x

Олон тооны цэнгэг усны загас хууль бусаар барьж, тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ

Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын алба хаагчид зохих зөвшөөрөлгүй, хориглосон арга, хэрэгслээр олон тооны цэнгэг усны загас хууль бусаар барьж, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэв.

Тодруулбал, энэ оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ...... гэх газраас "Г" нарын 3 иргэн "Соом" 47, "Гутаар" 2, "Булуу цагаан" 23, "Яаз" 3, нийт 75 тооны загасыг зохих зөвшөөрөлгүй, Амьтны тухай хуулийн 10 дугаар зүйлээр хориглосон тор, сэрээ, аргамжаа, завь зэрэг арга хэрэгслээр барьсан, автомашинаар тээвэрлэсэн болохыг илрүүлэн шалгаж байна.

Монгол Улсын гол, нуур, цөөрөмд 11 овгийн 36 төрөл, 76 зүйлийн загас байдаг судалгаа байдаг хэдий ч сүүлийн жилүүдэд иргэд зохих зөвшөөрөлгүй, их хэмжээгээр болон хориглосон арга хэрэгслээр загас барих, байгаль, экологийн доройтол, гол усны бохирдол зэргээс хамаарч жилээс жилд загасны төрөл, зүйл, тоо толгой цөөрч байгаад хаа хаанаа анхаарах цаг болжээ.

Энэ талаар Зөрчлийн тухайн хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

Мөн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл (Хууль бусаар ан агнах)-ийн 1 дэх хэсэгт "...Тусгай хамгаалалтай газарт....1-5 жил хорих, нэн ховор амьтныг агнасан, барьсан ..... бол 2-8 жил хорих ял шийтгэнэ." гэж хуульчилжээ.

Иймд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

1. Жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл загасны үржлийн энэ үед загас агнахыг хориглодог.

2. Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл зохих зөвшөөрөлгүй мөн тусгай хамгаалалттай газарт хориглодог.

3. Хуулиар хориглосон арга хэрэгсэл буюу химийн болон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашлага, гувчуур, тор, завь зэрэг зүйл ашиглах нь Амьтны тухай хууль зөрчсөнд тооцож, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хариуцлага тооцдог байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 17 цаг 8 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 18 цаг 11 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 18 цаг 13 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 18 цаг 14 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 18 цаг 16 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 18 цаг 18 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 18 цаг 20 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 18 цаг 23 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 18 цаг 25 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 18 цаг 28 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 18 цаг 32 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 20 цаг 14 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 20 цаг 25 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 20 цаг 26 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 20 цаг 28 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 20 цаг 30 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 20 цаг 32 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 20 цаг 33 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 20 цаг 38 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 22 цаг 17 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла...
Top