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 17 цаг 30 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 17 цаг 31 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 17 цаг 34 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 17 цаг 36 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 17 цаг 39 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 17 цаг 42 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 17 цаг 46 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 19 цаг 28 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 19 цаг 39 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 19 цаг 40 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 19 цаг 41 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 19 цаг 44 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 19 цаг 46 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 19 цаг 47 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 19 цаг 51 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 21 цаг 30 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла...
Top