x

Дуучин С.Жавхлан “Дулаахан намар” тоглолтоо хаалттай группээр шууд дамжуулна

Хамаг Монгол төслийн санаачлагч, удирдагч Монгол Улсын Гавьяат жүжигчин, Бүгд найрамдах Тува Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан бие даасан тоглолтоо маргааш буюу энэ сарын 30-нд 14:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж байна. Тэрээр энэхүү тоглолтоо өөрийн уран бүтээлийн сүүлийн тоглолт болно хэмээн мэдэгдээд буй.

Дуучин С.Жавхлан “Хурай” нэртэй шинэ дуугаа дүрсжүүлэн бямба гаригт нийтэд хүргэсэн юм. Тоглолтод нийтийн дууны салбарт нэрээ өргөсөн МУГЖ Т.Баясгалан, Л.Болдбаатар, МУСТА Л.Банзрагч, А.Мөнхбат, Д.Бурмаа, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа болон залуу уран бүтээлчид, Монгол Улсын морин хуурын чуулга оролцох аж.

Тоглолтын өдөр дулаахан, нарлаг байх төлөвтэй байгаа бөгөөд зохион байгуулах багийн зүгээс ахмад настай сонсогчдод зориулан “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн гол хэсэгт тусгай суудал нэмэлтээр зассан байна. Түүнчлэн дуучин С.Жавхлан Өвөр Монгол, Тува, Халимаг, Буриад зон олноо тоглолтдоо мөн урьсан бөгөөд хүрэлцэн ирэх сонсогч түмнээ үндэсний дээлээр гоён ирж, намрын нэгэн уянгалаг үдшийг хамтдаа сэтгэл дулаан өнгөрүүлэхийг уриалж байгаа юм.

Мөн энэ жил МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтран дуулсны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэд “Дулаахан намар” тоглолтод зориулан хуучны болон шинэхэн уран бүтээлүүдээ хамтран дуулж бэлэг барих аж.

Энэхүү тоглолтын нэг онцлог нь Дэлхийн өнцөг булан бүрд байгаа халуун сэтгэлт монгол ахан дүүстээ зориулан тоглолтын шууд дамжуулалтыг хаалттай группт нэвтэрч чанарын өндөр түвшинд үзэх боломжийг бүрдүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бүрэнжаргал (172.69.252.166)
    Үзэе
    2023 оны 09 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Бага насны хүүхдийг машин дотор үлдээхгүй байхыг анхаарууллаа 1 цаг 6 мин Гантулгын Буянбаатар: Санал болгож буй номууд 1 цаг 8 мин Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн онцлох заалтууд 1 цаг 10 мин Баян малчид, тансаг цэвэрлэгчид үйлчилдэг улны багш, эмчтэй нийгэм байгуулах уу? 1 цаг 40 мин “Титаник”, “Бөгжний эзэн” цувралын од Бернард Хилл таалал төгсжээ 2 цаг 10 мин Хонины гулууз килограмм нь 8,900, ямааных 6,700 төгрөгийн үнэтэй байна 2 цаг 24 мин 15-ныг хүртэл нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, өмнөд хэсгээр хална 2 цаг 36 мин Н.Гансүх: Энэ удаагийн сонгууль залуучууд, эрдэмтэн судлаачдад халтай 2 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан 2 цаг 55 мин Сэтгүүлч А.Баярмааг прокурорын саналаар баривчилсан гэв 19 цаг 19 мин “Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан иргэд өлсгөлөн зарлаад 7 хонов 19 цаг 33 мин Сонгуулийн дараа араа даах уу, МАН дарга аа? 20 цаг 22 мин Гадаадад суугаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах 47 салбар комиссыг байгууллаа 22 цаг 46 мин "Эрэл" компанийн эзэмшил газрыг өнөөдрийн чөлөөлөх үүрэг өгчээ 22 цаг 56 мин Төвийн зургаан дүүрэгт ил, далд зогсоол хийх ажлыг эхлүүлнэ 23 цаг 3 мин Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ Өчигдөр 09 цаг 52 мин Наадмын нээлт, хаалтын ёслолыг 2.9 тэрбум төгрөгөөр хийнэ Өчигдөр 09 цаг 45 мин Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ Өчигдөр 09 цаг 34 мин Нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа Өчигдөр 09 цаг 19 мин … Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв? Өчигдөр 09 цаг 10 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Сонгуулийн дараа араа даах уу, МАН дарга аа? … Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв? Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны ... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... “Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан иргэд ... Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ Баян малчид, тансаг цэвэрлэгчид үйлчилдэг улны багш, эмчтэй ... Н.Гансүх: Энэ удаагийн сонгууль залуучууд, эрдэмтэн судлаачд... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн ...
Top