x

Сурагчдын үдийн хоолны зардлыг 3,000 төгрөг болгон нэмэгдүүлэх санал гаргажээ

Монгол улсад 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн хоолонд 1,500 төгрөг зарцуулж байгаа нь нэг ам.доллар байтугай 50 цент ч хүрэхээргүй дүн юм. 

WFP буюу Дэлхийн Хүнсний Хөтөлбөрөөс сурагчдын үдийн хоолонд нэг ам.доллар зориулахад эрүүл мэндийн салбарт есөн ам.долларын зардлыг хэмнэдэг гэх тооцооллыг гаргажээ. 

Өдрөөс өдөрт хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөн нэмэгдсээр байгаа энэ үед ийм төсөвт хүүхдүүдэд шим тэжээлтэй хоол бэлтгэх боломж бага юм.

Тэгвэл Боловсрол, Шинжлэх Ухааны Яам өнгөрсөн хичээлийн жилд сурагчдын үдийн хоолонд 72 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол ирэх оны улсын төсөвт 74.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх санал өгчээ.

Ингэхдээ нэг хүүхдийн үдийн хоолны зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх буюу 3,000 төгрөг болгохоор тус яамнаас санал гаргасан байна. 

УИХ-ын гишүүд үүнийг дэмжвэл ирэх оноос эхлэн сурагчдад шим тэжээлтэй хүнс хэрэглүүлж, хоногт авбал зохих илчлэгийнхээ 35 хувийг үдийн хоолноосоо авах зорилтод нийцэх боломжтой болох юм.

Улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангид 380 гаруй мянган хүүхэд суралцаж байна. Боловсролын ерөнхий хуулийн дагуу төрийн өмчийн сургуулиудын бага ангид суралцаж буй хүүхдүүдийн үдийн хоолны мөнгийг төсвөөс гаргадаг. Үүнд жилд дунджаар 70 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 14 цаг 30 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 14 цаг 33 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 14 цаг 36 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 14 цаг 38 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 14 цаг 41 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 14 цаг 43 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв 19 цаг 50 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна 19 цаг 52 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ 19 цаг 53 мин ЛУИЗ 19 цаг 55 мин Вьетнам “Кажики” хар салхинд бэлдэж, хэдэн зуун мянган хүнийг аюулгүй газарт шилжүүлэв 19 цаг 56 мин О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөлдөгчгүйгээр АН-ын дарга болох нь ээ… 20 цаг 9 мин Трамп Балтиморт цэрэг оруулахаа мэдэгдэж маргаан дагуулав 20 цаг 10 мин Шинэ Зеландын парламентын дарга Монголд анх удаа айлчилна 20 цаг 11 мин Ерөнхий сайд: Монгол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжинэ 20 цаг 12 мин Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөв 20 цаг 13 мин Ерөнхийлөгчийн ивээл дор болсон арга хэмжээнд олон улсын төлөөлөгчид оролцов 20 цаг 14 мин Ральф Лорены Ferrari F50 шинэ рекорд тогтоолоо 23 цаг 45 мин SpaceX Dragon ОУСС руу 2300 кг ачаа хүргэв 23 цаг 46 мин Британи ОУВС-гаас тусламж авах эрсдэлтэй гэж эдийн засагчид анхаарууллаа 23 цаг 47 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top