x

Х.Нямбаатар экс Мээрүүдийн “авлигын үүц”-ийг ухаж чадах уу?!

“...МАНАН өндийж байна” гэж гадуур яриад эхэлсэн нь Х.Нямбаатар хотод томилогдсонтой холбоотой. Тэрбээр “...Хотын авлигын өнгөрсөн 30 жилийн хатигийг шахна” л гэсэн. Үнэндээ дээрх хугацаанд хотын авлига “үүц” болтлоо бугшсан. Нэг илрэл нь нийтийн тээврийн автобусны худалдан авалт сая ил болсон.

Төрийн нууцад аваагүй хэчнээн асуудлыг “...Нууц” гээд нууцаар хийчихсэн нь тодорхойгүй байгаа юм. Түүнээс гадна газрын наймаа гэдэг том асуудал бий. Нууцаар халхавчилсан худалдан авалтаас илүү ноцтой. Энэ дээр экс Мээрүүд эвгүйтэх сураг дуулдаж байна. Х.Нямбаатар Хотын мээр болоод очиж байгаагийн учир энэ бололтой. Түүний хувьд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд байсан. Баргийн улстөрчийн хүрдэггүй карьерт тулсан. Харин Хотын мээр гэдэг бол буугаад очиж байгаа хэрэг юм. УИХ дээр том том асуудал ярьдаг байсан хүн Хотын хурлын 45 төлөөлөгчийн өмнө ажил нэхүүлээд, тайлангаа тавиад суух болж байгаа юм. Хот бол асуудлаар дүүрэн. Олонх нь бүтэлгүй талдаа байдаг.

Адаглаад л Улаанбаатарын утаа гэж айхтар юм байна. Утаа наашилж байна. Утааг бууруулна гээд олон жил төсөв, төслийн хөрөнгийг дэмий үрсэн байдаг. Эцэст нь янданг цөөлөхөөс өөр утааг бууруулах арга байхгүй гэдэг нь тодорхой болж байна. Х.Нямбаатар энэ тал дээр юу гэж үздэг юм, бүү мэд.

“...Хотын бонд босгоод, энэ жил 32 орчим тэрбумаар нь Хятадаас кокс нүүрс авчирч түлнэ” гээд Эрчим хүчний сайд яваад байна. Үүнийг дэмжвэл Х.Нямбаатар буруутна. Энэ мэтийн улс төрийн карьертаа нэгмөсөн цэг хатгаж мэдэх эвгүй асуудал хотод олон бий.

Харин тэрбээр ингэж суухын тулд “...Ирэх сонгуульд нэр дэвшихгүй” гээд амлачихна лээ. Хэцүү л дэнчин болж сонсогдсон. Гэхдээ “...Х.Нямбаатар экс Мээрүүдийн “авлигын үүц”-ийг ухаж чадах уу, үгүй юу” гэдгээс бүх зүйл шалтгаална л даа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 17 цаг 10 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 18 цаг 13 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 18 цаг 15 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 18 цаг 16 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 18 цаг 18 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 18 цаг 20 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 18 цаг 22 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 18 цаг 25 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 18 цаг 27 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 18 цаг 30 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 18 цаг 34 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 20 цаг 16 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 20 цаг 27 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 20 цаг 29 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 20 цаг 30 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 20 цаг 32 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 20 цаг 35 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 20 цаг 35 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 20 цаг 40 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 22 цаг 19 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла...
Top