x

Б.Чойжилсүрэн: Хагас коксоор үйлдвэрлэсэн түлш хамгийн сайн үр дүнтэй гарсан

Өчигдөр УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хуралдаж, Эрчим хүчний сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.

Тэрээр "Улаанбаатар хотын агаарын чанар 2023 оны аравдугаар сарын 9-15-ны өдрийн байдлаар Нисэх, Зурагт, Зайсан, Налайх, Ургах наран хороолол орчим  цэвэр буюу "хэвийн". Харин Толгойт, Шархад, Хайлааст, Таван буудал, Мишээл экспо, 13 дугаар хороолол, Цахилгаан станц, Амгалан, Баянхошуу, нэгдүгээр хороолол, 100-н айл, Баруун дөрвөн зам орчим "бага бохирдолтой" түвшинд байна.

Улаанбаатар хотын хүхэрлэг хийн орон зайн тархалт нэгдүгээр хороолол орчим агаарын чанарын индексээс 43 мкг/м3-ээр их, Шар хад орчимд 1.2 дахин их, бусад цэгүүдэд агаарын чанарын индексээс давсан тохиолдол гараагүй.

Азотын давхар ислийн хувьд Баруун дөрвөн зам орчим агаарын чанарын индексээс 26 мкг/м3-ээр их /1.6 дахин/, I хороолол орчим агаарын чанарын индексээс 7 мкг/м3-ээр их, Бөхийн өргөө орчимд 7 мкг/м3 агаарын чанарын индексээс 10 мкг/м3, бусад цэгүүдэд агаарын чанарын стандартаас давсан тохиолдол илрээгүй.

РМ2.5 болон РМ10 тоосонцрын хэмжээ 2.1-3.2 дахин давсан үзүүлэлтүүд агаарын чанарын суурин харуулуудад илрээд байгаа.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр нийслэлийн зарим бүсэд тархсан “үнэр”-ийг тодорхойлохоор Нийслэлийн онцгой байдлын газар, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Дүнжингарав худалдааны төвийн орчим орчны агаарын чанарын хэмжилтийг хөдөлгөөнт явуулын хэмжилтийн AQMS-9000 харуулаар хийж гүйцэтгэлээ.

Хэмжилтийн дүнгээс үзэхэд, агаарын чанарын стандартаас олон дахин давсан зүйлгүй, орчны агаарын чанарын 19 суурин харуулуудын адил үзүүлэлт хэмждэг бөгөөд сүүлийн 24 цагийн суурин харуулуудын хэмжилтийн үзүүлэлтэд онц ноцтой байдал ажиглагдаагүй.

Хагас коксын туршилтын үйлдвэрлэлийг “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн технологиор түүхий эдийг өөрчлөн явуулсан. 100 хувь хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлш хамгийн сайн үр дүнтэй гарсан.

Туршилтын түлшний техникийн үзүүлэлтүүд нь БНХАУ, БНСУ, ХБНГУ, ОХУ зэрэг орнуудын стандарттай ижил түвшинд хүрсэн байна.

Тухайлбал, дэгдэмхий 7-12 хувь, хүхэр 0.5-1.0 хувь байхаар. Олон улсад шахмал түлшний үндсэн түүхий эд нь хагас кокс байдаг.

Мидлинг болон хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг харьцуулахад дэгдэмхий 41.4-51.7 хувь, хүхэр 54.6-60.8 хувь, үнслэг 37.0-37.3 хувиар бага байгаа нь хагас коксожсон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлэх нь туршилтаар тодорхойлогдсон.

Шахмал түлшийг зөвхөн зориулалтын асаагчаар асаадаг байна. Асаагчийн судалгааг цаашид үргэлжлүүлж, нарийвчлан тодорхойлох шаардлагатай. Туршилтын судалгааны ажил үргэлжилж байна" гэлээ.

Мөн гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар халаах техникийн нөхцөлийг бүрдүүлэх талаар "Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд 4кВт хүчин чадалтай 5,012 айл өрхийг цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх төсөл энэ онд хийгдэж байгаа.

Энэхүү ажил хэрэгжсэнээр Сонгинохайрхан дүүргийн 5,012 өрх 4кВт хүртэл цахилгааны хүчин чадалтай болж, гэрээ цахилгаанаар халаах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр 13,532 тонн сайжруулсан шахмал түлшний шаталтаас үүсэх бохирдлын хэмжээг бууруулах боломж бүрдүүлэхээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ажиллаж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 17 цаг 9 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 18 цаг 11 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 18 цаг 14 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 18 цаг 15 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 18 цаг 17 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 18 цаг 19 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 18 цаг 21 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 18 цаг 23 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 18 цаг 26 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 18 цаг 29 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 18 цаг 33 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 20 цаг 15 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 20 цаг 26 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 20 цаг 27 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 20 цаг 29 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 20 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 20 цаг 33 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 20 цаг 34 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 20 цаг 39 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 22 цаг 17 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла...
Top