x

Гэр бүлийн хүчирхийллийг 3-аас дээш удаа үйлдэж байж гэмт хэрэгт тооцдог

"Хүүхдийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилт" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор Д.Нямбат "Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл" сэдвээр илтгэл тавьжээ. Прокурорын байгууллагаас 2020-2022 оны нэгдүгээр улирал хүртэл улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой судалгаа хийж, үр дүнг танилцуулсан байна.

Д.Нямбат:

-"Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын судалгааг хийж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хүүхэд хамгаалалтай холбоотой бүлгийн зохицуулалт дээр дүн шинжилгээ хийсэн. 

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар бүлэгт гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг хуульчилсан байдаг. Үүний онцлог шинж нь "гурав буюу түүнээс дээш удаа зодсон байх" эсхүл "гурав ба түүнээс дээш удаа хэрцгий харьцсан" байхыг заажээ. Гурван удаагийн үйлдлээр хүчирхийлэл үйлдсэн бол дээрх зүйл ангиар зүйлчлэгдэнэ гэсэн үг. Хэрэв нэг, хоёр удаа үйлдэгдсэн байвал Зөрчлийн тухай хуулиар тухайн этгээд нь долоо хоногоос 30 хоног баривчлагддаг. Харин гурав ба түүнээс дээш хүчирхийлэл үйлдвэл Эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж, яллагдагчаар татаад шүүх рүү шилжүүлэх зүйл анги байна. Өнгөрсөн хугацаанд хавтаст хэргийн материал уншиж, судлан тоон мэдээлэл цуглуулсан.

Улсын хэмжээнд 2020, 2021 он, 2022 оны нэгдүгээр улиралд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг 21 аймаг, есөн дүүргийн прокурорын архиваас татаж аваад уншиж судалсан" хэмээн гэв.

Гэр бүлийн гомдол мэдээллийн ихэнх хувь нь буюу 73.1 хувь нь нийслэлд, орон нутагт 26.9 хувь нь бүртгэгджээ. Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт гэр бүлийн хүчирхийлэл хамгийн их бүртгэгдсэн байна. 

Хүн ам ихтэй, дэд бүтэцтэй ойрхон, суурин газрууд болох Дархан, Өвөрхангай, Хэнтий аймгуудад мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг бусад аймгаас хамгийн их үйлдэгдсэн байна. Нийт хүчирхийлэл үйлдэгчийн 75 орчим хувь нь 26-45 насны хооронд байжээ.

Гэр бүлийн хүчирхийллийг боловсролтой, боловсролгүйгээс үл шалтгаалан ямар ч хүн үйлдэж болно. Магистр, докторын зэрэгтэй буюу дээд боловсролтой байх нь хамаагүй эсвэл огт бичиг үсэг мэдэхгүй, хөдөөгийн малчин байна уу ялгаагүй байгаа нь судалгааны үр дүнгээс харагджээ. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэхэп боловсрол хамаагүй юм байна.

Энэ тухай прокурор Д.Нямбат:

 

-"Нийгмээс суралцах онол гэж бий. Хүн 12 жилийн бүрэн дунд боловсролтой болоод, дахиад дөрвөн жилийн дээд боловсрол эзэмших хугацаа нь хуулийг сахин биелүүлдэг хүн болгож төлөвшүүлдэг гэх олон улсын судалгаа байдаг. Иймд манай улсын боловсролын байдалтай хамааралтай байж магадгүй юм байна гээд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байгаа.

Гэр бүлийн хүчирхийлэл нь боловсролын түвшингээс үл шалтгаалдаг байна. Ялангуяа таван шүүгдэгч тутмын нэг нь дээд боловсролтой байгаа юм. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувьд бүрэн дунд, дээд боловсролтой хүмүүс зонхилж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 58.8 хувийг эзэлж байсан.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогчоор тогтоогдсон нөхцөл байдлыг авч үзвэл нийт хохирогчийн 96.6 хувь нь эмэгтэй хүн байна" гэв.

Судалгааны дүгнэлт:

  • Гэр бүлийн хүчирхийллийн таван эрүүгийн хэрэг тутмын дөрөв нь хүчирхийлэгч, хохирогчийн гэрт үйлдэгддэг бөгөөд эдгээр нь эхнэр, нөхөр хамтран амьдрагч, дагавар хүүхдийн харилцаатай гэр бүлийн цөөн хүмүүсийн хүрээнд хаалттай хаалганы цаана үйлдэгддэг.
  • Хүүхдийн хүйсийн ялгаатай байдал нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хамааралгүй, аль ч хүйсийн хүүхэд хүчирхийлэлд өртдөг.
  • Гэр бүлийн хүчирхийлэл нь нэг эмэгтэй, эсвэл нэг хүүхэд рүү чиглэдэггүй гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан хүүхдүүд бүгд өртдөг.
  • Насанд хүрээгүй хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжилдэггүй.
  • Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй боловч гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхэдтэй хэрцгий харьцах гэмт хэргийн шинжтэй хохирогчоор тогтоогдвол зохих 65.9 хувийг орхигдуулсан.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 16 цаг 23 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 17 цаг 26 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 17 цаг 28 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 17 цаг 29 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 17 цаг 31 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 17 цаг 33 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 17 цаг 35 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 17 цаг 40 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 17 цаг 43 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 17 цаг 47 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 19 цаг 29 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 19 цаг 40 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 19 цаг 41 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 19 цаг 43 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 19 цаг 45 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 19 цаг 48 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 19 цаг 48 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 19 цаг 53 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 21 цаг 32 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла...
Top